Лхагва 6-р сар 20, 2018

ЗУУНМОД СУМЫН ХЭМЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ /2013-2016/ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ  ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ

ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ДҮН

 

2016.11.14                                                                                                                                                                                     Зуунмод

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

Хэрэгжилт

 

 

 

 

 

 

 

Зорилт

арга хэмжээний заалт

биелсэн 100%

Хэрэгжилтийн явц

 

Хэрэгжих шатандаа

Тасарсан

гүйцэтгэлийн хувь

Оноо

 

90,00%-80,99%

 

 

70,00%60-70-99%

70,00%60-79,99%

50,00%-20-39,99%

30,00%-20-39-99%

10,00%-0,01-19,99

зохон байгуулалтаас тасарсан

хөрөнгө, санхүүгээс

1

Хүний эрхийг хангах үйл ажиллагааны чиглэлээр

3

6

3

2

1

-

-

-

-

-

-

88%

4,4

2

Хүний хувийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр

5

10

8

2

-

-

-

-

-

-

-

98%

4,9

3

Хүний улс өрийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр

2

5

3

2

-

-

--

-

-

-

-

96%

4,8

4

Эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр

1

2

-

-

2

-

-

-

-

-

-

70%

3,5

5

Нийгэм, соёлын эрхийг, хангах чиглэлээр

4

14

5

5

4

-

-

-

-

-

-

87%

4,3

6

Хүний эрхийн сургалт, сурталчилгааны чиглэлээр

1

3

3

-

-

-

-

-

-

-

-

100%

5,0

 

ДҮН

16

40

22

11

7

-

-

-

-

-

-

92%

4,6

                                                   

                                                                                                                           ТАНИЛЦСАН:

                                                                 ЗУУНМОД СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА                                                    П.ЦЭЛМЭГ  

 

 

                                                                                                               ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН:

                                                                           СУМЫН  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                                 Г.ЦЭЦГЭЭ

                               

 

ЗУУНМОД СУМЫН ХЭМЖЭЭНД  ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ /2013-2016/ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ /2013-2016/ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

 

2016.11.14                                                                                                                                                                                                                                      Зуунмод

 

Зорилт

Арга хэмжээ

                                                      Хэрэгжилт

 

        Нэг. Хүний эрхийг хангах үндэсний механикмыг бэхжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр           

 

1

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, олон нийтэд сурталчилж ажиллах.

.

1.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын ИТХ-аар хэлэлцүүлэх.

 

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 онд  42 тоот тогтоолоор Хүний эрхийг хангах арга хэмжээний 2013-2016 оны төлөвлөгөөг 6 зорилт 40 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр батлуулж, байгууллагын  цахим  хуудсанд байршуулан, аймгийн ТВS телевизээр олон нийтэд сурталчилж ажилласан. 2013-2016  онуудад жил бүр  төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж хэвшүүлсэн.

Хэрэгжсэн: 100%

 

2.Хүний эрхийн арга хэмжээний зардлыг жил бүр төлөвлөн төсөвт тусгах.

 

2013-2016 ондуудад Сумын Засаг даргын нөөцийн сан, Төв аймаг дахь ХЭҮКомисс, “Хүний эрхийг дэмжих бүлэг”, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХөтөлбөрийн “Хүүхэд хамгаалал-Нөлөөлөл”  төсөл хөтөлбөрийн   хүрээнд  иргэд олон нийтийн дунд тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу уралдаан тэмцээн, сургалт сурталчилгааг  тогтмол зохион байгуулсан.

Хэрэгжих шатандаа 90%

 

3.Хүний эрхийн салбар хорооноос   ”Нээлттэй утас” ажиллуулж  иргэдтэй  эргэх холбоо тогтоож туслалцаа үзүүлнэ.

2013-2015 онд 39 удаагийн хэлэлцүүлгээр 225 иргэдийн санал гомдол хүсэлтийг хүлээн авч,  харьяа байгууллага албан тушаалтанд шилжүүлэн хариу өгч, бодлого шийдвэрт саналыг тусгаж ажилласан.

Сумын Иргэний танхимд “Иргэдээ сонсъё” нээлттэй утсыг ажиллуулж  аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Сумын хүний эрхийн салбар хорооноос сумын ЗДТГ-ын  хүний эрхийн чиглэлээр иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах саналын хайрцаг байршуулж, Аймгийн “ Иргэний танхим”  7027-1111 утас,  Төв аймаг дахь ХЭҮК-ын мэргэжилтэн 7027-2822 утсаар болон биечлэн  85  иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээг үзүүлсэн.

Хэрэгжилт 90%

 

2

 Хүний эрхийг хангаж байгаа байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээг  хүний эрхийг  салбар хорооны хурлаар хэлэлцэх.

4.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр    хийсэн ажлын тайланг жил бүр салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дүнг иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр сурталчилж ажиллах.

2013-2016 онуудад Сумын Хүний эрхийн салбар хорооны төлөвлөгөөг   шинэчлэн салбар хорооны хурлаар хэлэлцүүлж, төлөвлөгөөний хэрэгжилт болон бичмэл тайланг аймгийн Хүний эрхийн салбар хороонд хагас бүтэн жилээр хугацаанд нь хэрэгжилтийг хүргүүлж хэвшүүлсэн. Сумын хүний эрхийн салбар хорооны үйл ажиллагаа болон хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Багийн Иргэдийн нийтийн хурал, өдөрлөг уулзалтын үеэр иргэдэд олон нийтэд сурталчилж, гарын авлага материалыг тараасан. Хүний эрхийн салбар хорооны үйл ажиллагаа болон хүний эрх, хүүхдийн эрх  зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа албан байгууллагын  албан хаагч, ЕБС-иудын хүүхдийн дунд төрийн болон ТББ-тай хамтран   хууль сурталчилах өдөрлөг, хүний эрхийн ОУ-ын  өдрийг угтаж   олон нийтэд мэдээллийн хэрэгслэлээр сурталчилж ажилласан.

2015 онд сумын хүний эрхийн салбар хороонд  иргэдээс ирүүлсэн  ирсэн өргөдлийг сумын  хүний эрхийн салбар хорооны хурлаар хэлэлцэж 2 өргөдлийг аймгийн Хүний эрхийн салбар хороонд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн

2016 онд сумын “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн хурлийг 9 удаа хийж, 13 хүүхдэд кейс үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ “Хүүхдийн тусламжийн утас 108”-д ирсэн 4 мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэсэн.

Хэрэгжсэн: 100%

 

3

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүний эрхийн салбар хороодын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлнэ.

5.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр орон нутагт тусгайлан сан бий болгоно

2013-2015 оны байдлаар хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр тусгайлан сан үүсгээгүй, 2014-2015 онуудад  Зуунмод суманд ХЭҮК-ын мэргэжилтэн, Хүний эрхийг дэмжих бүлэг, Ажил олгогчдын эздийн холбоо, Дэлхийн зөн  “Хүүхэд хамгаалал нөлөөллийн төсөл”  хөтөлбөр 2013-2016 онуудад хэрэгжиж төслийн санхүүжилтээр жил бүр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, зорилтот бүлгийн иргэдэд хүний эрх, хүүхдийн эрхийн талаар  эцэг, эхийн хандлага харилцаа, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тусгайлан сургалтуудыг  явуулж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлж ажилласан. Орон нутагт эдийн засгийн хүндрэлтэй байдлаас тусгайлан сан бий болгоогүй.

Хэрэгжих шатандаа 70%

 

6.Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар урт болон дунд, богино хугацааны төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлыг дэмжиж хамтран ажиллана.

