• 11 сарын 22, Баасан гараг
ЗУУНМОД СУМЫН ХЭМЖЭЭНД ДАЙЧИЛГААТАЙ БОЛОН ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТОМИЛГООТ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн хамгаалалтын болон дайчилгааны хуулийн хүрээнд Зуунмод сумын нутаг дэвсгэрт дайчилгааны даалгавраар оногдуулан бүртгэгдсэн болон орон нутгийн томилгоот бүрэлдэхүүн нийт 500 гаруй бэлтгэл үүрэгтнийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтад Төв аймгийн ЗДТГ-ын цэргийн штабаас Дайчилгаатай хээрийн сургууль, Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, томилгоот бүрэлдэхүүний тодотгол хийж тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх онолын мэдлэг олгож, бэлтгэл үүрэгтнүүдтэй гэрээ байгууллаа.
Сургалтад хамрагдсан томилгоот нэгжүүд 2023 оны 8 сард зохион байгуулагдах дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалтад хамрагдах онцлогтой.
ЗУУНМОД СУМЫН ЗДТГ

 

2023-04-07 14:14:55