Лхагва 6-р сар 20, 2018

ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ

11-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015.12.03                                                                                                                                                                                                                         Зуунмод

1.Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн бодплогын хүрээнд

Хэвлэл мэдээлэл: Олон нийтийн интернет мэдээллийн төв нь 2015 оны 11-р сарын байдлаар давхардсан тоогоор нийт  70 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж, 48700 төгрөгний орлого оруулсан.ЗДТГ-т  11-р сарын   байдлаар дотоод удирлагын системээр нийт 72 бичиг гаднаас ирсэнийг холбогдох албан тушаалтанд нь хүргэн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч эзэнжүүлсэн.Өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонинг тогтмол захиалж алслагдсан багууддаа хүргэж мөн мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэд нээлттэй үйлчлүүлж    ажиллаж байна.

            Архив, албан хэрэг хөтлөлт: Сумын ЗДТГ-т 11 дүгээр сарын 30-ний байдлаар 45 бичиг гаднаас èðñíээс хугацаатай албан бичиг 15 ирсний 9 бичгийн хариуг хугацаанд íü өгсөн. Хугацаа болоогүй 6 бичиг, мөн 40 өргөдөл ирснээс 18 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж,           22 өргөдөл хугацаа болоогүй,  өргөдөл гомдлын шийдвэрлэлт 45,0%-тай байна.

            Аймгийн 7027-1111-ээс 2 санал хүсэлт ирж 100% шийдвэрлэгдсэн болно.

            Сумын Засаг дарга, ЗДТГ-аас багийн засаг дарга нар, байгууллага, аж ахуйн нэгжид 64 бичиг явуулсан. Мөн давхардсан тоогоор 30 бичгийг бусад байгууллага, багийн Засаг дарга нарт тарааж, Тамгын газрын мэргэжилтнүүдэд архивын 32 баримтыг ашиглуулан,    5 иргэнд лавлагаа олгон бүртгэл хөтөлж, хуулбар үнэн дарж баталгаажуулав.

            Төрийн захиргаа, Хууль, эрх зүй: Зуунмод сумын хэмжээнд Төрийн байгууллагуудад ш,ударга ёс ил тод байдлыг хангах,авлигаас урьдчилан сэргийлэх 2014-2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааны хөтөлбөрийн хэрэгжилтүүдийг гаргаж сумын ИТХ-аар хэлэлцүүлсэн. Зуунмод сумын 2015 оны үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хэрэгжилтүүдийг гаргаж хуралд оруулахаар бэлтгэл ажлуудыг хийв.

            2015 онд  сумын хэмжээнд жил бүр уламжлал болгон явагддаг “ Ногоон гэрэл-цагаан шугам тэмцээн”-д  ХЦС-ийн бага сургууль, 4-р бүрэн дунд сургууль, Монгены харьяа 5-р сургууль, Баянчандмань, Лүн зэрэг сургуулиудын 5-р ангийн сурагчдын дунд  амжилттай  зохион байгууллагдаж ХЦС-ийн “Хүч” баг тэргүүн байранд орж улсад явах эрхийн бичгээр шагнагдсан.

            Зуунмод сумын ЗДТГазар, ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газар, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-тэй хамтран Өршөөлийн хуулийн дагуу хорих ангиас суллагдсан 19 хүнийг хүлээн авч Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсүүд хууль тогтоомжийн талаар мэдээлэл  хийж Дэлхийн зөн ОУБ-аас харилцаа хандлагыг өөрчлөх талаар сургалтыг зохион байгуулсан.Мөн сумын ЗДТГ-аас “Иргэн таны төлөө” сэдэвт уулзалт ярилцлагыг хорихоос суллагдсан иргэдийг оролцуулж  санал хүсэлтийг хүлээн авч, хуулийн дагуу дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ярилцаж 2 иргэнд гэр олгох, 1 иргэнийг иргэний үнэмлэхтэй болгох, 2 иргэний газрын асуудлыг шийдвэрлэх, бусад иргэдийг ажлын байранд зуучлах талаар харилцан тохиролцсны дагуу өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаан хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан.

            Аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа, АЗЗ ХХК-ны удирдлага, Зуунмод сумын Засаг дарга, холбогдох мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарыг оролцуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” замын цас мөсний талаар мэдээлэл солилцож тодорхой ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлсэн. 

Дотоод хяналт шинжилгээ: Ажлаа хүлээж авсан. / 2015-11-03 /

  1. 2015 онд гарсан Сумын ЗД-ын бүх А, Б -захирамж, Албан даалгаваруудыг танилцуулах хуудастай тулгасан.
  2. Тусламжийн бараа хүлээн авах ажлын хүрээнд Эрээн хотын удирдлагуудтай уулзах ажлаар Эрээн хот явсан.
  3. 2015.11.10 – 2015.11.23 –ны хооронд Зуунмод суманд “Одонт туг” аян аялсан. Уг аяныг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу тухайн сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон харьяа байгууллагуудад  Одонт тугийг аялуулах ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд уг аяны хүрээнд хэд хэдэн томоохон ажил, уралдаан тэмцээн, сайн санааны аяныг зохион байгуулсан. 2015.11.24 –нд Одонт тугийг Аймгийн ЗДТГ-т хүлээлгэж өгөх ажлыг амжилттай зохион байгуулсан.
  4.  Аймгийн ЗДТГ –ын Гадаад харилцааны хэлтэст зуунмод суманд ажиллаж байгаа Олон улсын байгууллагын сайн дурын ажилчдын судалгаа болон тухайн суманд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг гаргаж өгсөн.
  5. “ Залуу манлайлагч” сургалтанд сууж Сертификат авсан.
  6. Байгууллагаас байгууллагын ажилчдын дунд зохион байгуулсан спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон.

Засаг даргын захирамжийн дагуу нийтээрээ цас цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон

Иргэний бүртгэл мэдээлэл:

 

2.Төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд

3.Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

  1. Аймгийн статистикийн газарт  ХАА-3 мэдээнүүдийг гаргаж хүргүүлсэн.   
  2. Зуунмод сумын 1-р бүсэд түүхий эд бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд ЗДТГ-ын даргын баталсан хуваарийн дагуу 7 хоногийн ням гариг бүр эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна.  Мөн бусад мэргэжилтэнгүүдийн хувиартай өдөр давхар хяналт тавин ажиллаж байна.
  3. Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж сумын ИНХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан

Сумын Засаг даргын 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг гаргасан

Байгаль орчин: Төв аймгийн бахархалт одонт туг аялуулах аяны хүрээнд Зуунмод суманд “Одонт туг” хүлээн авах ажлын хэсэг байгуулж, ЕБС, цэцэрлэгүүдийн дунд “манай хот-миний гэр” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, “эгэл баатар” шалгаруулах, Хот тохижуулах газрын үйлчлэгч нарт “талархал” гардуулах, айл өрхүүдтэй хог хаягдлын гэрээ хийх, Одонт тугийг байгууллагуудаар аялуулах зэрэг ажлыг зохион байгуулах захирамжийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьсан.

  1. Хог хаягдлын норматив тогтоох улсын тооллогыг явуулж, тайлан мэдээг АБОАЖГ-т хүргүүлсэн.
  2. Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан даалгаварыг албан байгууллагуудад хүргүүлж 65 байгууллага, 2300 иргэнийг хамруулж, 18000м2 талбайн цас мөсийг цэвэрлүүлсэн.
  3. Иргэн Д.Оюунтуяа-ийн гаргасан өргөдлийг судалж үзээд, 6-р багийн иргэн Сэрээтэр-тэй холбогдож, нохойгоо устгуулахаар тохиролцон ХТГ-т албан тоот хүргүүлсэн.
  4. Төв-Чандмань ДЭХГ-т ус ашиглагчтай гэрээ байгуулан, ус ашигласны төлбөр төвлөрүүлэх тухай албан шаардлагыг хүргүүлсэн.
  5. Хүмүүн цогцолбор сургуулийн 35 багшид байгаль орчны бохирдол ба хог хаягдал сэдвээр сургалт явуулсан.
  6. 4-р сургуулийн багш нарт байгаль орчны бохирдол ба хог хаягдал сэдвээр сургалт явуулсан.

