• 11 сарын 22, Баасан гараг
2023 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод хотын харьяа төсөвт байгууллагын удирдлагуудын ээлжит Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл зөвлөгөөнийг нээж 2022 оны ажлын талаар мэдээлэл хийн Удирдлагын түвшинд манлайлал, төрийн албаны сахилга хариуцлага дээшлүүлэх, хөгжлийн төслийн багийг эрчимжүүлэх, худалдан авах ажиллагааг 02.01-ны дотор зохион байгуулах чиглэлийг өглөө.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Боловсролын ерөнхий газрын зөвлөх, "Сэтгэлийн оньс" академийн тэргүүн Ph.D Б.Батчимэг “Өөрчлөлтөнд бэлэн үү” сэдвээр удирдлагууд, төрийн албан хаагч нарт арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

2023-01-03 16:32:00