2024 оны аймаг, сумын төсөв боловсролуулахтай холбоотойгоор иргэдээс санал сонсох “ЭРТЭЧ ЗУУНМОД” өглөөний уулзалт Номт 1-р багаас эхлэн зохион байгуулагдаж, Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, БаруунЗуунмод багуудад амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтанд сумын ИТХурлын төлөөлөгчид, иргэд оролцон 2024 оны хөгжлийн төлөвлөгөө, аймаг, сумын төсөвт 120 гаруй санал хүлээн авлаа. Мөн багийн үйл ажиллагааны мэдээлэл танилцуулж, ӨЭМТөвөөс иргэдэд зөвлөгөө өгч ажиллалаа.
2023-11-03 11:05:23