Зуунмод сумын УАБТ гарган, Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэсэн.

4.Үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын хүрээнд

 Урианы жилийн ажлын хүрээнд аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн  хэсгийн байцаагч хошууч Энхбаяртай хамтран Номт багийн нутаг дэвсгэрт 4 сарын 14 өдөр оройн 19:00-21:00 цагийн хооронд эргүүлийн үүргийг 3-р багийн зохион байгуулагч Р.Үзмээтэй хамтран  хийсэн.

       СӨХ-г зохион байгуулах хуралд 2-3 удаа суусан.

       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих төсөл, ХХЭ, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн төсөл, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд дээр ажиллаж  сумаас дэмжин зохих газарт нь хүргүүлсэн.

        Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газруудад аймгийн Онцгой байдлын газраас  “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” талаар сургалтыг зохион байгуулахад оролцсон.

         Аймгийн ЖДҮ эрхлэлтийг дэмжих төслийг 4 сарын 20 өдрөөс 5 сарын 5 хооронд авахаар багуудад зар тараан ажиллассан.

       Сумын Засаг даргын удирдамжийн дагуу малын гаралтай бараа, түүхий эд худалдан борлуулж байгаа газруудад стандартын шаардлагыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалт хийсэн. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст сум хөгжүүлэх сангийн мэдээ, статистикийн хэлтэст ахуй үйлчилгээний мэдээ,  иргэдээс ирсэн архины болон тамхины тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг өргөдлүүдийг шийдвэрлэн ажилласан

Дэд бүтцийн талаар:Ээлжийн амралттай

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын талаар: Зуунмод сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/168 тоот захирамжаар байгуулагдсан “Одонт туганд хүндэтгэл үзүүлэх ажлын хэсэг”-ийн гишүүнээр ажиллан  Төв-Чандмань ДЭХГ, “Төв АЗЗА” ТӨХК, Зэвсэгт хүчний 016 дугаар анги, Цагдаагийн газар зэрэг төрийн байгууллагуудаар 14 хоногийн хугацаанд “Одон туг” аялууллах аяныг  зохион байгуулав.

 “Зуунмодчуудын бахархал”  сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулахад “Бүжинхэн” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч А.Өнөбаяр, Дэгдээхий цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч Ж.Марал, “Бумбардай” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч М.Төгсжаргал нар тэргүүлсэн бол ЕБС-ийн 1-5 дугаар ангийн суралцагчдын гар зургийн уралдаанд Хүмүүн цогцолбор бага сургуулийн 4Г ангийн суралцагч Л.Хонгорзул, 4 дүгээр сургуулийн 5А ангийн суралцагч Ч.Мөнхтулга, Хүмүүн цогцолбор бага сургуулийн 5В ангийн суралцагч Б.Аззаяа нар эхний шагналт 3-н байранд  шалгарч, Зуунмод сумын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. 

 Мөн “Манай хот-миний гэр” эссэ бичлэгийн уралдаанд Хүмүүн цогцолбор сургуулийн 12Ж ангийн суралцагч Б.Төгөл-эрдэнэ, 5 дугаар сургуулийн 10А ангийн суралцагч Б.Энхжин, Хүмүүн цогцолбор сургуулийн 12Ё ангийн суралцагч О.Отгонсайхан нар тэргүүлэн сумын Засаг даргын “Өргөмжлөл”,  мөнгөн шагналаар шагнагдсан.

Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Төв сайхан нутгийн ажилсаг, хичээнгүй ард түмний  хөдөлмөр бүтээлээр бүтээгдсэн “Одонт туг”-ийн дор ЕБС-ийн ахлах ангийн төлөөлөл 24 суралцагчаар  Монгол улсын Иргэний андгайг өргүүлэн, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн батламжийг гардуулан,  хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт толилуулсан. 

Сумын Хүүхэд хамгааллын багийг 2 удаа хуралдуулан 0501, 0401 кейстэй ажиллан Улаанбаатар хотын 3-р төрөхөд төрөөд 2 жилийн хугацаанд Монгол улсын бүртгэлд хүүхдээ бүртгүүлээгүй байсан Э овогтой С-ийн материалыг холбогдох газруудын албан хаагчтай  биечлэн уулзаж цуглуулан, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран улсын бүртгэлд бүртгүүлэн регистрийн дугаар олгуулан, бүртгэл мэдээллийн санд оруулахаар ажиллаж байна.   

Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 тоот тогтоол, сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 7.7 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын  ИТХ, ЗДТГ-ын болон 6-н багийн ажилтан, албан хаагч, хамт олныг спортын төрөл бүрийн арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах, цаашид ур чадварыг нэмэгдүүлэн, нийтийн биеийн тамираар хичээллүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллагсдын тэмцээнийг удирдамж боловсруулан 1 өдөр  зохион байгуулахад Ж.Цэндсүрэн, Б.Батжаргал, А.Шаравнямбуу ахлагчтай баг тамирчид эхний 3-н байранд шалгарсан

Нийгмийн халамжын талаар: Зуунмод сумын ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Л.Оюунчимэг миний бие нь 2015 оны 11-дүгээр сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Ажлаа хүлээн авч, бичиг баримт хавтаснуудтай танилцсан.
  2. 1-р түвшний өрхийн судалгааг баг бүрээс авч нэгтгэн үзүүлэлт бүрээр, Зорилтот бүлгийн өрхөд амьдарч байгаа хүүхдийн судалгааг/1-2-дугаар түвшний/, Ажилгүй, ажил хайгч иргэдийн судалгааг  тус тус нэгтгэн гаргалаа.
  3. Өрхийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг баг бүрээс авч нэгтгэн сумын ИТХ-аар оруулахад бэлдэв.
  4. “Хос одонт туг” аялах аяныг зохион байгуулах ажлын хэсэгт орж, байгууллагуудаар тугийг аялуулах, хүлээлгэж өгөхөд оролцлоо.
  5. Ажил хайгч иргэдийн дунд “Ирээдүй таны гарт” хөдөлмөрийн өдөрлөгийг Хөдөлмөрийн хэлтэс, ДЗОУБ-тай хамтран  11 дүгээр сарын 23-нд зохион байгуулж өдөрлөгт 102 иргэн хамрагдсан. Өдөрлөг зохион байгуулсан тухай тайланг бичиж ЗДТГ-ын даргаар хянуулан албажуулсан.
  6. ЗДТГ-ын  сайн дурын ажилтан зохицуулагчаар сонгогдон, нээлтийн үйл ажиллагаанд оролцон, хуваарилагдсан 2 сурагчтайгаа гэрээ байгуулан ажиллаж, ИТХ-ын ажлын албатай уулзаж, ЗДТГ-ын албан тасалгаа, албан хаагчидтай танилцуулах ажлыг хийлээ.
  7. Ерөнхийлөгчийн өршөөлөөр хорих ангиас суллагдсан 11 иргэнийг нийгэмшүүлэх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх зорилго бүхий “Иргэн таны төлөө хамтдаа” уулзалт хэлэлцүүлгийг 11-дүгээр сарын 19-нд “Иргэний танхим”-д зохион байгуулж уулзалтаас гарсан саналын дагуу бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.
  8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан аймгийн үзэсгэлэн худалдаанд Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй 4 иргэнийг оролцуулж, 12 дугаар сарын 3-нд зохион байгуулах өдөрлөгийн ажлын хэсэгт багтаж өгсөн чиглэлийн дагуу баг бүрээс өдөрлөгт оролцуулах 10 иргэний нэрийг гаргаж, өдөрлөгийн зарыг түгээн ажиллаж байна.
  9. Сумын АДЗ-ийн хуралд 1 удаа, байгууллагын шуурхай хуралд 2 удаа оролцож, нийт 5 иргэнтэй биечлэн уулзаж зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

