• 70273698
  • zuunmod.city.tov@gmail.com
Ланс 2-р баг

 

Ланс 2-р баг

Дархан цаазат Богд Дүнжингарав уулын өвөрт байрлах “Ланс” хайрхан уулаараа нэрлэгдсэн Зуунмод хотын зүүн талд байрлалтай 17,2 га газар нутагтай томоохон багуудын нэг юм. Манай баг 825 өрх, 3093 хүн амтай. Багийн дарга, зохион байгуулагч, 3 хэсгийн ахлагч, сахиул, үйлчлэгч  нийлсэн 6 орон тооны бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээг  ард иргэдэд үзүүлж байна.

Манай  багаас олон олон алдартанууд төрөн гарсанаас дурьдвал:

МУГЖ Х. Далантай, Хүний гавъяат эмч Д. Сэмхээ, улсын начин М. Загдсүрэн,  МУХарцага Ж. Намжилдорж, МУСпортын мастер самбо бөхийн Ази тивийн аврага Ж. Долгорсүрэн, ахмад дайчин Ц. Цэрэнпунцаг, М. Ичинхүү, Д. Дэмбэрэл, У.Чойсүрэн, Б. Шаравнамжил.

АБТАжилтан Н. Янгиг, Н. Норовсамбуу, Г. Бямбагаваа, В. Цэрэн, Ц. Чанцал, Ц. Хүнбиш, И. Мягмар, Г. Баасанжав, Ш. Гаваа, Г.Пунцагцэрэн, Ж. Уранцэцэг, П. Уранчимэг, Г. Дашцэрмаа.

СТА  А. Жамъян, Б. Амгалан, Г. Доржпалам.

ЭМТэргүүн Л. Чулуунсүх, Д. Батмөнх, Б. Долгоржав, Д. Ганбат, С. Хишигт,   Г. Норжмаа, С. Алагаа.

Санхүү бүртгэлийн тэргүүнээр Ж. Аюушсүрэн, Г. Батжаргал

Худалдаа аж үйлдвэрийн тэргүүнээр Д. Мандахцэцэг, Б. Эрдэнэчимэг, Б. Оюунцэцэг, В. Маруся зэрэг алдартанууд байдаг.

2020 оны жилийн эцсээр  13678 тоо толгой мал тоологдсон байна. Мөн 2017 онд М. Мөнхтөр мянгат малчин цол авсан.

Үе үеийн Багийн засаг даргаар

  1. Д. Хайчин 1983-1987
  2. Дунхорол 1987-1991
  3. М. Ширбазар 1991-2007
  4. Н. Жамбалтарва 2007-2009
  5. А. Шаравнямбуу 2009-2016
  6. Д. Пүрэвдаш 2016-2018
  7. Н. Мөнх-Өнөр 2019-2021/одоо ажиллаж байна/

Бүртгэл мэдээллийн ажилтан буюу Зохион байгуулагчаар

  1. Б. Байгалмаа
  2. Д. Төрбат
  3. Б. Цэдэндорж
  4. М. Батсүх
  5. Д. Энхтуул
  6. Д. Санжаасүрэн
  7. Ц. Оюунтүлхүүр/одоо ажиллаж байна./

     Хэсгийн ахлагчидаар

  1. Г. Бямбагаваа
  2. Н. Дагиймаа
  3. Н. Мөнх-Өнөр
  4. Ч. Мөнхдүүрэн
  5. Ч. Мөнх-Алдар
  6. С. Бямбаа нар ажиллаж байсан бол одоогоор:
  1. Б.Оюунгэрэл
  2. С. Сарнай
  3. Ж. Долгорсүрэн нар ажиллаж байна.

  Багийн сахиул, үйлчлэгчээр:

  1. Л. Отгонжаргал 2012-2020
  2. Х. Баяржаргал 2021-2021/одоо ажиллаж байна/   

Ланс баг нь иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай  хүргэхийг зорин ажиллаж байгааг Зуунмод сумын удирдлага, хамт олон, иргэд маань өндрөөр үнэлж 2020 оны “Шилдэг баг”-р шалгарсан амжилт үзүүлээд байна.

 

 

2021-08-09 20:30:49