 Төв аймаг дахь ХЭҮКомисс, “Хүний эрхийг дэмжих бүлэг”,  Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-ийн  “Хүүхэд хамгаалал нөлөөллийн төсөл” “Хүүхэд ивээн тэтгэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүний эрхийн талаар ажлын байран дахь сургалтуудыг  төрийн албан хаагч, иргэдийн дунд жил бүр  2-оос доошгүй удаа, 6 багийн  төсөл хөтөлбөрт хамрагддаг зорилтот бүлгийн эцэг эхийн  дунд аялал,  уралдаан тэмцээн, сургалтыг зохион  байгуулж,  багийн хэсгийн ахлагч, гэрээр айлчлагч  нараар дамжуулан төсөл хөтөлбөрийн хүрээнд  олон талт арга хэмжээг зохион байгуулж хамтран ажилласан. Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-ийн төсөлд 270 гаруй хүүхэд, Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран дэмжлэг болгон сар бүр 10000 мян.төгрөгийг дансанд байршуулсан, зорилтот бүлгийн хүүхдүүдэд жил бүр эд материалын болон, сурч боловсрох эрхийг хангах талаар дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлдэг болсон.

Хэрэгжсэн  100%

 

 

Хоёр. Хүний хувийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр:

 

4

Хүний хувийн болон улс төр, эдийн засаг нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийн байдал хяналт шинжилгээ үнэлгээ хийх

7.Хүний суурь эрх, эрх чөлөөг хангах зорилгоор иргэдээс судалгаа авч түүнд дүгнэлт хийж үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ажиллана.

2014 онд  Аймгийн ҮЭХороотой хамтран  хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ЭМГ, МТТеатр, Төв ЧДЭХГазар, МСҮТөв, Нийгмийн даатгал, ЕБС, цэцэрлэгүүдийн албан хаагч 360 гаруй иргэдээс санал асуулгыг авч нэгтгэж  холбогдох газруудад явуулсан. Гаргасан саналын дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжийг сурталчилах аяныг зохион байгуулж, албан байгууллагуудад сургалтуудыг  явуулсан.

2015 онд Аймгийн Хууль зүйн хэлтэс, төрийн бус байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийллийн талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж, төрийн албан хаагч, иргэдийг оролцуулж, 180 гаруй  иргэдээс судалгаа авч аймгийн Хүний эрхийн салбар хороонд хүргүүлж дүгнэлт хийж ажилласан. Аймгийн Хууль зүйн хэлтэс хуулийн байгууллагуудтай хамтран 6-н багт “Хууль сурталчилах өдөрлөг” зохион байгуулж нийт 160 гаруй иргэдээс судалгааг авч түүний мөрөөр ажлын төлөвлөгөө гарган ажилласан.

2016 онд ЕБС-ийн 200 гаруй хүүхдээс 16 асуултаар  хүүхдийн хүчирхийллийн талаарх тандалтын судалгаа хийсэн.Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран  дэлхийн зөнгийн төсөл хөтөлбөрт хамрагдаж буй 300 гаруй эцэг эхчүүдээс хүүхдийн эрхийн талаар судалгаа авч дүгнэлт хийж ажиллахад ЕБС-ийн орчинд хүүхдийн эрх зөрчигддөг багш, үе тэнгийн хүүхдүүдийн дунд хүүхдийн эрх зөрчигддөг гэсэн дийлэнх санал гарснаар ЕБС-ийн багш нарын дунд, ахлах ангийн сурагчдын дунд үе шаттайгаар сургалтуудыг 2015-2016 онуудад  3 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 1000 гаруй багш, сурагчид хамрагдсан.

Хэрэгжсэн 100%

 

5

Хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хүүхдийн эрхийг хамгаалж, тэднийг төрийн болон төрийн бус байгууллагын асрамж, халамжид хамруулах арга хэмжээг авна.

.

8.Эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, гэмт  хэрэгт өртөж болзошгүй, хүүхдийг  халамж хамгааллын үйлчилгээнд  хамруулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана.

.

Сумын хэмжээнд эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхэд байхгүй, 2013 онд Хүүхдийн эрхийн хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр Дэлхийн зөн  ОУБ-ын ОНХХ-ийн хүрээнд   “Хүүхэд хамгаалал ба Нөлөөлөл” төсөлд 6 багийн нийт 270 өрхийн 500 гаруй  хүүхэд хамрагддаг. Ланс багийн иргэн “Н”-ийн хүүхдийн эмчилгээ, асаргаанд зориулан 800 гаруй мян. төгрөгийг хандивласан. Нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай 100 хүүхдийг сонгон авч БНСУ-ын  “Авралын арми” төрийн бус байгууллагад хандсанаар сар бүр 10000 мян.төгрөгийг дансанд байршуулсан.

2013-2016 онд  Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас 474  хүүхдэд сар бүр сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх мөнгөн тусламжийг үзүүлж байна.

 Зуунмод сумын Засаг даргын 2014 оны а/49 тоот захирамжаар байгуулагдсан “Хүүхэд хамгааллын хамтарсан баг” нь 2015 оны эхний хагас жилийн байдлаар 150501, 150502, 150401 кейсүүдийг нээж,арга хэмжээг авч ажилласан.Ланс, Нацагдорж багийн  хүнд нөхцөлд амьдарч байгаа 8 өрхийн асуудлыг судлаж архины хамааралтай эцэг, эхийг сургалтанд хамруулж, цэцэрлэгт явж чадахгүй байгаа 5 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан.

2015 онд  Дэлхийн зөнтэй хамтран мэргэжлийн сэтгэл зүйчээр 10 өрхийн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажилласан.Огт бичиг баримтгүй 2 хүүхдийг баримт бичигтэй болгосон. 2-р багийн иргэн “Т” нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүүхдийн эрх зөрчигдөж болзошгүй байдлыг илрүүлж Цагдаагийн газартай хамтран  эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлж /кэйс/ хөтлөж, Улаанбаатар хотын хамгаалах байранд ээж, хүүхдийн хамт 10 хоног байрлуулах арга хэмжээг авч ажилласан.Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч гэмт хэрэгт өртөж болзошгүй насанд хүрээгүй хүүхдийг судалгаанд хамруулж, хяналт тавьж заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.2015-2016 онд зорилтот бүлгийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа 25 хүүхдийг  Авралын арми ТББ-ын дэргэдэх цэцэрлэгт хамруулсан.Сургууль засвсардсан хүүхдийг буцаан суралцуулах арга хэмжээг авч ажилласан.

Хэрэгжсэн: 100%

 

9.Хурдан морь унаач хүүхдийн эрх ашгийг  хамгаалах зорилгоор үндэсний их баяр найдмын тухай хууль хурдан морины уралдааны дүрмийг хэрэгжүүлж хамгаалалтын хувцасыг хэрэглэж хэвшүүлэх.

 

 

Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяраар  нийт  9 насны морьдыг давхардсан тоогоор 2346 хүүхэд унаж уралдсан. Хурдан морины салбар комисс, аймгийн Хүүхэд гэр, бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран хурдан морь унаач хүүхдийг цахим бүртгэлийн системд бүртгэх үеэр хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны талаархи анхааруулгыг уяачдад танилцуулан гарын үсэг зуруулж, хурдан морины хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийн стандарт, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж, гарын авлагыг уяач, эцэг эх, асран хамгаалагчдад сурталчилан ажилласан.

2014-2015 онуудад “Цэцээ гүний хурд“ МСУХолбоо, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн нартай хамтран уралдааны үеэр  “Хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийн систем“-д 132 хүүхэд бүртгэж, мөн хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны талаархи анхааруулгыг 70 уяачидад танилцуулан гарын үсэг зуруулсан. 

Аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/58, сумын Засаг даргын  2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн а/26 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулан, хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран морь уралдааны газарт хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулж мориноос унасан хүүхдүүдэд кейс хөтлөж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамруулан хүүхдүүдийг уяач нарт нь хүлээлгэн өгөхдөө хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж стандартын шаардлага хангасан зориулалтын хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй уралдаанд оролцуулах талаар эцэг эх, уяачид зөвөлгөө өгч ажилласан.Хяналт тавьж хамтран ажилласнаар хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, унаач хүүхдүүд осолд өртөх нь багассаж зориулалтын хувцастай  уралдааны морь ундаг болгож байна.Баяр наадмын үеэр тогтмол хяналт тавьж зөрчлийг барагдуулж ажилласан.ЕБС-ийн нийгмийн ажилтан нартай хамтран жил бүр унаач хүүхдийн судалгааг шинэчлэн гаргаж эдгээр хүүхдүүдэд арга зүйн зөвлөгөө өгч сургалтыг явуулдаг болсон.

Хэрэгжсэн  100%

 

10.Хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлнэ.

2013 онд Аймгийн Гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран аймгийн 90 жилийн ойн арга хэмжээний үеэр хурдан морь унасан хүүхдийн уяачтай хамтарсан гэрээ байгуулж, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд 100 хувь хамруулсан.

2014 онд Миг даатгал 20, Монгол даатгалд 55, ХАА-н даатгалд 21,

2015 онд даатгал нь дууссан болон шинээр нийт 106 хүүхдийг гэнэтийн ослын даатгалд тус тус хамруулсан.

2016 оны аймгийн баяр наадмаар  81 хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж, 231 хүүхдийг бүртгэлд хамруулж хамгаалах хувцас өмсөхийг шаардаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Хэрэгжсэн 100%

 

 

 

11.Зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, залуучуудын дунд хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

2013-2014 онд Замын цагдаагийн постуудаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч, хүүхэд багачуудад хамгаалалтын бүс, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг  хуудсыг тарааж, зам тээврийн ослыг хэрхэн гаргахгүй байх талаар зөвлөгөө  өгсөн. ЕБС-иудын дунд удирдамжийн дагуу  “Ногоон  гэрэл-Цагаан шугам” уралдааныг  жил бүр зохион байгуулж, хүүхдүүдэд хууль тогтоомжийг сурталчилдаг болсон. Сумын ГХУСАЗЗ-өөс 1-3 ангийн хүүхдүүдэд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж хичээлийн хуваарийг зурагт хуудсаар 500 ширхэгийг хэвлүүлж сурталчилсан.Замын цагдаагийн тасгийн ажилтан нар жил бүр ЕБС-ийн 1-3 дугаар ангийн хүүхдүүдэд анги бүлэг бүрт хүрч замын хөдөлгөөнд оролцох талаар мэдээлэл сурталчилгааг ангийн багш нартай хамтран зохион байгуулж хэвшсэн. Зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар гэрлэн дохио болон замын гэрэлтүүлгүүдийг нэмэгдүүлж, замын тэмдэг, тэмдэглэгээг засаж сайжруулах арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

2015 онд сумын ГХУСАЗЗөвлөлтэй хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах ажлын хүрээнд  ЕБСургуулиудын дотор болон төв гудамжинд нийт 13 самбаруудыг байршуулж иргэд, хүүхэд залуучуудад сурталчилсан. 09 дүгээр сарны 1-нээс эхлэн сургууль бүр дээр “School police” арга хэмжээний хүрээнд эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан эргүүл жижүүр гарган ажилладаг болсон. 2014 онд эргүүл жижүүр гаргаж ажилласнаар сургуулийн орчинд гэмт хэргийн зөрчил буурсан үр дүнд хүрсэн.

2015-2016 онд Аймгийн Хууль зүйн хэлтэс, Аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, Зуунмод сумын ЗДТГазар, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагууд хамтран “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг зохион байгуулж арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч удирдлагуудад “Замын хөдөлгөөн  хүүхэд” сэдэвт зөвлөгөөнийг сумын иргэний танимд 2016.04.13-ний өдөр зохион байгуулсан. ЕБС-ийн 2-5 дугаар ангийн сурагчдаар “Хүүхдийн нүдээр замын хөдөлгөөн” гар зургийн уралдааныг зохион байгуулж уралдаанд оролцсон 12 хүүхдэд дурсгалын зүйл өгч сурталчилж ажилласан. Зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэн самбар  байршуулан LED дэлгэц, урсдаг самбараар иргэд олон нийтэд сурталчилж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийтийн тээвэр” сэдэвт сургалтыг Авто тээврийн төв, Замын цагдаагийн тасагтай хамтран  хууль тогтоомжийг  40 гаруй иргэдэд сургалт явуулж сурталчилсан.Ланс багт 640 ширхэг, Баруун-Зуунмод багт 320 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй 50Вт-ын LED гэрэлтүүлэгтэй болгосноор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэн ажилласан.

Хэрэгжсэн 100%

 

12.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрхийг хангах зорилгоор  гудамж талбайд чөлөөтэй зорчиход зориулсан гарц хэрэгсэлүүдийг бий болгох.

2013-2015 онуудад  нийт 11 байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай болсон. Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй  30 гаруй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Асаргаа сувилгаа шаардлагатай 30 гаруй иргэдийн дунд Нийгмийн халамжийн тухай хууль, хүний эрхийн хууль тогтоомжийг сурталчилж ажилласан.Аймгийн 90 жилийн ойг угтаж бүтээн байгуулалтын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайн явган хүний зам, замын  гарч, тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлж ажилласан.

2015 онд Аймгийн хөрөнгө оруулалтаар Худалдааны төв гудамжны авто замыг өргөтгөн, авто зогсоол, явган зам талбайн тохижилтын ажлыг хийхээр зураг төсөл боловсруулан тендер зарлан “Амжилтын харгуй” ХХК гүйцэтгэгчээр сонгон шалгаруулан гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Авто замын сангийн хөрөнгөөр хотын хатуу хучилттай 14 км автозамын 775м2 эвдэрсэн хэсгийг нөхөх засварлах ажил хийгдсэн. Сумын боловсролд хамрагддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор “Аз жаргалтай төв” төслийг 2015 онд хэрэгжүүлж эхэлсэн ба төсөлд 5-18 насны 20 хүүхэд хамрагдан эрүүл мэнд, боловсрол нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авч, хамрагдаж буй хүүхдүүдэд бага ангийн боловсрол, компьютерийн сургалт, чийрэгжүүлэлтийн хичээлүүдийг 4, 5 өдрүүдэд тогтмол явуулж байна. 2016 оноос төслийн 2 дахь шатыг хэрэгжүүлэн 15 хүүхдийг дахин хамруулан хичээллүүлж байна. Төслийн хүрээнд Дэлхийн Зөн төв ОНХХөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай 15 төрлийн тоног төхөөрөмжийг төслөөс санхүүжүүлсэн

Хэрэгжсэн 100%

 

6

Хүүхэд өөрөө эрхэд хамгаалдаг, оролцоогоор хангадаг тогтолцоог бий болгоно.

13.Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль бүрт хүүхдийн эрхийн зөвлөл байгуулна

2014-2016 онуудад Зуунмод сумын ЕБС-иудад хүүхдийн оролцооны  зөвлөлийг байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулан сар бүр хүүхдээ сонсох өдрийг тогтмол  зохион байгуулан тэдний санал санаачлагыг дэмжиж бодлого шийдвэрт тусгаж ажиллаж байна.Хүүхэд өөрсдөө санаачлага гаргаж хичээлийн бус цагаараа эргүүл жижүүр болон асаргаа шаардлагатай ахмад настанд туслах зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулж байна.Зуунмод сумын хэмжээнд хүүхдийн өөрөө удирдах оролцооны байгууллага, сурагчдын зөвлөл, өсвөрийн улаан загалмай, өсвөрийн цагдаа, эрүүл мэндийн бүлгэм зэрэг зөвлөлүүд ажиллаж байна.. ”Өөрсдөө санаачилж-хамтдаа хийцгээе”,”Цагаан үйлс” аян,”Өвөө эмээгийн сургаал”, “Ээждээ барих бэлэг” гэсэн уриан дор хүүхдүүд өөрсдөө санаачлан олон ажлыг зохион байгуулан явуулсан.ЕБСургууль бүрт Хүүхдийн оролцооны зөвлөл байгуулан ажиллаж хэвшсэн.

