Лхагва 6-р сар 20, 2018

Засаг Даргын Тамгын Газар

 

НОМТ БАГ

 

ЛАНС БАГ

 

            Дархан цаазат Богд Дүнжингарав уулын өвөрт байрлах “Ланс хайрхан” уулаар нэрлэгдсэн, Зуунмод хотын зүүн талд, түүхт Манзушир хийдийн зам дагуу, сэрүүн дэнж дээр байрласан. 17.2 га газар нутагтай, Төрийн анхан шатны нэгж юм. Багийн нутаг дэвсгэрт 1972 онд /Аймгийн нэгдсэн эмнэлэг, төвлөрсөн уурын зуухны орчмын газарт орж айл өрхүүд анх бууж, 1-7 дугаар гудамж үүсэж Дэнж нэртэй, 1979 оноос Баруун Зуунмод багийн нутагт амьдарч байсан одоогийн / 2 дугаар сургууль, Оёдлын үйлдвэрийн орчны айлууд газарт орж шилжин суурьшиж бие даасан “Хороо” болсон түүхтэй. Улсын Их Хурлын 1994 оны гаргасан тогтоолын дагуу 1995 онд “Ланс” баг анх байгуулагдсан байна.

 

            1991 онд орон тооны Засаг даргатай болсон байна. Энэ үеэс хороо, багийн дарга нар 50 төгрөгийн урамшуулал авч ажил төрлөө гүйцэтгэдэг байжээ.

 

            Манай багт Монгол Улсын гавъяат жүжигчин Х.Далантай, Хүний гавъяат эмч Д.Сэмхээ, улсын начин гавъяат тамирчин М.Загдсүрэн, “Ахмад дайчин” Ц.Цэрэнпунцаг, М.Ичинхүү, Д.Дэмбэрэл, У.Чойсүрэн, Г.Лувсанням, Ж.мандах, Ж.Агваанцэрэн, Ш.дамчаа, Б.Шаравнамжил, “Уртын дууч” Цэрэнгийн Чунаг нар амьдарч байсан.

 

            “Ардын боловсролын тэргүүн” Н.Янгиг, Н.Норовсамбуу, Г.Бямбагаваа, В.Цэрэн, Ц.Чанцал, Ц.Хүнбиш, И.Мягмар, Г.Баасанжав, Ш.Гаваа, Г.Пунцагцэрэн, Ж.Уранцэцэг,  П.Уранчимэг “Соёлын тэргүүн” А.Жамъян, Г.Доржпалам, “Эрүүл мэндийн тэргүүн” Д.Батмөнх, Б.Долгоржав, Д.Ганбат, С.Хишигт, Н.Норжмаа, С.Алгаа, “Санхүү, бүртгэлийн тэргүүн”, Ж.Аюушсүрэн, “Худалдаа, ахуй үйлчилгээний тэргүүн” Н.Дагиймаа Д.Мандахцэцэг, Б.Эрдэнэчимэг, Б.Оюунцэцэг, Б.Маруся, “Сийлбэрч, мужаан Д.Дэлгэрдалай  нарын алдартнууд амьдарч байна. Алдарт эхийн 1 дүгээр одонтой эх 88, 2 дугаар зэргийн одонтой эх 129 байна.

 

            Тус багийн Засаг даргаар Д.Хайчин 1983-1987, Дунхоол 1987-1991, М.Ширбазар 1991-2007, Н.Жамбалтарва 2007-2009, А.Шаравнямбуу 2009 оноос одоог хүртэл, бүртгэл мэдээллийн ажилтнаар Б.Байгалмаа, Д.Төрбат, Б.Цэдэндорж, М.Батсүх, Д.Энхтуул, хэсгийн ахлагчаар Г.Бямбагаваа, Н.Дагиймаа, Н.Мөнх-Өнөр, Ч.Мөнхдүүрэн, Ч.Мөнх-Алдар, С.Бямбаа нар ажиллаж байжээ.