эрүүл мэндийн үйлчилгээний талаар:

Газрын харилцааны талаар:

Нэг цонхны үйлчилээн дээр давхардсан тоогоор нийт 100 гаруй иргэнд үйлчилэн газрын холбогдох асуудлыг шийдвэрлэж, иргэдээс ирсэн санал, гомдолд хариу өгч, ажилласан. Мөн бичгээр 27 иргэний өргөдөл, хүсэлт хүлээн аваад байна.Зуунмод сумын Засаг даргын 2 удаагийн захирамжаар 15 иргэнд газар эзэмшүүлж, 1 удаагийн захирамжаар 3 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, 2 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, мөн 2 ААНБ-ын газрын хэмжээг өөрчилсөн, Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 4-р сургуульд дотуур байрны зориулалтаар газар эзэмшүүлсэн.Аймгийн Засаг даргын À/510 òîîò захирамжаар 1 иргэнд эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн.

Зуунмод сумын ЗДТГ-с зохион байгуулж буй олон нийтийн ажлуудад хамрагдан ажилласан ìºí ÃÕÁÕÁ-ûí ãàçðààñ õýðýãæ¿¿ëæ áóé àæèëóóäàä õàìðàãäñàí.

Хог хаягдлын ажлын талаар: Зуунмод сумын 6 багийн айл өрх, аж ахуйн нэгж,албан байгууллагын хог хаягдлыг ачин зайлуулахад ХТГ-ын 6 машин графикийн дагуу ажиллаж байна.2015 оны 10-р сард Зуунмод сумын  6 багийн айл өрх, аж ахуйн нэгж,албан байгууллагаас 358  рейсээр 3761.6      м3 хог хаягдал ачин зайлуулж  ажиллав.ХТГ-ын жолооч Хишигт  нь ачигч А.Баярсайханы хамт 69-85 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр Ланс 2-р багийн айл өрхийн хог хаягдлыг 71 рейсээр 376.3 м3,жолооч Б.Нүрзэд ачигч Г.Лхагважав,Ц.Батсайхан нарын хамтаар Нацагдорж 5-р багийн айл архийн хог хаягдлыг 53 рейсээр 450.8 м3, жолооч Л.Мягмарсүрэн ачигч Д.Энэбиш,Д.Болдбаатар нарын хамтаар Барууг-Зуунмод 6-р багийн айл өрхийн хог хаягдлыг 39 рейсээр 331.5 м3 ,жолооч Ч.Ууганбаяр ачигч Ц.Буяннэмэхийн хамтаар З69-84 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр Зүүндэлгэр 4-р багийн айл өрхийн хог хаягдлыг 72 рейсээр 381.6 м3 , Жолооч Ө.Дамдиндорж 69-75 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр ачигч Г.Даваахүүгийн хамтаар Баянхошуу 3-р багийн айл өрхийн хог хаягдлыг 60 рейсээр 468 м3 , жолооч М.Батдорж Хово машинаар нэмтээр айл өрхийн хог хаягдлыг ачиж дуусгаагүй байсан 6-р багт орж ажиллан 10 рейсээр 340 м3 хог хаягдлыг тус тус ачин зайлуулсан байна.Мөн 12-88 ТӨА серийн дугаартай тээврийн хэрэгсэлээр жолооч Д.Гантөмөр  ачигч Х.Бат-Отгоны хамтаар Номт 1-р багийн нутаг дэвсгэрийн баруун хэсэгийн болон ААН,албан байгууллагын  хог хаягдлыг 53 рейсээр 413.4 м3 хог хаягдал ачин зайлуулсан байна.Зуунмод сумын ЗД-ын захирамжаар 10-р сарын 9-10-ны өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээг зарлан хийсэн бөгөөд тус их цэвэрлэгээгээр ХТГ-ын 4 тээврийн хэрэгсэл 17 удаагийн рейсээр 135.7 м3  хог хаягдал ачин зайлуулж ажилласан болно.

