Даваа 5-р сар 21, 2018
Шуурхай мэдээ
Шуурхай мэдээ...

Нийгмийн Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж авч байгаа иргэд харилцдаг банкнаасаа мөнгөө 2016.12.29-нөөс өмнө багтааж авна уу.     Жич:Банкинд байршиж байгаа халамжийн сангийн санхүүжилтийг 2016.12.30-наас татаж авдаг тул он дамжсан мөнгө олдохгүй болохыг анхааруулж байна.    ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМЫН “НЦҮ”-НЫ 2016 ОНЫ ТАЙЛАН

Нэг цонхны үйлчилгээгээр төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, хүнд сурталгүй, шуурхай хүргэн ажиллаж байна. Аймгийн “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвд иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ,  Халамж үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн үйлчилгээ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хаан банк нийт 6-н төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллаж байна. Уг үйлчилгээг хүргэх төрийн албан хаагчид нь тухайн салбартаа мэргэшсэн, энэ чиглэлээр ажлын туршлагатай, харилцааны өндөр соёлтой зэргийг нь харгалзан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2015 оны байдлаар нэг цонхны үйлчилгээгээр нийт 6 төрөл 32 чиглэлээр 85432 иргэн үйлчлүүлээд байна.

“Нэг цонхны үйлчилгээ”-ний төвийг ажиллуулснаар иргэдэд хүрсэн үр дүн:

  • Цаг хэмнэсэн /Урьд нь иргэд төрийн үйлчилгээг авахын тулд олон байгууллагын хаалга татаж, цаг алддаг байсан./
  • Мэдээллийг нэг дороос авах боломжоор хангагдсан /Төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан/  
  • Соёлтой боловсон үйлчилгээ /Төвд ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн соёлтой үйлчилгээ/
  • Банкны үйлчилгээ /Банкны үйлчилгээ нь төрөөс иргэдэд үзүүлж буй бусад үйлчилгээтэй ойртсон нь маш их цаг хэмнэж байна./
  • Байгууллага хоорондын үйл ажиллагааны харилцан уялдаа сайжирсан

Нийгмийн даатгалын чиглэлээр:

Шинээр санаачлан хийсэн ажил, үйлчилгээ:

Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны  олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажилласан.

Олон улсын ISO 9001 стандартад нийцсэн Чанарын удирдлагын  тогтолцоог хэрэгжүүлэх хүрээнд Ажлын байрны соёл “5C”-ийг ажлын болон үйлчилгээний  байрны зохион байгуулалт, эмх цэгцийг сайжруулж даатгуулагчийн сэтгэл ханамжид нийцсэн нийгмийн даатгалын чанартай үйлчилгээг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай 4699 даатгуулагчдад хүргэж ажилласан.

2015 онд нэг Нийгмийн даатгалын улсын байцаагч, 5 төрлийн үйлчилгээ үзүүлсэн.

а) Зуунмод сумын төр хураамжийн хариуцах 704 иргэдийн хөдөлгөөнийг хийж,  мэдээллийн баазад оруулж, тайлан гаргаж өгсөн.

Зуунмод сумаас эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа 2845 иргэдийн мэдээллийн баазыг бүрдүүлж, тайлан мэдээ гаргасан.

б) “Нэг цонхны үйлчилгээ” дээр ирж үйлчлүүлж байгаа 3549 иргэд даатгуулагчдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж, шилжиж ирсэн, шилжиж явсан, нас барсан 1150 иргэний хөдөлгөөнийг эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд бичилт хийж, мэдээллийн санд кодыг өөрчилж, нийт 4699 даатгуулагчийг мэдээллийн баазад шивж, тайлан мэдээ гаргасан. 

Халамжийн чиглэлээр:

Төв аймгийн Зуунмод сумын 160000 хүн амын 30% буюу 4800 иргэн нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээнд хамрагдаж  байна.

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгч, холбогдох мэдээ, мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулан, тухай бүр шинэчлэн хүргэж байна.

