Аймгийн хэмжээнд 2005 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 13, 14 өдрүүдэд “Өв соёлын өргөө” цогцолборт зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд Зуунмод сумын 25 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 54 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 15,0 сая төгрөгний худалдан борлуулалт хийн “Шилдэг сум” хоёрдугаар байранд шалгарлаа.
Үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцсон үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад талархал илэрхийлье.
2023-10-14 18:35:58