Даваа 5-р сар 21, 2018
Шуурхай мэдээ
Шуурхай мэдээ...

ТӨВ АЙМАГ ЗУУНМОД СУМ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА /зар/

2017.03.26-ны өдрөөс 2017.05.26-ны хугацаанд Зуунмод сумын Номт /1 дүгээр/ баг, Ланс /2 дугаар/ баг, Баянхошуу /3 дугаар/ багийн доорхи байршлуудад газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Номт /1 дүгээр/ багт Хүнсний үйлдвэрийн 5-н орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/1.3 га  13000 м2 газрыг, БАМ-ын 31,32,33-р байрнуудын орчим орон сууц хороолол /Дахин төлөвлөлтөөр/0.2 га 2000 м2 газрыг, Ланс /2 дугаар/ багт Ланс уулын урд цанын баазын зориулалтаар 20 га 20000м2 газрыг, Баянхошуу /3 дунаар/ багт үйлдвэрийн бүсэд үйлдвэрийн зориулалтаар 6 га  60000 м2 газрыг тус тус төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн, ААНБайгууллага 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны дотор Зуунмод Хотын Захирагчийн ажлын албанд төслөө ирүүлэхдээ доорхи материалыг бүрдүүлж битүүмжилсэн хайрцагт хийнэ.

-Төсөл нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага, ажил үйлчилгээний чиглэлд нийцсэн байх./Тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн гэрчилгээ, банкны зээлийн эрхийн баталгаа, дансны хуулга/

-Дэд бүтцийг бий болгох төлөвлөлт /Зураглал, зардалын тооцоо/

            -Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх.

            -Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхи, нөөцтэй байх.

-Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар болон удирдлагын иргэний үнэмлэхний хуулбар.

- Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх

 

Уг төсөл сонгон шалгаруулалт, оролцогчдын бүртгэл, тухайн газруудын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.ZUUNMOD.TO.GOV.MN,    WWW.TOV.GAZAR.GOV.MN  WWW.MLE.MN хаягаар Холбоо барих утас:  Газрын даамал- 70273030, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 70272262.

ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system