Хэрэгжсэн: 100%

 

14.Хүүхэд бүрт хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хүүхдийн эрхийн сургалтын хөтөлбөр боловсруулж, оролцооны олон талт арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн 3-5-р ангид хүн нийгэм, 6-12-р ангид нийгмийн ухаан, иргэний боловсрол хичээлийн сургалтын хөтөлбөрөөр тодорхой нэгжүүдээр сурагчдад хүүхдийн болон хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хичээлүүд орж байна.

2014 онд. Аймгийн Цагдаагийн газартай хамтран “Дотуур байр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжууд, болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, бусдад туслах талаар 3-н дотуур байрны 248 сурагчдад сургалт, ярилцлага хийж 1310 сурагчийг хамруулсан. 2015 онд Эх оронч сэтгэлгээтэй, ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч “Бидний бахархан дуурайх хүмүүс” уулзалтыг  ЕБСургуулийн 11 дүгээр ангийн 405 сурагч, “Эх оронч сэтгэлгээ биднээс эхлэлтэй” арга хэмжээг эсээ бичлэг, гар зургийн уралдаан, АХА тэмцээн , орчин тойрны хог хаягдлыг цэвэрлэх, орон нутгийн түүхийг судлаж түүхт дурсгалт газруудаар аялал хийх зэрэг хүүхдүүдэд танин мэдэхүйн чиглэлээр зохион байгуулсан. “Олон Улсын Охидын өдөр”-өөр ЕБС-ийн охидын дунд “Охин насаа хайрлая”, “Өсвөр насны охидын эрүүл мэнд”, “Ирээдүйн ээжүүд”, “Өсвөр насны охидын онцлог” ДОХ, БЗХӨ болон нөхөн үржихүйн эрүүл мэнд сэдвүүдээр сургалт зохион байгуулж 1300 гаруй  хүүхэд хамрагдан,ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Эрт илрүүлж хамтдаа сэргийлье” уриан дор  сумын хэмжээнд ЭМГазар, АНЭмнэлэг, Дэлхийн зөн ОУБ Төв ОНХХөтөлбөр, ”Золбоо” төвтэй  хамтран зохион байгуулж МСҮТөв, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн сурагчдыг сайн дурын үзлэг, шинжилгээнд эрт хамрагдахыг уриалж “дох-ын эсрэг вакцин гэж байдаг-тэр бол бидний зөв мэдлэг хандлага” гэсэн мессеж, гарын авлагыг 250 гаруй иргэд, хүүхдүүдэд хүргэсэн. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв болон Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн дотуур байрны нийт  62 сурагчдад “Охид эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл түүнээс урьдчилан сэргийлэхэд өсвөр үеийнхэн-бидний  оролцоо” сэдэвт сургалтыг 2 удаа зохион байгуулсан. МСҮТөвд зохион байгуулсан. Сургалтанд 15-17 насны нийт 6 мэргэжлийн сурагчид хамрагдаж, охид, эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар ойлголт өгч, харилцан ярилцсан. Сургалтын  дараа өсвөр үеийнхэн өөрсдийгөө болон үе тэнгийнхнээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ямар оролцоотой байх хүчирхийлэлд  өртсөн тохиолдолд хэнд хандах, бусаддаа хэрхэн туслах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд юу хийх талаар кейс жишээг  сонгон авч, хэрхэн  шйидвэрлэсэн эсэхээ бусдадаа тайлбарлан идэвхтэй  оролцсон юм. Мөн сурагчид хамтран “Найзуудаа хүчирхийллээс ангид байж, мэдлэгээ нэмэгдүүлж, хандлагаа өөрчилцгөөе” уриан дор нэгдэн санал, санаачлага гарган түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэн суралцахаа илэрхийлсэн юм. Сургалтын төгсгөлд сургалтын үр дүнгийн асуумжийг сурагч нэг бүрээс авч цаашид ямар чиглэлээр сургалт, мэдээлэл авах  хүсэлтэй байгааг тодорхойлж ажилласан.

Хэрэгжсэн 100%

 

7.

Төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлөх, тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлнэ.

 

15.Төлбөрийн чадваргүй багийн  иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх ажлыг нээлттэй ил тод байлгаж сурталчилж эрхийг хэрэгжүүлж ажиллана.

 

2013 онд Аймгийн эрх зүйн туслалцааны төвөөр дамжуулан төлбөрийн чадваргүй 6 багийн 100 гаруй иргэнд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа үзүүлсэн.

Хүчирхийлэлд өртсөн 3 хүүхдэд Хүүхэд хамгааллын баг Дэлхийн зөн ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран  3 удаа сэтгэл зүйчийг урьж  үйлчилгээ үзүүлж, эдгээр хүүхдүүдэд сэтгэл санааны болон  эд материалын дэмжлэг туслалцааг олгосон. 2014 онд “Сайн үйлс эрх зүйн туслалцааны төв”, ХЭҮК-ийн мэргэжилтэн нараар дамжуулан хууль, эрх зүйн туслалцааг үзүүлдэг.  Зуунмод сумын ЗДТГазар жил бүр ЦГ,Шүүх, Прокурор, УБХэлтэс, Нийгмийн даатгал, Халамж үйлчилгээний газруудыг оролцуулсан хууль сурталчилах өдөрлөгийг баг тус бүр дээр зохион байгуулж иргэдэд хууль тогтоомжийг сурталчилж зөвлөгөө өгч гарын авлага материалыг тарааж сурталчилах ажлыг зохион байгуулж хэвшсэн.Төв аймаг дахь  ХЭҮК-ын  ахлах мэргэжилтэн 2014-2016 онд  нийт сумын 85 иргэдэд үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

2016 онд Аймгийн сум дундын шүүхтэй хамтран 6 багийн иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчилж 20 гаруй иргэдэд ганцаарчилсан зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлсэн. 2015 онд “Нэг цонхны үйлчилгээ”-ний төв Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн чиглэлээр 2536, Халамж үйлчилгээний чиглэлээр 1242, Нийгмийн даатгалын чиглэлээр 1419, Газрын харилцааны чиглэлээр 853,  Банкны салбараар 44262  хүнд тус бүр үйлчилсэн. Нийт дээрх 5 чиглэлээр 34 төрлийн үйлчилгээг даврхардсан тоогоор 54062 иргэнд нэг дороос, ил тод, шуурхай  үйлчилгээг үзүүлэн ажилласан

Хэрэгжих шатандаа: 90%

 

8

Сүм хийд байгуулах зөвшөөрлийн тогтолцоог сайжруулж, үндэслэл, журмыг боловсронгуй болгох.

16. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой  хяналт шалгалтыг явуулж, мэдээллийн санг бий болгоно.

2014 онд сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг томилон суманд үйл ажиллагаа явуулж буй сүм хийд шашны байгууллагуудад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан хяналт шалгалтыг зохион байгуулсан.

