Лхагва 6-р сар 20, 2018

Монгол улсын Төв аймгийн Зуунмод хот нь 2005 оны 11 сарын 14-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотын Нам дүүрэгтэй найрамдалт харилцаа тогтоон, хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн дагуу өнөөг хүртэл хамтран ажиллаж байна. Манай 2 хотын найрамдалт харилцааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж олон талын арга хэмжээ, ажил үйлчилгээг хийж, хэрэгжүүлсээр ирлээ.

БНСУ-ын Инчон хотын Нам дүүрэгтэй байгуулсан санамж бичиг

Найрамдалт харилцааны хүрээнд хийгдсэн туршлага судлах арга хэмжээ:

2007-2010 онуудад Нам дүүргийн өвсөр үе, хүүхэд залуучуудыг Зуунмод хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчидтай танилцуулан, цаашдын нөхөрсөг харилцаа тогтоох, үндэсний өв уламжлалаа судлуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг болсон бөгөөд Монгол, Солонгосын нийт 80 хүүхэд, залуучууд тус арга хэмжээнд хамрагдаад байна.

 

 

 

2005 оноос эхлэн Нам дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдыг Зуунмод хотод хүлээн авч, туршлага судлах ажлыг зохион байгуулахад 30 гаран төлөөлөгч хамрагдсан бол Зуунмод хотын захиргаанаас Нам дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, хотын хөгжил, дэвшилтэй танилцан, туршлага судлах арга хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 18 төрийн албан хаагчыг хамруулан ажиллаа.

 

Зуунмод хотын үйл ажиллагааг дэмжин, хандив тусламж үзүүлсэн арга хэмжээ:

2007 онд хог хаягдал тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2.0 төгрөгийн өртөг бүхий поронтер-вонго маркийн авто машин, 2008 онд Зуунмод хотын Захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 5.0 сая воны тусламж үзүүлэв. Үүнээс Зуунмод хотын “Залуу зохион бүтээгч төв”-ийн үйл ажиллагааг дэмжихэд 500.0 мянган воны, Зуунмод хотын залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд 50.0 мянган воны дэмжлэгийг тус тус үзүүлсэн. Мөн онд эмзэг бүлгийн айл өрхийн гишүүдэд олгох тусламжийн 24 хайрцаг хувцасыг 2.0 сая воны зардал гарган манай хотод ирүүлсэнийг 6  багийн Засаг даргаар дамжуулан эмзэг бүлгийн иргэдэд хүргэлээ.

2008-2009 онд Нам дүүргийн Инха эрүүл мэндийн их сургуулийн эмч, төлөөлөгчид ирж, жилд дундажаар 500 орчим ард, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийв. Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтануудтай туршлага судлах, заавар, зөвлөгөө  өгөх арга хэмжээ зохион байгуулсан.

2009-2010 онуудад Зуунмод хотын удирдлагаас БНСУ-ын Инчон хотын Нам дүүргийн төлөөлөгч нарт “нийтийн тээврийн үйлчилгээний зориулалттай автобусны дэмжлэг үзүүлэх, мөн Нам дүүргийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Зуунмод хотод байгуулах” санал, хүсэлтийг тавьж ажилласнаар ахмад настан, бага насны хүүхдүүдэд үйлчлэх нийтийн тээврийн зориулалттай дунд оврын 50.0 сая воны өртөг бүхий автобусыг 2011 оны 10 сарын 10-ны өдөр Зуунмод хотод хүлээлгэн өглөө.

 

 

 

 

Хоёр. Монгол улсын Төв аймгийн Зуунмод хот болон БНСУ-ын Гёнги мужийн Ансан хотын хоорондын харилцаа

            Төв аймгийн Зуунмод хот, БНСУ-ын Ансан хот болон Evergreen 21 сангийн хооронд “Монгол улсын цөлжилтийн эсрэг хамтран ажиллах гэрээ” байгуулан найрамдалт харилцаа тогтоох үйл ажиллагаа 2011 оны 06 сарын 02-ны өдөр зохион байгууллагдсан юм. Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Н.Энхболд хотуудын хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх санал, санаачилгыг гаргаж, үйл ажиллагааг дэмжин ажилласныг талархан дурсаж байна.

              

БНСУ-ын Гёнги мужийн Ансан хоттой хамтран ажиллах гэрээ

 

Хамтын ажиллагааны гэрээг цөлжилттэй тэмцэхэд 2 талын хүлээх үүрэг хариуцлага, цаашдын ажиллагааны тухай тодорхой заалтуудыг харилцан тохиролцсоны үндсэн дээр Зуунмод хотын дарга Г.Мөнхбадрал, Ансан хотын дарга Ким Чол Мин нар гарын үсэг зуран баталгаажуулсан. Тус ажлын эхлэл болгож Зуунмод хотын төв цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын хөшөө /самбар/ босгож 2011-2012 онд гацуур, улиас, нарс зэрэг 400 модны суулгацыг суулгаж, ургуулж, арчлах ажилд 20.0 сая төгрөгийг олгосон. 

            Ансан хотын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд уул уурхай, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөлчид ирж Зуунмод хотын бизнес эрхлэгчидтэй харилцан туршлага судлан ажилладаг уламжлал тогтоод байна.

            Мөн БНСУ-ын “Авралын арми” төрийн бус байгууллагатай 2009 оноос хойш хамтран ажиллаж орон нутгийн иргэдэд зориулсан олон төрлийн арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Тус байгууллагын зүгээс эмзэг бүлгийн болон амьдрал боломж болоцоо дутмаг айл өрхийн хүүхдүүдэд тусламжийн хувцас, гарын бэлэг өгөх, сурах идэвхийн өрнүүлсэн тусламж дэмжлэгийг жил бүр үзүүлж байна. Мөн Баянхошуу багийн Нисэхэд гүний худаг гаргаж, багийн конторыг завсарлаж байсан бүтээлч ажлууд цөөнгүй юм. Авралын арми ТББ нь Зуунмод суманд ахмадын сувилалын газар байгуулахаар 2012 онд шавь тавьж, барилгын ажлаа хийж эхлээд байна. 

 

2013 онд

“Бизнес форум” уулзалт зохион байгуулагдлаа

Манай Зуунмод хот нь гадаад харицаагаа жилээс жилд өргөжүүлж ирсэн. Энэ жил шинээр харилуаат холбоо тогтоож буй БНСУ-ын Кинпо хоттой хамтран ажиллаж байна. Энэхүү хамтран ажиллагааны эхний арга хэмжээ болох жижиг дунд бизнес эрхлэгчдийн “Бизнес форум” уулзалтыг 2013 оны 10 сарын 31-ээс 2013 оны 11 сарын 01-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь Зуунмод хотын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Солонгос улсын бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллах боломж бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд оршиж байгаа юм.

    

Уулзалтанд БНСУ-ын Кинпо хотын захирагч болон хотын Иргэдийн хурлын дарга төлөөлөгч болон 26 бизнес эрхлэгч, нийт 42 төлөөлөгч нар  манай суманд айлчилж, манай сумаас хотын захирагч, иргэдийн хурлын дарга, төлөөлөөлөгч мөн 64 бизнес эрхлэгчид хамрагдлаа. Уулзалтын эхний албан ёсны арга хэмжээ нь Зуунмод хотын Засаг дарга, Кинпо хотын захирагч нар хамтран ажиллах санамж бичгэнд гарын үсэг зурлаа.

   

Гадаад харилцаа 2014 он

 

          

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system