• 11 сарын 24, Ням гараг
MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Зуунмод сумын ЗДТГ, 6 багт 2 дах удаагийн хөндлөнгийн аудит хийв.
167 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын ЗДТГ, 6 багт Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнтэй холбогдуулан 2-р шатны хөндлөнгийн аудитын нээлтийн хурал 2022 оны 11-р сарын 14-ний 09 цагт эхэлж, ЗДТГ-ын дарга Г.Батжаргал ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж буй явцын талаарх танилцуулга хийн, "Глобал Куалити" ХХК-ийн гүйцэтгэх захирал, ахлах аудитор Ц.Хишигжаргал, аудитор Б.Ууганцэцэг нар Зуунмод сумын ЗДТГ, 6 багт 2 дах удаагийн хөндлөнгийн аудитыг хийв.

Хөндлөнгийн аудитын хаалтын хурлаар сайжруулалтын үйл явц "БҮРЭН ХАНГАЛТТАЙ" гэж дүгнэгдлээ.

2022-11-14 17:11:00