Хаврын тариалалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тариаланчдын санал хүсэлтийг сонсох зорилгоор Зуунмод сумын ЗДТГ, "Дэлхийн зөн төв" ОНХ, Аймгийн ХХААГазар хамтран газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл газар тариалангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Уг зөвлөгөөнд МУ-ын Байгаль орчны гавьяат ажилтан, ойн инженер, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГазрын албан бус зөвлөх А.Доржсүрэн, МУ-ын зөвлөх агрономич, "Атрын шим" ХХК-ний агрономич Т.Баярхүү, Төв аймгийн ХХААГ-ын газар тариалангийн техник, технологи хариуцсан мэргэжилтэн Г.Цоггэрэл нар жимсний мод хэрхэн тарих, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлэх, төрөөс авч хэрэгжүүлж буй дэмжлэг туслалцааны талаар тариаланчдад зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан туршлага солилцов.
2023-05-11 16:10:05