• 11 сарын 24, Ням гараг
ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААЖ, ХАЛАГДАЖ ИРСЭН ДАЙЧДАА УГТАН АВЛАА
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын 6 багаас цэргийн албанд мордож эх орноо батлан хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж албаа нэр төртэй, үлгэр жишээ хааж, цэргийн албанаас тэд цагийн зорилгыг биелүүлэн энх цагийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон, орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ийнхүү ээж, аавдаа ирж байгаа нь энэ юм.
Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргал болон 6 багийн Засаг дарга, ЗДТГ-ын албан хаагчид хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Амьдралын их сургуульд суралцаад ирсэн та бүхэнд аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд ажиллах санал хүсэлт тавьж орон нутагтаа ажиллах боломж олгож байгаа юм.

 

0000-00-00 00:00:00