 

            Баг ажлын амжилтаар 1998, 2000, 2010 онуудад аймгийн багуудаас шалгарч 2 дугаар байранд орсон. Жишиг баг болохоор зорилт тавин ажилладаг юм. 2012 оны байдлаар нийт 807 өрх, 2910 хүн амтай үүний эрэгтэй 1417, эмэгтэй 1491 хүнд, багийн Засаг дарга, бүртгэл мэдээллийн ажилтан,  сахиул, үйлчлэгч, хэсгийн ахлагч 2, бүгд 5 хүн төр нийгмийн бодлогыг ард түмэн түргэн шуурхай хүргэхийн төлөө ажиллаж байна.

 

            Жил тутам 60 гаруй өрхөд 5500-7000 толгой мал тоологдож, 24 өрхийн 78 иргэн мал аж ахуйн бүтээгдэхүүний орлогоор амьдардаг. Багт Төв аймагчуудын шүтээн “Дашчойнхорлон” хийд “ Дэлгэр ланс” өрхийн эмнэлэг, “Үржих хүч”, “Хөх нүдэн” хоршоо, “Өгөөж баян” хуримтлалын бүлэг, 8 нэрийн барааны дэлгүүр 10, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, 16 иргэн ХХЭ үйл ажиллагаа явуулж байна. Тус багийн иргэд нь хүнлэг чанартай уужуу тайван, хөдөлмөрч ухаалаг идэвх зүтгэлтэй ард түмэн байдаг юм.

 

БАЯНХОШУУ БАГ

 

            Төв аймаг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойгоо 1983 онд ажлын өндөр амжилтаар угтах ажлын хүрээнд Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр шинээр баригдах барилгын газрыг чөлөөлж 400 гаруй өрх, айлыг нүүлгэн байршуулах болсон учир Хадан хошуунд 20 га газрын хуримтлагдсан хогийг цэвэрлэж энэ газарт тэдгээр айл өрхийг шилжүүлэн байрлуулснаар Баянхошууны 3-р баг байгуулагдсан юм.

           

Хорооны даргаар Г.Эрдэнэбат /олонд музейн/ гэж нэрлэддэг 1985-1988 онд, 1988-1992 онд Г.Намхай, 1992-2001 он хүртэл Д.Золжаргал, 2001 оноос одоог хүртэл Ё.Дуламсүрэн ажиллаж байна. 1994 оноос хороо нь баг гэж нэрлэн шинэчлэн зохион байгуулагдсан.

 

            Бүртгэл мэдээллийн ажилтнаар Б.Балжидмаа 1993-2004 он хүртэл, 2008 оноос багийн зохион байгуулагчаар Д.Өнөрбаяр одоог хүртэл ажиллаж байна. 1993 онд тус багт 1028 өрх, 5200-гаад хүн амтай байсан бо одоо 2011 онд 444 өрх, 1530 хүн амтай. Үүнээс 747 эрэгтэй, 783 эмэгтэй амьдарч байна.

 

            Одоо Биндэръяа-Зуунмод өрхийн эмнэлэг, Дэгдээхий хүүхдийн цэцэрлэг зэрэг албан газар, Дэлгэрхаан-Солонго ХХК, Өглөө, Ивээл, Өлзийт, Баянбүрд зэрэг хүнсний дэлгүүр, ААН ажил үйлчилгээ явуулж байна. Хүн амын 62.9%-ийг 35 хүртэл насны хүүхэд, залуучууд, 5.6 хувь нь өндөр настан ахмадууд эзэлж байна. Тэтгэвэр авдаг 220 ахмад байгаагаас 80-аас дээш настан 14 байна. 2011 онд 5797 мал тоологдсоноос: Адуу 635, үхэр 467, хонь 2444, ямаа 2251 байна. Багийн хэмжээгээр 943 хүн хөдөлмөр эрхэлж, өрх гэрийнхээ амьдралыг сайжруулахын төлөө анхаарал тавин ажиллаж байна.

 

           

ЗҮҮНДЭЛГЭР БАГ

 

            Сэргэлэн сумын төв нь 1970 оны дунд үе хүртэл Зуунмод хотын Зүүндэлгэрт байрлаж байгаад шилжин суурьшсан нь Зуунмод хот ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөжин тэлж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нэн чухал ач холбогдолоо өгсөн юм.