2015-2016 онуудад Аймгийн  гадаадын иргэдийн харъяалал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн газартай хамтран тусгай удирдамжийн дагуу БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Сент Поул бага сургууль, Ватиканы католик шашны байгууллагын төлөөлөгчийн газрын харъяа “Халамжийн төв”, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “ Сэлвэшин арми” ТББ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хайрын дэлбээ” БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Зуунмод хөгжил төв” .”Христийн метотист төв” нь Баруун зуунмод багийн 1-12 тоотод  байршилтай халамж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж  гадаад иргэдийн бичиг баримт, тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулж буй эсэхд хяналт шалгалт хийж заавар зөвлөмжийг өгч ажилласан.Сумын засаг даргын албан тоотоор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй газруудад зөвлөмжийг хүргүүлж, удирдлагуудтай уулзаж хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар уулзалт ярилцлагыг хийсэн.2016 онд “Тэнгэр бурхан” сүм сум, аймгийн ИТХ-аар хэлэлцэж аймгийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл авч үйл ажиллагааг явуулж байна.Жил бүр хяналт шалгалт хийж мэдээллийн санд өөрчлөлтийг хийж байна.

Хэрэгжих шатандаа:90%

 

 

                                                           Гурав.  Улс төрийн эрх, эрх чөлөөг хангах  чиглэлээр:  

 

9

Сонгуулийн тогтолцоо, үйл явцын журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг  Иргэдийн төлөөлөгчдийн хурал  бүрдүүлэхэд болон төлөөлөх ардчиллыг хөгжүүлэхэд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх.

 

17.Сонгогчдын боловсролыг сайжруулах талаарх сургалт, сурталчилгааг жил бүр тусгай төлөвлөгөөгөөр явуулна.

 

2013, 2016  онд Зуунмод сумын хэмжээнд сонгуулийн хууль, журам дүрмийг  сонгуулийн насны сонгогчдод мэдээллийн хэрэгслэлээр байнга сурталчилж, гарын авлага материалаар хангаж ажилласан. Сонгуулийн үр дүнгээр аймаг, сумын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарт Сумын ИТХ-аас 5 удаа сургалтуудыг  зохион байгуулсан.  Хайнс Зайдалийн сангийн Эрх зүйн боловсрол академид хууль эрх зүйн мэдлэг олгох 3 хоногийн сургалт, Нутгийн удирдлагын холбоонд 2 хоногийн сургалтанд хамруулсан. Орон нутагт өөрсдийн боломжинд тулгуурлаж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг, аймгийн ИТХ-ын ажлын албанаас Төсвийн тухай шинэчилсэн хууль, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, үнэлгээ, дотоод аудитын газраас референт Мөнхбатаар “Үр дүнд суурилсан хяналт үнэлгээ” сэдвээр, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ахмад төрийн албан хаагч Ш.Цэрэндоогоор Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай, төлөөлөгчдийн анхаарвал зохих асуудлууд , аймгийн ИТХ-ын ажлын алба, Дэлхийн банктай хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт 3 хоногийн сургалтанд бүх төлөөлөгчдийг хамруулж тэдний мэдлэг боловсролыг нэмэгдүүлэн ажиллалаа.

2016 онд сонгуулийн шинэчилсэн хуулиар сумын ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагч иргэдэд хэсэгчилсэн байдлаар сургалт семинарыг зохион байгуулж сурталчилж ажилласан.Олон нийтийн телевизэрээр сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилж иргэдийн сонгох сонгогдох эрхийг хангаж 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн нэрсийн жагсаалтанд нийт 11558 сонгогчоос 8814 сонгогч саналаа өгч 76,26 хувьтай.

Хэрэгжих шатандаа:90%

 

18. Санал авах байрны стандартыг сонгогчийн саналаа нууцаар, чөлөөтэй өгөх зарчимд нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгоно

2016 онд Зуунмод сумын хэмжээнд 7 хэсгийн хороо байгуулж сонгуулийн хуулийн дагуу сонгогчдийн  эрхийг хангаж, стандартад нийцсэн сонгуулийн байрыг тохижуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах ширээ сандал байршуулж саналаа нууцаар чөлөөтэй өгөх боломжийг бүрлдүүлж ажилласан.

Хэрэгжсэн:100%

 

10

Гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих нийгмийн ухамсарыг дээшлүүлнэ.

 

19.Гэр бүлийн хүчирлхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

 

2013-2015 онуудад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-тэй хамтран  ЕБС-иудад Хүүхэд хамгаалал нөлөөллийн төслийн хүрээнд нэн ядуу, эмзэг бүлгийн 250 хүүхдийн судалгааг гаргаж төсөл хөтөлбөрт хамруулсан. ЕБС-ийн нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагч багуудын зохион байгуулагч, төсөлд хамрагдсан 50 гаруй ээжүүдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн сайн сайхны төлөө сургалтуудыг 3 үе шаттайгаар мэдлэг хандлагыг өөрчлөх, чадваржуулах сургалтуудыг явууллаа. Эрүүл мэндийн газартай хамтран жендэрт суурилсан хүний эрх-хүчирхийллийн талаар багийн хэсгийн ахлагч, өрхийн эмнэлгийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгүүдийн арга зүйч баг бүрээс 18 иргэд оролцсон 1 өдрийн сургалтыг явуулсан. Хүүхэд хамгааллын багаас бүх сургуулиудын  захирал, нийгмийн ажилтан , зарим төлөөллийн багш нарын оролцуулсан сургалтыг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран 50 гаруй багш нарын дунд явуулсан.Төрийн бус байгууллагатай хамтран гэрлэх насны залуучуудын дунд УБ хотоос багш урьж 50 хүнд сургалт явуулсан.

2015 онд Аймгийн ХГБХХэлтэс, Дэлхийн зөн ОУБ-га, Зөв залуус клубтэй хамтран ''Хүүхэд хамгааллын дэлхийн 7 хоног'' аяныг 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор ЕБС, цэцэрлэг болон төрийн байгууллагуудыг хамруулан аймгийн Мөнх-алдарын талбайд зохион байгуулж,  хүүхэд хамгааллын мэдээлэл 11 төрлийн  үзүүлэнг хүүхэд тус бүрт танилцуулж, гар зургийн уралдааныг зохион байгуулсан.

2016 онд Сумын ЗДТГазар, ГХУСАЗЗөвлөл, Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-тэй хамтран “100 аавуудын чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, ”Төгөлдөржсөн эр хүн” лекц  уншиж, “Аавдаа бичих” захидлын уралдаан  зарлаж,  арга хэмжээний зардалд  2,500,000 мянган төгрөгийг төслийн санхүүжилтээр зарцуулсан “Хөтөч-гэрэл” ТББ-тай хамтран  Номт, Нацагдорж, Ланс, Баруун-зуунмод багийн зорилтот гэр бүлүүдэд “Жаргалтай гэр бүл” сургалтыг 3 үе шаттайгаар явуулж 360 гаруй  иргэд хамрагдсан.2016 онд 10,11 дүгээр сард Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Төв аймаг дахь салбарын зохицуулагчтай хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” “Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоох” сэдэвт сургалтанд  төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч иргэдийн төлөөллийг оролцуулсан сургалтуудыг 2 удаа 6 хоногийн хугацаатай нийт 60 хүнийг чадваржуулах  сургалтанд хамруулсан.

Хэрэгжсэн: 100%

 

20.Гэр бүлийн хийчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэдэд туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүргийг сумдын нийгмийн бодлогын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод тусгаж тэднийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана.

 

 

Зуунмод сумын хэмжээнд Засаг даргын орлогчоор ахлуулсан “Хүүхэд хамгааллын баг”–ийг байгуулж  Дэлхийн зөнтэй хамтран хүүхэд хамгааллын багийн гишүүдийг жил бүр 2-оос доошгүй удаа чадваржуулах сургалтанд үе шаттай хамруулсан.Мөн нийгмийн бодлогын 2 мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтонд  хүүхэд хамгаалал хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг тусгаж баталгаажуулсан.