Цэцэрлэгжүүлэлтийн ажлын талаар

Үйлчлэгч, цэцэрлэгжүүлэгч нар нь өдөр бүр   өөрсдийн хариуцсан зам талбай, явган замын болон боржурын шороо,ойр орчмын хог хаягдлыг  цэвэрлэн ажиллаж  байна.10-р сарын 10-ны  бүх нийтээр мод тарих өдрөөр төв цэцэрлэгт хүрээлэнд Цаг уурын алба 5 ширхэг хайлаас, ГХБХБАлба 10 ширхэг шар хуайс,мөн манай байгууллага 20 ширхэг улиас тарьж усалгаа хийсэн.

Бүх нийтэр мод тарих өдрийг тохиолдуулан мод бут тарихад зайлшгүй шаардлагатай хар шороо 10 м3-ыг тээврлэн авчирч цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд буулгасан болно.Мөн 10-р сарын 10-наас эхлэн цэнэг усалгааг хийж эхэлсэн бөгөөд ногоон байгууламжийн ажилтан Б.Цэрэнгомбо  нь  ”Шинэчилэл” цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутанд цэнэг усалгааг хийж дуусгасан болно.Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд 10-р сарын 09-ны өдөр их цэвэрлэгээ хийсэн болно.                                                                        Гэрэлтүүлэгийн ажлын талаар

ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн 12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.Төв садны 4 ш гэрэл засварлав.                                                                                Хашааны хаяг Мал,амьтны журмын хашаа гэсэн хаяг хийж байрлуулав.6-р багийн 9-4 тоот гудамжны цамхагт гэрэлтүүлгийн 6ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.Зүүндэлгэр багийн сургуулийн хойд цамхагт гэрэлтүүлгийн 5 ш гэрэл,ХТП 33 зам дагуух 10ш гэрэл тус тус засварлан асааж ажилд оруулав.

                                       

                                   

15,16,17,18-р байрны орчны явган замын 10ш гэрэл,20 м кабель сольж ажилд оруулав.УАА-н замын гэрэлтүүлгийн тоолуур 3 фазын № 401509264688,автомат,шит сольж 15 ш гэрэл засварлан асаав.Дэнжийн гудамж замын гэрэлтүүлгийн тоолуур 2015,10,20 нд ажиллахгүй болсон.Самдан баатарын хөшөөний 6 ш гэрэл,ХТП-11 –ээс тэжээл авсан 4 замын уулзвараас дивизийн байрны чиглэл дэхь зам дагуух гэрэлтүүлгийн 250 м кабель сольж,12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.                                                                                                        

                                  

                                   

                                     

 

 

             

Канвоны гудамжны тасарсан кабель залгаж 13 ш гэрэл засаж ажилд оруулав.ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн талбайн 6ш,Бодоогийн гудамжны 8ш,Канвоны гудамжны 5ш,Зуунмод голын хөндлөн явган зам дагуух 6ш гэрэл,1 ш толгой,УАА-н зам дагуух гэрэлтүүлгийн 12ш тус тус засварлан асааж ажилд оруулав.Энэ сард нийт 131 ш гэрэл засварлан асааж,270 метр кабель сольж ажилд оруулав.

 

 

                                

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system