• 11 сарын 22, Баасан гараг
Зуунмод хотын Соёлын төв УГЖ, Зууны манлай хос дуучин С.ВАНДАН, Д.ДУЛАМСҮРЭН нарын нэрэмжит боллоо.
214 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
 
 
Зуунмод хотын Соёлын төв УГЖ, Зууны манлай хос дуучин С.ВАНДАН, Д.ДУЛАМСҮРЭН нарын нэрэмжит боллоо. Жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь 7 хоногийн бүтэн сайн өдрийг “Урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжМлалтай.
Энэ жилийн урлагийн ажилтны баярыг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотын ИТХ-ын шийдвэрээр Зуунмод хотын Соёлын төвийг МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит болгосон тухай шийдвэрийг Зуунмод хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл гардуулан өглөө. Төв аймгийн хоёр гавьяатын хувьд энэ л театраас ажил, амьдралын гараагаа эхлүүлэн, эдүгээг хүртэл 50 гаруй жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж, ард олноо баясгасаар байгаа билээ.
Мөн Зуунмод сумын иргэн Г.Баасанжавыг "Соёлын тэргүүний ажилтан" цол, тэмдэг, С. Больнямсанг "Ардын авьяастан" цол тэмдэг, Г.Азжаргалыг "Зуунмод сумын Засаг даргын Жуух бичиг" -ээр шагналаа.
Урлаг, соёлын нийт урөн бүтээлч нарыг Урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай.

 

2021-09-10 00:00:00