 Дэлхийн зөн ОУБ-тай хамтран хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 багт хүүхэд хамгааллын ажлын хэсгийг байгуулж, “Хүүхэд хамгаалал-нөлөөлөл”-төслийг хэрэгжүүлж нийт 250 хүүхдийг хамруулахын зэрэгцээ 5 удаа ажлын хэсгийн баг, эцэг эхийн төлөөлөлд сургалтыг явуулсан. Төсөлд хамрагдаж байгаа 6 багийн ээжүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эерэг хүмүүжлийн аргаар хүмүүжүүлэх сургалтыг явуулж, уулзалт ярилцлагыг зохион байгуулсан.  “Гэр бүлийн үнэ цэнэ” хэлэлцүүлгийг сумынхаа 6-н багийн 150 гаруй иргэдийг хамруулан  зохион байгуулсан.Дэлхийн зөн ОУБ-аас сумын ЗДТГ-т “Гэр бүлийн зөвлөгөөн” өгөх байрыг иж бүрэн тохижуулж өгсний дагуу ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн, хууль эрх зүйн мэргэжилтэн сумын хүүхэд хамгааллын багаас гэр бүлийн зөвлөгөө өгөх байраар 18 иргэнийг хүлээн авч мэргэжлийн туслалцаа өгч ажилласан. Өрхийн эмнэлгийн эмч, багийн хэсгийн байцаагч, сургуулиудын нийгмийн ажилтан, багийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг чадваржуулах сургалтанд жил бүр 2-оос доошгүй удаа хамруулсан.

Хэрэгжих шатандаа 90%

 

 

 

                 

21.Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамгаалах байрны асуудлыг  дээд шатны байгууллагад санал хүсэлтийг тавьж шийдвэрлүүлэх.

 

Аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн  байцаагч, Хүүхэд гэр бүл  хөгжлийн хэлтсээр дамжуулан  хамгаалах байрны асуудлын шийдвэрлүүлэхээр аймгийн Хууль зүйн хэлтэст хамгаалах байрны төсөв тооцоог гарган санал хүсэлтийг хүргүүлсэн.Мөн сумын Засаг даргын албан тоотоор хамгаалах байрыг ажиллуулах саналыг тавьсан.Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-ийн санхүүжилтэнд байрны дотор тохжилтын төсвийг  тусгуулсан.Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа хамгаалах байрыг зориулалтын дагуу ашиглахгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн Төв аймаг дахь Хүчирхийллийн эсрэг төвийн зохицуулагчийг ажиллуулж, хамгаалах байрыг зориулалтын дагуу ашиглахаар болсон.

Хэрэгжсэн: 100%

 

 

                                                                   Дөрөв.  Эдийн засгийн эрх, эрх чөлөөг  хангах чиглэлээр:

 

11.

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх ажлыг   эрчимжүүлнэ

22.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлж, ашиглуулж байгаа байдалд   хяналт шалгалт явуулж, зөрчлийг арилгаж ажиллана.

 

2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 6-н багийн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж санал хүсэлтийг тусгаж  жил бүр сумын ИТХ-ын хурлаар хэлэлцэж тогтоол гарган хэрэгжилтийг тооцон ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас шинээр болон хуучин эзэмшиж байсан газраа өмчлөхийг хүссэн 224 өргөдөл ирснээс 213 иргэнд 14,24 га газрыг үнэ төлбөргүй өмчлүүлсэн. Зуунмод сумын нутаг дэвсгэрт кадастрын зөрчил арилган иргэдийн маргааныг шийдвэрлэх үүднээс ахуйн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан 31 иргэний газрын байршил болон  нэгж талбарыг өөрчлөн өмчлүүлсэн.Мөн өөрийн хүсэлтээр өмчилж авсан газраасаа татгалзсан 6 иргэний газрыг хүчингүй болгосон.Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жилийн турш ашиглаагүй 1 ААН байгууллага, 2 иргэний нийт 4,5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг сумын засаг даргын захирамжаар хүчингүй болгож зөрчлийг арилгасан.

2016 онд Зуунмод сумын хэмжээнд 5017 өрх бүртгэлтэйгээс судалгаанд хамрагдсан 3634 өрхөөс өмчлөлийн газартай 1445 өрх, эзэмшлийн газартай 600 өрх бүртгэгдсэн.  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  хүрээнд эзэмших газраа өмчлөх хүсэлт ирүүлсэн 167 иргэний өргөдлийг хүлээн авч судлан  аймгийн Засаг даргын захирамжаар газрыг үнэ төлбөргүй өмчлүүлсэн.

Хэрэгжих шатандаа: 70%

 

23. Төрийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэх, ашиглуулах тухай зөвшөөрөл лиценд олгохдоо иргэдийг чирэгдүүлэх явдал байгаа эсэх, олон жилийн туршид өмчлөх эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдсөн тохиолдол байгаа зэргийг  судлаж тэдний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх  ажлыг тууштай хэрэгжүүлнэ.

Сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн нийт 312 иргэний өргөдлийг хүлээн авч нийт 269 иргэний өргөдлийг шийдэж, 187 нь мэдээллийн санд бүртгүүлээд байна.Сумын хэмжээнд газар эзэмшиж, өмчилж байгаа болон газаргүй иргэдийн судалгааг гаргаж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж иргэдэд газар олгох зорилгоор Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/80 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Сэргэлэн сумын Засаг даргатай зөвшилцөж Зуунмод сумын иргэдэд Сэргэлэн сумын нутагт 1200 иргэнд газар олгохоор зөвшилцөж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа: 70%

 

 

                                                                               Тав.  Нийгэм, соёл, эрхийг хангах чиглэлээр

 

12.

Орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалллулах эрхийг хангаж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

 

24.Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж,  төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад  мэдээллээр үйлчилнэ.

 2014 онд “Химийн аюултай хорт бодисийн тооллого”, “Агаар бохирдуулагч суурийн эх үүсвэрийн тоо бүртгэл” ,“Худгийн шинэчлэсэн бүртгэл” хөтлөн мэдээллийн санг баяжуулсан.

2015 онд “Хог хаягдлын улсын тооллого” , “Ногоон байгууламжын нэгдсэн тооллого” явуулж мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн. Олон нийтэд мэдээллэх зорилгоор сумын цахим хуудас болон мэдээллийн самбар, олон нийтийн телевизээр тухай бүр нь мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа: 90%

 

25.Хог хаягдлын цэгийг зөв оновчтой сонгох, хог хаягдлыг төрөлжүүлэн хаях, хэрэгцээтэйг дахин боловсруулах талаар дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр аливаа санаачлага үйл ажиллагааг өрнүүлэн хэрэгжүүлж ажиллана.


 

2013 онд техник хэрэгсэлд  2,720,000 мянган төгрөгний  зардал гарган засвар үйлчилгээг хийсэн.Аймгийн БОАЖГ-аас өөрөө буулагч ачааны, машин, ухагч тракторыг 300,0 сая төгрөгөөр худалдан авч их хогын цэгийг ландфилийн аргаар тохижуулах ажлыг эхлүүлсэн. ХТГ-ын  машинууд эвдэрч муудсан тул аймгийн хөрөнгө оруулалтын  30.0 сая төгрөгөөр ЗИЛ-130 машин 3-ыг авч техник хэрэгсэлийг нэмэгдүүлсэн.Төвлөрсөн хогийн цэгийн талбайд хог буулгах 4 цэгт 3 га газрын хур хогийг түрж тэгшилсэн. Зуунмод сумын 2, 3, 4-р баг Нисэхийн орчим үүссэн нийт 436.8 м3 хог хаягдлыг ачиж зайлуулан Баянхошуу багийн урд талын  хур хог үүссэн 3 га газрыг түрсэн. Энэ ажилд 3 сая төгрөгийг зарцуулсан. Төвлөрсөн хогийн цэгийн талбайн хэмжээг багасгах зорилгоор ХТГ-аас 350.0 мянган төгрөг нийт 2.940.0 төгрөгийг зарцуулсан 9х500 харьцаатай 0.45 га газрын хогийг түрж талбай гаргасан.