2015 оны   байдлаар  Зуунмод сумын 6 багийн 480 иргэнд  нийгмийн халамжийн үйлчилгээний талаархи 54 удаагийн  мэдээллийг шинэчилсэн байдлаар хүргэж ажилласан.

2015 оны  байдлаар зуунмод сумын нэг цэгийн үйлчилгээгээр:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр - 328  иргэнд  500,0 сая төгрөг
  • Нөхцөлд мөнгөн тэтгэмжийг -160 иргэнд 210 сая төгрөг
  • амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг - 96 иргэнд 480 сая төгрөг,
  • алдарцолтойахмаднастандүзүүлэхтусламжийг - 23 иргэнд 44 сая төгрөг
  • алдар эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тэтгэмжийг - 1247 иргэнд 177 сая  төгрөгийг тус тус царцуулаад  байна.

Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал, амралт сувиллын талаарх мэдээллийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  хүргэж, 2015 оны хагас жилийн байдлаар 375  ахмад настан,  24 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөнгөлөлтөнд хамрагдаж протез ортопедийн хөнгөлөлтөнд  105 ахмад настан, 58 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдаад байна.

Зуунмод сумын байнгын асаргаа шаардлагатай  ахмад натсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийт 90 иргэний гэрээний хэрэгжилтэнтийг дүгнэж, нөхцөл байдлын үнэлгээг хийж, асрагч нь хамт байдаггүй 3 асрагчийг сольж,   байнгын асаргаа шаардлгагатай иргэдийг асарч байгаа 87 иргэнд гэрээний үүргийн талаар заавар зөвлөгөөг өгч ажилласан.

Зуунмод сумын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох дахин  судалгаагаар 57 өрх хамрагдаж, 7 өрх хүнсийн эрхийн бичгийн үйлчилгээнд шинээр хамрагдсан.

ОНОТХҮйлчилгээний төсөл хөтөлбөрт  3 бүлгийн төсөл хамрагдаж, тус бүр 1.000.000 төгрөгний санхүүжилт авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Зуунмод сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн 6 багийн байранд очиж ажиллаж нийт 50 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгч, 24 иргэний тэтгэвэр, хөнгөлөлтийн материал авч ажилласан.

Газрын харилцааны чиглэлээр:

            Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль, “Газрын тухай” хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, татварын ерөнхий хууль,геодизи зурагзүйн тухай хууль, кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль........гэх мэт хууль дүрэм журам зааврыг мөрдлөг болгон ажиллаж иргэнд түргэн шуурхай, хүнд сурталгүй ажиллалаа. Давхардсан тоогоор нийт 1753 иргэнд нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан газрын чиглэлийн үйлчилгээ үзүүлж ажилласан.

            Шинээр санаачлан хийсэн, ажил үйлчилгээ:

  • 2015 онд газрын даамлын 2 орон тоогоор ажиллаж гадуур ажил болон дотоод ажлыг хувиарлан авч ажилласан.
  • Иргэдэд газрын талаар хууль тогтоомж болон мэдээ мэдээллийг мэдээллийн самбар болон Зуумодны сайтаар дамжуулан хүргэж ажиллалаа.
  • Газар өмчлөл, эзэмшлийн хувийн хэргийг тоон хэлбэрт оруулж хувийн хэрэг үүсгэн ажиллалаа.
  • Мөн “Лэнд менежер” программ нэвтрүүлэх төслөөс шинэ иж бүрэн i7 компьютр, 3 үйлдэлт Samsung SCX3405 принтерээр хангагдан ажиллаж байна.
  • ГХБХБГ-аас бичиг хэргийн шүүгээ шинээр авч газрын талаарх архивыг хадгалан ажиллаж байна.
  • 2015 онд дуудлага худалдааг анх удаа Зуунмод суман дээр хийж 48 нэгж талбарт дуудлага худалдаа зохион байгуулж 34 иргэнд амины орон сууцны зориулалттаар 1 га газар олгож ажиллалаа.
  • 2015 онд төсөл сонгон шалгаруулалтаар 36 га газарт Зуунмод суманд үйлдвэрлэлийн, амины орон сууцны хотхон, аж ахуй үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх ажил хийгдэж байна.
  • Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль гарсантай холбогдуулан Зуунмод сумын хэмжээнд Авто зам болон орон нутгийн дурсгалт газар нутаг, гудамж талбай үл хөдлөх хөрөнгийг тоон болон цаасан хэлбэрээр бүрдүүлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Мөн Зуунмод сумын Засаг даргын 2014 А/177 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан Хаягын зураг, нэршилийг Зуунмод сумын ИТХ-аар баталгаажуулан “Геокад” ХХК-тай хамтран Зуунмод сумын хаягжилтын зургийг хийлгэн ажиллаж байна.
  • Зуунмод сумын хилийн цэсийг шинэчилэн тогтоолгож баталгаажуулах саналыг журмын дагуу бүрэн бүрдүүлж газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага ГХГЗЗГ-т төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 19 дугаар тогтоол, төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 9-р хурлын 04 тоот тогтоол гарган  аймгийн Засаг даргын 01/1205 тоот бичгээр хүргүүлэн ажиллаж байна.
  • Зуунмод сумын нийт иргэдийн 78,1 хувь нь газар өмчилж аваагүй судалгаа гарсан.  Зуунмод сум нь өөрийн гэсэн иргэдэд олгох газаргүй, Иймээс сэргэлэн сумын Засаг даргатай Зуунмод сумын иргэдэд газар олгохоор зөвшилцөн 2015 онд Зуунмод сумын 400 иргэнд сэргэлэн сумын хогийн цэгийн хойно урд гэсэн байршлуудад газар олгохоор хэсэгчилсэн төлөвлөлт хийн Кадастрын зураг хийгдэн ажиллаж байна.
  • 2015 онд Зуунмод сумын хэмжээнд аймгийн Засаг даргын 21 удаагийн захирамжаар 231 иргэнд 16,1 га газар өмчлүүлж, Зуунмод сумын Засаг даргын 20 удаагийн захирамжаар 271 иргэнд шинээр газар эзэмшүүлж ажиллалаа.
  • Зуунмод суманд гадуур хяналт шалгалтын ажлыг 1 óäàà зохион байгуулж íèéò 65 çºð÷èë èëðүүлñýí ¿¿íýýñ õ¿íäýòãýí ¿çýõ øàëòãààíã¿éãýýð çîðèóëàëòûí äàãóó ãàçðàà 2 æèë äàðààëàí  ýçýìøèæ, àøèãëààã¿é-55, эрх бүхий албан тушаалтаны зөвшөөрөлгүй газар ашигласан-8, гэрээнд заасан зориулалт бусаар газар ашигласан-1, газар эзэмших ашиглах эрхийн хугацаа дууссан -1 çýðýã  çºð÷èë èëýðñýí. Дээрхи зөрчлийн судалгааг гарган сумын Засаг даргын 2015.08.05-ны А/125 тоот Газар албадан чөлөөлөх захирамж гаргуулан эрх бүхий албан тушаалтаны зөвшөөрөлгүй газар ашигласан-8 буюу сүрлэнгийн хойд талын зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан айлуудын хашааг татуулсан, мөн цэлмэг хотхоны баруун талд зөвшөөрөлгүй барьсан байшинг буулгасан. Газар эзэмших ашиглах эрхийн хугацаа дууссан -1 ААНБ-ын гэрээг сунгаж, гэрээнд заасан зориулалт бусаар газар ашигласан-1 ААНБ-ыг ирэх онд цуцлахаар, õ¿íäýòãýí ¿çýõ øàëòãààíã¿éãýýð çîðèóëàëòûí äàãóó ãàçðàà 2 æèë äàðààëàí  ýçýìøèæ, àøèãëààã¿é-55 иргэнийг 2016 онд цуцлахаар бэлтгэн ажиллаж байна.