 

            Зуунмод хотын АДХГЗ-наас Зүүндэлгэр /4 дүгээр баг/-ийг  мал бүхий айл өрх, ХАА-н үйлдвэрлэл эрхлэх гол төв болгохоор шийдвэрлэж, эрчим хүч, зам, худалдаа үйлчилгээний дэд бүтэц барьж байгуулах ажлыг 1998 оноос эхэлж эрчимтэй хийлгэсэн нь одоогийн Зүүндэлгэр багийн хөгжлийн эх үүсвэр болсон нь эргэлзээгүй.

 

            Эхний ээлжинд Зүүндэлгэрт байсан Сэргэлэн сумын худалдаа бэлтгэлийн ангийн агуулахыг хотын мэдэлд шилжүүлэн авч худалдаа үйлчилгээний төв байгуулсанаас гадна, улаан буланг субботникоор барьж, эмнэлэг, эмийн сан, ахуй үйлчилгээний  цэгүүд нээж ажиллуулсан.

 

            Тэр үеийн Зүүндэлгэр багийн дарга усны аж ахуйн удирдах газрын бригадын дарга Жанчив гэдэг буянтай буурал уйгагүй зүтгэл гарган ажиллаж байсныг дурсан тэмдэглэе.       Багийн дарга нар ямарч ажилтай байсан сард 50 төгрөгийн цалин аваад л ажлаа хийдэг байсан юм даа.

 

            Одоогийн Зүүндэлгэр баг нь дунд сургууль, цэцэрлэг, хэсгийн эмнэлэг, худалдааны төв зэрэг бүх  төрлийн үйлчилгээгээр хангагдсан томоохон суурин болж өргөжсөөр байгаа билээ.

 

            1992 оноос шинэ үндсэн хуулийн дагуу баг болж анхны даргаар нь Балдорж гэдэг хүн ажиллаж байсан байна. Үүнээс хойш 1993-1994 он хүртэл Д.Бямбацогт, Юра, М.Баянаа, Мажигсүрэн нар, 1994-2000 он хүртэл Л.Баттөмөр багийн засаг даргаар ажиллаж байсан.  2000 оноос одоог хүртэл багийн Засаг даргаар Д.Даваахүү ажиллаж байна.Тус баг нь аймгийн төвөөс 5 км зайд оршдог. Одоо 279 өрх 1062 хүн амтай. Нийт өрхөөс 109 өрх нь малтай буюу малчин өрхүүд байна.

 

            2011 онд тус багийн цэцэрлэг, сургуулийг “газрын гүнээр халаах” шинэ технологийн дагуу халааж эхлээд байна.

 

 

НАЦАГДОРЖ БАГ

 

            Их зохиогч Нацагдоржоороо овоглосон Зуунмод сумын 5-р баг нь 1964 онд ногоон нуурын дэнжээс 100 орчим айл нүүн ирж 1966 онд Нацагдорж зохиолчийн 60 насны ойгоор орон сууц гудамжны 5 дугаар хороон гэж нэрлэсэн түүхтэй ажээ.

 

            Энэ хороо нь аймаг сумын хэмжээнд удаа дараалан ажил үйлсээрээ шалгарч байсны зэрэгцээ тус хороо нь ЗХУ-ын туршлагаар амралт сурталчилгааны талбайг гудамжны ахлагч М.Данзан 7-8 дугаар гудамжинд байгуулсан нь олон түмний талархалыг  хүлээж 1983 онд Аймгийн хэмжээнд хороодын зарласан социалист уралдаанд түрүүлж аймгийн намын хороо, АДХГЗ-ны диплом 500 төгрөгөөр шагнуулж байсан.

 

            Тухайн үед Сайд нарын зөвлөлөөс бүх аймгийн орон нутгийн дарга нарын үзүүлэх сургуулийг Зуунмод хотод зохион байгуулах үед манай багийн ажилтай зориуд танилцан талархал илэрхийлж сайшааж байсан төдий Улаанбаатар хотбн 4 районы хариуцлагатай нарийн бичгийн дарга нар 200 орчим хүн ирж үзэж байжээ.

