-ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОУБ-
Дэлхийн Зөн Төв орон нутгийн хөтөлбөр зорилтод Зуунмод, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Жаргалант, Сүмбэр сумдад Ковидын хариу үйлдэл арга хэмжээнд 305 166 000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.
Үүнд: 1280 өрхөд тус бүр бэлэн мөнгөний дэмжлэг 100 000₮ төгрөг , мөн эдгээр өрхүүдээс 976 өрхөд тус бүр 100 000₮ төгрөгийн цүнх хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлж байна. 1280 өрхүүдэд нийт 8800 хүн үр шим хүртсэн сайхан хөтөлбөр хэрэгжээд явж байгаа.
Мөн зорилтод сумдын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт бүртгэлтэй хүүхэд тэдний гэр бүлийн гишүүд Ковидоор өвдсөн бидэнд мэдээлэл ирсэн тохиолдлууд болох 98 өрхөд хүнсний болон ахуйн ариун цэврийн багцын дэмжлэг олгоод байна.
Өнөөдөр цар тахлын хариу арга хэмжээний 2 дахь удаагийн тусламжийг АНЭ-ийн дарга Н.Энхтайван, БЗМ ӨЭМТ-ийн нягтлан бодогч Д.Мөнхдорж нар хүрэлцэн ирж хүлээж авлаа.
2021-08-26 00:00:00