"Зуунмодчууд энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг 2023.04.10-ны өдрөөс эхлүүлж, аяны дэвтэр, тугийг Аймгийн ЗДТГазар, Хүмүүн цэцэрлэгээс эхлүүлэн аялуулахаар боллоо.
Тус аяны хүрээнд өглөө 06.30-08.00 цагийн хооронд заал танхимыг үнэгүй болгож, байгууллага тус бүр ажлын байрны дасгал, бүжгийн цагтай болж, Манзушир, Шинэ нисэх, Одонт чиглэлд маршрут мэдээлэл гаргаж, тохижолт хийж, тус аянд идэвхитэй оролцсон иргэд, ААН, төрийн байгууллага шууд захирагч нарыг болзолт уралдаан зарлаж урамшуулах, Зуунмод хотын өдрөөр автомашингүй өдөр болгож, гэр бүлийн марафон зохион байгуулж, нийт иргэдэд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллолтын төрөл бүрийн сургалтад хамруулж, спортын тоног хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм.
2023-04-10 18:42:33