 

            1990 оноос улс оронд Ардчилал зах зээлийн системд шилжиж баг, хорооны ажил идэвхжиж, иргэдэд төрөөс үзүүлэх анхан шатны үйлчилгээг тогтмол чанартай хүргэх шаардлага тавигдаж баг одоогийн байдлаар төрийн албан хаагч 2, хэсгийн ахлагч 21, үйлчлэгч 1, гэрээт албанд 3 хүн ажиллаж шат шатны Засаг дарга нарын үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж жил бүр урианы жил болгон хэрэгжүүлэн бүтээлч санаачлагыг дэмжин ажилласнаар жил, улирал бүр явагддаг аймгийн Засаг даргын үзлэгээр тогтмол амжилттай дүн үзүүлсээр байна. Мөн орон даяар зохиогдож байгаа төрөл бүрийн компанит ажлыг амжилттай зохион байгуулж байна.

 

            Одоо баг нь өөрийн байртай иж бүрэн техник хэрэгсэлтэй, халуун усны газартай, гэрлэн хаяг, гэрэлт цамхагтай үйл ажиллагааг сурталчлах радио узельтэй болж иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай мэдээлэл хүргэх боломжтой болсон байна.

 

            Эдгээр ажлыг  зохион байгуулахад хувь нэмрээ оруулж байсан үе үеийн багийн Засаг дарга нар нь Д.Даваасүрэн 1966-1969, Г.Алтангэрэл 1969-1990, Д.Энхжаргал 1990-2001, Н.Жамбалдорж 2001-2004, 2009-2012 он хүртэл, Л.Отгонсүрэн 2004-2009 онуудад, Б.Балжидмаа 2013 оноос эхлэн  ажиллаж байна.

 

 

БАРУУН ЗУУНМОД БАГ

 

        Төв аймаг Зуунмод сумын Баруун Зуунмод баг нь /Богд Хан/ уулын баруун Зуун модны ам, Энхтайван уулын өвөрт байрлалтай, багийн Засаг дарга-1, зохион байгуулагч-1, хэсгийн байцаагч -1, сахиул жижуур-1 гэсэн орон тооны 4, орон тооны бус хэсгийн ахлагч-3, нийт 7орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байдгаас гадна,   /1000-аад ерх, ЗОООгаруй хүн амтай, малчин болон мал бүхий 110 өрхөд 11596 мал тоологдож, мянгат малчин 2 төрсөн, томоохон багийн нэг юм.

Нийт хун амын 52.4%-ийг эмэгтэйчүүд, 47.6%-ийг эрэгтэйчүүд эзэлдэг. 2012 онд алдарт эхийн 1-р одонгоор 45, 2-р одонгоор 52, нийт 97 сайхан ээж алдарт эхийн одонгоор нэмж шагнагдсан.

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Намжилмаа, Д.Найдан, Сүхбаатарын одонт багийн ахмадын хорооны дарга Ж.Цэрэндорж, ухуулагч Далантай, Цэвэгсүрэн, Цэрэнбадам, Хүрэлбаатар, мянгат малчин Д.Логшир Н.Цагаан, аймаг сумын хөдөлмөрийн аварга оёдолчин А.Баасанмядаг, Цолмон, хөдөлмөрч маналай ахмад ногоочин Ж.Далайхүү, Ж.Мядагмаа, соёлын тэргүүний ажилтан А.Цагаановген,Д.Чойсүрэн тэргүүний урансайханч Л.Сарантуяа, Г.Ухнаа, Э.Халтар нарын тэргүүний хүмүүсээрээ бахархаж явдаг билээ.

Тус баг нь багийн байр, орхийн эмнэлэг, хүн эмнэлэгийн эмийн сан, ахмадийн чийрэгжүүлэлтийн танхим зэргийг шинээр барьж байгуулан төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос төвлөрүүлэн хүргэж байна.

