Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулдаг "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн 24 дэх удаагийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Мөнх-Алдарын талбайд боллоо. Зуунмод Цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ-ын зааварчилгаагаар Аймаг сумын харьяа төсөвт байгууллага, Аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ-ын хамт олон мод тарьж Зуунмод хотын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Мөн нээлтийн үеэр Зуунмод сумын ЗДТГ, Төв Хөгжилт ББСБ, 1992 оны Т.Цэдэндаш багштай 10а ангийн төгсөгч нарын ивээн тэтгэсэн "Зуунцэцэг", "Шилдэг тохижилт, Ногоон байгууламж" шалгаруулах, "Хашаандаа сайхан амьдаръя" болзолт уралдаан, "Үлгэр жишээ ногоон байгууламжтай баг" шалгаруулах уралдааны ялагчдыг шалгаруулан Өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.