“Ногоон хөгжил- Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жил, Зуунмод хотын 80 жилийн ойн ажлын хүрээнд сумын бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл болон хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчидтай уулзах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл үг хэлэн “Ногоон хөгжил- Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жилийн ажлын хүрээнд 2022 онд баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжин ажилласан болон 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал, асуултанд хариулт өглөө.
“Зуунмодод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон багийн “Бренд бүтээгдэхүүн”-ээр:
Номт баг: Д.Шийтэрцэрэн захиралтай “Миракли сувд” ХХК-ий “Хатуу болон шингэн саван”
Ланс баг: Д.Майцэцэгийн “Аяны уут”
Баянхошуу баг: Г.Нансалмаагийн “Гэрийн гадуур, дотуур цагаан бүрээс”
Зүүндэлгэр баг: Д.Батмөнх эзэнтэй Түмний сүү хоршооны “Сүү, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов”
Нацагдорж баг: Т.Мөнхзул “Эсгий табочик”
Баруун Зуунмод баг: Д.Нямдаваагийн “Суран эдлэл” шалгарч талархал гардууллаа.
ЗУУНМОД СУМЫН ЗДТГ
2022-12-07 17:20:38