Хот тохижуулах газар

Аймгийн НААҮГ-аас одоогийн Хот тохижуулах газрыг орон тоо, материаллаг бааз, ажиллах хүчийг төсвийн хамт Зуунмод хотын АДХГЗ-ны мэдэлд 1980 онд шилжүүлэн шийдвэрлэж өгснөөр одоогийн Хот тохижуулах газрын суурь тавигдсан юм. Хот тохижилттой холбоотой төлөвлөгдсөн ажлуудыг улсын төсвөөр хийж гүйцэтгэж эхэлсэн юм.

            Ажлын шаардлагаар хотын нийтийн  эзэмшлийн зүлэг, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний зам, талбай, хашаа, гэрэлтүүлэг нь хот байгуулалт төлөвлөгөөгөөр жил бүр нэмэгдэв. 1983 онд Нийтийн ахуй үйлчилгээний газраас хог тээврийн машин 4 жолоочийн хамт, 8 ачигчийн хамт хог тээврийн үйлчилгээг хариуцаж, хотын төвийн цэвэрлэгээнд талбайн үйлчлэгч 6 хүн нэмж ажиллуулсан юм.

            1990 он хүртэл Хот тохижуулах ажил нь хотын АДХГЗ-ны удирдлагад үндсэн ажлын хуваарьтайгаар хариуцагдан хотын орлогч дарга уг ажлыг гардан зохион байгуулдаг байв.

            1990 оноос ХТГ нь аймгийн төсвөөс санхүүжин бие даасан улсын үйлдвэрийн газар болж гэрчилгээ, тамга, тэмдэгтэй, хог тээврийн 6 автомашин, трактортой, дарга, ня-бо, нярав, жолооч, сахиул, талбайн үйлчлэгч 28-30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байв.

1993 оны 10 сарын 21-нд Зуунмод хотын захирагчийн 20-р захирамжаар 34 хүний орон тоотой Засаг даргын дэргэдэх Хот тохижуулах хэлтэс нэртэйгээр ажиллаж эхэлжээ.

            2007 оны 2 сараас Хот тохижуулах хэлтсийн даргаар М.Ширбазар, нягтлан бодогчоор Г.Цэрэндондог, Б.Жаргалмаа, няраваар С.Сандагсүрэн, цахилгааны инженерээр Н.Ганболд, ногоон байгууламжийн инженерээр Г.Энхтуяа, жолооч 5, үйлчлэгч 6, сахиул 3, ачигч 6 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байлаа.

            2009 оны 4 сард Хот тохижуулах газрын даргаар Х.Энхбаясгалан томилогдож, Хүний нөөцийн ажилтнаар Д.Оюунсайхан, нягтлан бодогчоор Ц.Наранцэцэг, 2011 оны 4 сараас Б.Мөнхзаяа, няраваар С.Сандагсүрэн, 2010 оны 12 сараас Х.Алтанчимэг, 2011 оны 11 сараас Н.Ууганбаатар нар, цахилгааны инженерээр Н.Ганболд, цэцэрлэгжүүлэлтийн инженерээр Г.Энхтуяа нар ажиллаж байна.

            2013 оны 4 сарын байдлаар Хот тохижуулах газар нь удирдах албан хаагч 1, гүйцэтгэх албан хаагч 5, жолооч 4, ачигч 7, цахилгаанчин 1, талбайн үйлчлэгч 10, сахиул 3, төв цэцэрлэгийн жижүүр 3, цэцэрлэгжүүлэлтийн туслах ажилтан 1-ийн  нийт 35 орон тоотойгоор аймгаас санхүүжилтээ аван ажил үйлчилгээгээ явуулж байна.

            Хот тохижуулах газрын хог тээврийн машинд 2008 онд парк шинэчлэлт хийж БОЯ-ны хөрөнгө оруулалтаар 3 автомашин, Тогтвортой амьжиргаа төслөөс тусгай тоног төхөөрөмжийн автокран-1, 2009 онд аймгийн хөрөнгө оруулалтаар экскаватор 1-ийг авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system