2014 онд Хогийн төвлөрсөн цэгийг тохижуулах зорилгоор БОАЖГазартай хамтран ялган ангилах зориулалтын 5 контайнер байрлуулж, 5 ажлын байр шинээр бий болгосон, Төвлөрсөн хогийн цэгийн “Техник эдийн засгийн үндэслэл” –ийг хийлгэж   580 сая төгрөгөөр тохижуулах төлөвлөгөөг гарсан боловч санхүүжилтгүйгээс гүйцэтгэлийн ажил эхлээгүй байна. Хотын төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд ялган ангилах зориулалтын 21 хогийн сав байрлуулсан.

Хэрэгжих шатандаа: 70%

 

26.Сумын хэмжээнд өсвөр үе сурагчдын дунд “Би мод тарих дуртай” “Цэвэр орчин Цэлмэг ирээдүй” аяныг жил бүр зохион байгуулж ажиллана.

2013-2014 онд “Цэвэр орчин” сэдэвт сарын аяныг өрнүүлж, аяны хүрээнд Байгаль орчныг хамгаалах 1200 гарын авлага тараах материал бэлтгэн, 6 багийн иргэдийн нийтийн хуралд сургалт сурталчилгаа хийсэн.

2015 онд БОНХАЖЯамнаас зарласан “1 сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд  “5555 мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж байна. “Өрхийн бэлэн байдал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр 121 ААН, Байгууллагуудад  хамруулж, 4200 иргэнд сургалт сурталчилгаа хийсэн.

БОНХАЖЯамнаас 2015.06-2015.07 сарын хооронд 1 сарын хугацаатай зарласан “Цэвэр орчин” сэдэвт уралдаанд идэвхитэй оролцож “Цэвэрч сум” шагналыг хүртсэн.2015 оны 10 сарын 06-ны Долоон бурхан одны тахилга, 10 сарын 07-нд Богд Хан уулын Цэцээ гүний оргил тахих төрийн тахилгын бэлтгэл ажлыг хангаж СУИС, “Зохиомж” дээд сургуулийн 300 орчим оюутнуудтай хамтран манзуширийн амны хог хаягдлыг цэвэрлэсэн.

2016 онд Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэлх явган аялалын маршрутыг тогтмолжуулж, тэмдэгжүүлсэн бөгөөд аялагчдын тав тухыг хангах түр амралтын газруудыг засаж тохижуулан,  мэдээллийн самбар байршуулах ажилд  КОЙКА ОУБайгууллагаас 300000 төгрөгийг санхүүжилт хийгдсэн..

Хэрэгжих шатандаа:90%

 

27.Эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, уурын зуухны гадна талын үнэсний асуудлыг шийдвэрлэх.

 2013 онд Чандмань дулаан эрчим хүчний газраас халаалтын 3 дугаар хэсгийг бүрэн шинэчилсэн. 2014 онд үнсийг их хэмжээгээр хуримтлуулж 1 удаа ачидаг байсныг сар бүр ачиж зайлуулдаг болгосон. Мөн халаалтын уурын  зуухнуудын  гадна хашааг битүү төмөр хашаагаар сайжруулан шинэчлэн хийсэн. Иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууцны дундах 6 дугаар уурын зуухыг нүүлгэн шилжүүлж, хуучнаар цаг уурын хашаанд шинээр орчин үеийн технологоор шинэчлэн барих ажлыг эхлүүлээд байна. Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор БНСУ-ын DONG KUKENG компанитай хамтран 1,2,5-р уурын зуухуудыг шинэчлэх талаар 3 удаагийн  уулзалтыг зохион байгуулж санал солилцож иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх талаар санаачлага ажилласан.

2016 онд аймгийн УЦУОША-ны дэргэдэх Байгаль орчны шинжилгээний лаботориор  агаарын бохирдолтын хэмжилт 327 удаа хийгдсэн бөгөөд Азотын давхар ислийн хэмжээ 1,2-р сард бага бохирдолттой гарсан байна. Бусад хугацаанд азотын давхар исэл (0.044%) болон хүхэрлэг хийн агууламж (0.003%) хэвийн хэмжээнд байсан байна.

Хэрэгжих шатандаа 90%

 

28.Шинээр баригадаж буй барилга, орон сууцуудын стандартыг хангуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх.

Аймгийн Засаг даргын а/170 тоот захирамж, 2014 онд Төв аймаг дахь ХЭҮК –ын ахлах мэргэжилтний явуулсан судалгааг үндэслэн Зуунмод сумын Засаг даргын 2015 оны 03 тоот албан даалгавар, Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагуудаас  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг сайжруулах шийдвэрүүдийг гаргаж албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн хяналт тавьж сурталчилан ажилласан.Зуунмод сумын ЗДТГазар, Азийн сангийн төсөл, Төв аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Нийт  50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд  оролцсон. Хэлэлцүүлгээс гарсан саналын дагуу хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэнийг Халамж үйлчилгээний  буцалтгүй төсөл хөтөлбөрт хамруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хурал цуглаан хийж байх өргөөг Ланс багт өрөө гаргаж  байрыг шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, ХГБХХ, сумын ГХУСАЗЗ-тэй хамтран “Аз жаргалтай төв” нийгмийн хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх загвар төслийг 3 сарын хугацаанд хэрэгжүүлж, төсөлд  хөгжлийн бэрхшээлтэй 18 хүүхдийг хамруулан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг үзүүлж ажиллалаа.Төсөлд сургуульд суралцах боломжгүй  гэртээ байдаг хүүхдийг сонгон хүүхэд бүрийн чадамжид тохирсон  сургалт явуулсан.

 “Хамтдаа инээмсэглэе” өдөрлөгийн хүрээнд ”Ээлтэй ертөнц” ТББ, “Либериал эмэгтэйчүүдийн оюуны сан” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

“Манзушир өргөө” хорооллын 2-р ээлжийн барилгын хороолол доторх  авто зам, явган зам, авто зогсоол болон 3-р ээлжийн барилгын авто замын ажлуудыг “Төв АЗЗА” ХХК гүйцэтгэсэн.

“Төв АЗЗА” ХХК нь 0,35 км шороон далангийн ажил, 600м2 явган хүний зам хийж ашиглалтанд оруулаад байна.

Хэрэгжих шатандаа 90%

 

13

Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хангах

 

 

29.Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй цахим үйчилгээний талаар санал асуулга авч дүгнэлт хийж ажиллах.

Аймгийн Иргэний танхимд “Ажил олгогч эздийн холбооноос” Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй цахим үйлчилгээний талаар нээлттэй хэлэлцүүлийг явуулж иргэдээс гарсан саналын дагуу цахим өдөр бүр цаг харгалзахгүйгээр номер тараадаг үйлчилгээг иргэдэд үзүүлдэг болсон. Цахим үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар нэгдсэн эмнэлгийн зүгээс үе шаттайгаар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласнаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирсан.Жил бүр өрхийн эмнэлэг, цахим үйлчилгээний талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэгүүдтэй хамтран ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа: 70%

 

30.Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг жил бүр төлөвлөгөө гарган зохион байгуулна.

Эрүүл мэндийн газар, Сумын ЗДТГ, өрхийн эмнэлэг, багийн Засаг дарга нартай хамтран иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн сургалт сурталчилгааг, Төрийн бус байгууллагатай хамтран хоол тэжээлийн дутагдалтай байгаа өрх толгойлсон, ахмад настангуудын дунд  2 удаа сургалт сурталчилгааг зохион байгуулав.

2013 онд 6 багийн нийт 679 иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж,  эрт илрүүлэг үзлэгт 445 иргэд хамрагдсан.Цаашид иргэдийг хамруулах талаар албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж хамруулалтын тоог нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн газраас сар бүр ТВS телевизэрээр эрүүл мэндийг нэвтрүүлгийг тогтмол явуулж байна.