Нотриатын чиглэлээр:

Нэг цонхны үйлчилгээний нотриатын хувьд тайлант жилд 5018 иргэнд үйлчилсэн байна. мөн амралтын өдрөөр дуудлагаар 200-аад иргэнд үйлчилж, тайлант оны 2,4 сая төгрөгийн татварыг хугацаанд нь төлж, архивын 30 нэгж хавтас материалыг бэлэн болгосон байна.

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

Төв аймгийн Зуунмод сумын төв байрладаг учир Зуунмод сумын иргэд болон бусад 26 сумаас зорьж ирж буй иргэдэд өөрийн бүртгэлийн хүрээний мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна.

Зуунмод суманд 2015 оны 12 дугаар 21-ний сарын байдлаар :

 

            Иргэний 8-н төрлийн бүртгэлээр:

  • Төрөлтийн бүртгэлээр 444 иргэн
  • Үрчлэлтийн бүртгэлээр 5 иргэн
  • Овог нэр өөрчлөлтийн бүртгэлээр 24 иргэн
  • Эцэг тогтоолтын бүртгэлээр 172 иргэн
  • Гэрлэлтийн бүртгэлээр 87 хос
  • Гэр бул цуцлалтын бүртгэлээр 27 иргэн
  • Нас баралтын бүртгэлээр 105 иргэн тус тус нийт 864 бүртгэл хийгдсэн байна.

Шилжилт хөдөлгөөний чиглэлээр:

  • Шилжин явсан бүртгэлээр 775 иргэн 0-16 насны 306 хүүхэд
  • Шилжин ирсэн бүртгэлээр 582 иргэн 0-16 насны 243 хүүхэд нийт 1906 иргэнд үйлчилсэн байна.

Цахим иргэний үнэмлэх

  • Шинээр цахим иргэний үнэмлэх авч буй иргэн 240
  • Сунгалтаар цахим иргэний үнэмлэх захиалсан иргэд 452 иргэн
  • Дахин олголтоор цахим иргэний үнэмлэх захиалсан иргэд 333 иргэн

Нийт 1138 иргэний цахим иргэний үнэмлэх хэвлэгдэж ирсэний иргэнд нь тараасан. Цахим иргэний үнэмлэхээр 2163 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.

            Бусад ажлын талаар:

  • Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран багш ажилчид болон 16 нас хүрч цахим иргэний үнэмлэхээ ирж захиалах боломжгүй буй иргэдэд газар дээр нь очиж захиалга авч бусад үйлчилгээгээр нь үйлчилсэн.
  • Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран  Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Төв сайхан нутгийн ажилсаг хичээнгүй ард түмний хөдөлмөр бүтээлээр бүтээгдсэн “Одонт туг”-ийн дор ЕБС-ийн ахлах ангийн төлөөлөл  24 сурагчаар Монгол Улсын Иргэний андгайг 2 өргүүлэн нийт 33 сурагчдыг хамруулсан.
  • Цахим иргэний үнэмлэх захиалсан иргэдэд утсаар цахим иргэний үнэмлэхээ ирж авахыг мэдэгдэж нийт 1138 иргэнтэй холбогдсон байна.
  • Шилжилт хөдөлгөөн хийлгэж буй иргэдийг 13 байгууллагаар орж тойрох хуудас зуруулдаг байсныг байгууллагуудтай ярилцан болиулсан.

Хаан банкны чиглэлээр:

ХААН Банкны Нэг цэг тооцооны төв нь 2009 оноос 1 теллерийн орон тоотой үүсгэн байгуулагдаж Төв аймгийн Нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэдийн гүйлгээг түргэн шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэсээр ирсэн. Улмаар 2 теллерийн орон тоотой болж өргөжсөн. 2013 оны 10 сарын 30-аас тусдаа бие даасан тооцооны төв болгон өргөжүүлж нийт 5-н ажилтаны орон тоотойгоор ажиллаж байна. Иргэдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүртээмжтэй хүргэхийн тулд:

  • 2014 оны 1 сараас эхлэн цайны цаггүй өглөө 9-18 цагийн хооронд ажиллаж байна.
  • Банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон.
  • Одоогын байдлаар өдөрт 350-700-н иргэнд  банкны үйлчилгээг үзүүлж байна.
  • 2014 онд тооцооны төвийн их засвар хийгдэж банкны өнгө үзэмийг сайжруулж иргэдэд тав тухтай орчинг бүрдүүлж банкны үйлчилгээг хүргэхэд таатай болгосон.
  • Банкны ажилтанууд мэргэжилийн болон харилцааны хичээлийг жилд 2 удаа тогтмол сургалтанд хамруулж байна.
  • Манай банк цахим банкны үйлчилгээнд түлхүү анхаарч иргэдийг банкинд ирэхгүйгээр гар утас, интэрнэт, ашиглан гүйлгээ хийдэг болгоход анхаарч ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




 

Дэлгэрэнгүй: Бидний эрхэм зорилго

Нэр

Албан тушаал

Утасны дугаар

   1 Ц.Энхжин

Сумын ИТХ-ын дарга

70272278

2

Г.Мөнхбадрал

Сумын Засаг дарга

70273726

3

Г.Гантөгс

Сумын Засаг даргын орлогч

70273510

4

Б.Баярсайхан

ЗДТГ-ын дарга

70273517

5

С.Гантөгс

Сумын ИТХ-ын н/б дарга

70272278

6

Н.Буянжаргал

ИТХ-ын НБД-ыг түр гүйцэтгэгч

70272278

7

Г. Цэцгээ

ХЭЗ-н мэргэжилтэн

70273514

8

 

ДАХШҮ-ний мэргэжилтэн

70273514

9

Т.Пансандулам

АБХЭрхлэгч

70273514

10

 Н.Алтанцэцэг          

Санхүү албаны дарга

11

Б. Батжаргал

ХҮ хариуцсан мэргэжилтэн

70273514

12

Ч.Уранчимэг

БОХ-ын улсын байцаагч

70273514

13

Т.Пүрэвдулам

Газрын даамал

70273030

14

Ууганбаяр

Газрын даамал

70273030

15

Д.Мягмарсүрэн

Төрийн сангийн төлөөлөгч

70273514

16

С.Намшир

Нягтлан бодогч

70273514

17

П. Бат- Аюуш

Нярав

70273514

18

Ш. Батмөнх

Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн

70273514

19

Цо.Алтанцэцэг

Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн

70273514

20

Б. Сарантуяа

ХАА-н мэргэжилтэн, улсын байцаагч

                               70273514

21

Б.Цэцэгбадам

ОНИМТ-ийн ажилтан

70273698

22

Б.Жигмэддорж

Номт БЗД

70273512

23

Р.Үзмээ

Номт БЗБ

70273512

24

Д.Пүрэвдаш

Ланс БЗД

70273068

25

Д.Санжаасүрэн

Ланс БЗБ

70273068

26

Ш.Цэндсүрэн

Баянхошуу БЗД

70273519

27

О.Отгончимэг

Баянхошуу БЗБ

70273519

28

Ч. Одончимэг 

Зүүндэлгэр БЗД

*

29

Д.Өнөрбаяр

Зүүндэлгэр БЗБ

 *

30

С.Очирбат

Нацагдорж БЗД

70272578

31

Д.Энхтуул

Нацагдорж БЗБ

70273068

32

Б.Отгонбаяр

БаруунЗуунмод БЗД

                               70273418

33

Ч.Анхзаяа

БаруунЗуунмод БЗБ

                               70273418

34

Б.Эрдэнэбат

жолооч

*

35

Т.Түвшинбаяр

жижүүр

70273698

36

Д. Цогжаргал

Жижүүр

70273698

37

Ц. Наранбаатар

Жижүүр

70273698

38

Д.Эрдэнэбат

Жижүүр

70273698

39

Б. Уранчимэг

Үйлчлэгч

*

40

О. Цасанчихэр

Үйлчлэгч

*