Багийн иргэдийн нийтийн хуралд Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг даргын орлогч Н.Энхсайхан, Аймгийн авто тээврийн газрын дарга Н.Аасүрэн, ХТГазрын дарга А.Шаравнямбуу, Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын ЗДТГ, ӨЭМТөв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар 2023 онд Номт багт хийгдэх бүтээн байгуулалтын ажил, Хот хоорондын болон Зуунмод хот доторх нийтийн тээвэр, ажлын байр, ажил хайгч болон ажил олгогч нар Ejob.gov.mn сайтаас хэрхэн мэдээлэл авах мөн ӨЭМТөвийн үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг хүргэж иргэдийн асуултад хариулт өгч ажиллаа.
2023-03-28 17:25:45