• 04 сарын 20, Бямба гараг
Зуунмод Манзушир чиглэлийн 7км хатуу хучилттай дугуйн замтай авто замын нээлт амжилттай болж өндөрлөлөө.
171 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
 
 
Зуунмод Манзушир чиглэлийн 7км хатуу хучилттай дугуйн замтай авто замын нээлт амжилттай болж өндөрлөлөө.
Зуунмод⬅➡Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын зорчих хөдөлгөөнийг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагааг Зуунмод хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Их хурлын дарга асан М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл болон аймаг, сумын удирдлагууд, “Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ний удирдлага, хамт олон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан
“Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ний салбартаа тэргүүлэн ажилласан ажилтан албан хаагч нарыг шагналаа.

 

2021-10-31 00:00:00