• 11 сарын 24, Ням гараг
УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
129 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод хотын харьяа төсөвт байгууллагын удирдлагуудын ээлжит Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
 
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Боловсролын ерөнхий газрын зөвлөх, "Сэтгэлийн оньс" академийн тэргүүн Ph.D Б.Батчимэг “Удирдах ажилтны мотеваци” сэдвээр удирдлагууд, төрийн албан хаагч нарын удирдах, удирдуулах ёс, харилцаа хандлага, ёс зүй, байгууллагын үнэт зүйлсийн талаар арга зүйн зөвлөмж, мэдээлэл өглөө.
Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл харьяа төсөвт байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгч өмнөх удирдах ажилтны зөвлөгөөнөөр өгсөн үүргийн хэрэгжилттэй танилцлаа.
ЗУУНМОД СУМЫН ЗДТГ

 

2022-11-02 17:10:00