Зуунмод Манзушир чиглэлийн 7км хатуу хучилттай дугуйн замтай авто замын нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Зуунмод
Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын зорчих хөдөлгөөнийг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагааг Зуунмод хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын дарга асан М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл болон аймаг, сумын удирдлагууд, “Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ний удирдлага, хамт олон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан
“Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ний салбартаа тэргүүлэн ажилласан ажилтан албан хаагч нарыг шагналаа.
2021-10-31 00:00:00