• 11 сарын 22, Баасан гараг
ЗУУНМОД СУМЫН АХМАДЫН ХОРООНЫ ЭЭЛЖИТ БАГА ХУРАЛ 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДӨР ХУРАЛДАЖ 145 АХМАД ОРОЛЦЛОО.
233 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хурлыг аймгийн Ахмадын хорооны дарга Р.Лхагва нээж, Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг даргын орлогч Н.Энхсайхан нар мэндчилгээ дэвшүүлэв.
 
Уг бага хурлаар Аймгийн Ахмадын хорооны 2022 оны тайлан, 2023 оны төлөвлөгөө, цаашдын зорилт, Сумын Ахмадын хорооны 2023 онд хийгдэх ажил, Сумын Ахмадын хорооны дарга, Тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Магнайбаяр 100 жилийн ойн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Зуунмод сумын Ахмадын хорооны даргад А.Ням-Од (1-р баг), Б.Энхтуяа, С.Баттөр (5-р баг), Л.Хүрэлбаатар (6-р баг) нар нэр дэвшиж, 54.3 хувийн саналаар Номт багийн ахмад настан А.Ням-Од сонгогдлоо.
Зуунмод сумын ЗДТГ

 

2023-04-21 16:35:27