2015 онд  25385 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан.Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх сургалтыг 2 удаа зохион байгуулж 127 хүнд гарын авлага тарааж сурталчилсан.Эрүүл мэндийн 21 дадлалыг сурталчлах чиглэлээр эрүүл мэндийн хөдөлгөөн идэвхтэй хөдөлгөөн алхалт дасгалуудыг зааж сурталчилж ажилласан.

2016 онд МСҮТөвийн 150 гаруй сурагчдад архи, тамхны хор уршгийн талаар сургалтуудыг зохион байгуулсан.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч байгаа 104 өрхийн гишүүдэд мэдээлэл хүргэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор НХҮХ-тэй хамтран сургалт зохион байгуулж 64 өрхийн 155 гишүүн оролцож ДЗМОУБ-ын Төв ОНХХ-ийн сургагч багш нар “Өрхийн орлого, зарлагаа хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг хийсэн.Мөн “Хөтөч гэрэл” ТББ-ын “Гэр бүлийн тухай” шаталсан сургалтанд зорилтот бүлгийн өрхийн гишүүдийн төлөөллийг хамруулсан.

Хэрэгжсэн : 100%

 

31 Чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл /стационар, амбулатори/ нийлүүлэх, эрүүл мэндиййн даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх/ ажлыг тогтмолжуулна.

 

 

Сумын ИТХ-аас ажлын хэсэг гарч эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийхэд: Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангууд нь эм ханган нийлүүлэх байгууллагуудтай гэрээ хийсэн. 350-600 нэр төрлийн эмээр үйлчилдэг.  
Төв эмийн сан болон Болд трейд эмийн сан нь хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. НД-аас үнийг хөнгөлж буй эмийн хүрэлцээ, хүртээмж бага, хөнгөлөлттэй эмийн төсвийг орон нутгийн саналыг үндэслэн НДЕГ-аас тогтоодог. НД-аас хөнгөлөлттэй олгож буй эмийн хангалт тус эмийн сангуудад 80%-тай байна. 2016 онд 5494 иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчилгээ үзүүлсэн.

Хэрэгжих шатандаа: 70%

 

 

14.

Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ хүртэх эрхийг хангах

 

 

32.Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг сайн дурын даатгалд хамруулах ажлыг  эрчимжүүлж, үр дүнг тооцож ажиллана.

Сумын хэмжээнд  2015 онд  900 иргэн сайн дурын даатгалд хамрагдсан.  Сум хөгжүүлэх сангаас 2014 онд   55 иргэнд  467 сая төгрөг, 2015 онд 45 иргэнд 347 сая төгрөг, 2016 онд 18 иргэнд 88,0 сая  төгрөгийн   хөнгөлөлттэй зээлд хамруулж, нийт 118 иргэнийг  ажлын байраар хангаж,  сайн дурын даатгалд хамруулсан.

Хэрэгжсэн: 100%

 

33.Иргэдийн ажилласан болон шимтгэл төлж ажилласан  хугацааг нөхөн тооцох ажлыг зохион байгуулна.

2014-2015 онд Зуунмод сумын Засаг даргын захирамж гаргаж Нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран баг бүрт хууль тогтоомжийг сурталчилж нийгмийн даатгалыг нөхөн төлөх иргэдийн жагсаалтыг гаргаж ажилласан.Зуунмод сумын хэмжээнд нийт 3400 иргэдийг  иргэдийг нөхөн даатгалд хамруулсан.

Хэрэгжсэн : 100%

 

34.Зарим гудамж талбай, нийтийн үйлчилгээний газар, ажлын байр, орон сууцанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай тоноглол хэрэгслийг байрлуулах,  байгуулах ажлыг эрчимжүүлнэ.

 

Сумын ЗДТГазар, Төв аймаг дахь ХЭҮК-ын ахлах мэргэжилтэнтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, шатыг стандарын дагуу хийгдсэн байдалд  дүгнэлт хийхэд  Аймгийн нэгдсэн эмнэлэг, Сити плаза ,Улсын бүртгэлийн хэлтэс, Спортын ордон , ХААН банк, Нийгмийн даатгалын хэлтэс, Баруун зуунмод багийн өрхийн эмнэлэг, багийн байр, Аймгийн ЗДТГазар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар ХЦС, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Солонго төв, Аксион мэдрэлийн хувийн эмнэлэг, Хас банк, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, ГХБХБГазар, Иргэний танхим, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг 20 гаруй байгууллагууд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүднээс шат налуу замуудыг  стандартын дагуу  хийсэн.Нийт 20 байгууллагуудыг шат налуу замыг хийлгэх талаар албан шаардлагыг хүргүүлсэн.

Хэрэгжих шатандаа : 70%

 

15.

Хүний эрхийг хангахад салбар дундын уялдаа холбоог хангах бодлого баримтлан хуулийн хэрэгжилтийг хангуулж, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлнэ

35. Орон нутагт хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын хэрэгжилтийн талаар хяналт шалгалт зохион байгуулна.

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын   61 тоот удирдамж, сумын Засаг даргын хяналт шалгалт зохион байгуулж, сумын ИТХ-ын  2014 оны 07 дугаар  тогтоолоор батлагдсан  “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилт, сумын Засаг даргын 2014 оны а/97 дугаар “Мал, амьтны гаралтай түүхий эдийг худалдах журамлах” тухай  захирамжийн хэрэгжилт, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, лабораторийн шинжилгээнд хамруулж стандартын шаардлага хангасан эсэх,  малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байдалд,  сүү цагаан идээний чанар, эрүүл ахуй стандартын шаардлага хангаж буй эсэх, нийтийн хоолны газрууд нь эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан мах, сүү, өндөг гэх мэт түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж байгаа эсэх болон тогтоолын   хэрэгжилтэнд хяналт шалгалтыг аймгийн МХГ-ын улсын байцагчид, ХХААГ-ын МЭАЦ-ын шинжлэгч эмч, сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, сумын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг,   хэсгийн байцаагч  нартай  хамтран  хяналт  шалгалт хийж  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

2016  онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2 ба 6-р саруудад хүнсний худалдаа эрхэлж буй 40 гаруй үйлчилгээний  газруудад хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн, хаяг шошго, савлалтын байдалд хяналт шалгалт хийж заавар зөвлөмж, гарын авлагыг тараан ажиллахад стандартын түвшин хэвийн байв.Мөн Татварын хэлтэсийн байцаагч нартай хамтран үйлчилгээ эрхэлж байгаа ААНБ-уудад НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй байдалд явж хяналт шалгалт хийн, зөвлөмж өгөв.

Хэрэгжсэн : 100%

 

36.Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулж ажиллана.

 

Сумын  ИТХ-ын нийгмийн салбар хариуцсан байнгын хороо, ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран 2 удаа, сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ЕБС, цэцэрлэгүүдэд хоол, үдийн цай, хүнсний бүтээгдэхүүний татан авалтын талаар хяналт шалгалтыг хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсоноор сүү, сүүн бүтээгдэхүүнийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үнээний фермерүүд,  хүнсний ногоог “Атрын шим” ХХК-аас, мах, махан бүтээгдэхүүнийг “Зуунмод мах боловсруулах” үйлдвэрээс, нарийн боов бусад хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж  байна.

2016 оны 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд сумын ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Захирагчийн албаны болон ДАХШҮХМэргэжилтэнтэй хамтран ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд  үзлэг, шалгалтыг явууллаа. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал байхгүй. Зуунмод сумын хэмжээнд Хүмүүн цогцолбор сургуульд-1111, 5 дугаар сургуульд-253, 4 сургуульд-196, Сент поул сургууль-43  нийт 1603 хүүхэд хүүхэд үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.

Мөн  аймгийн МХГазар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн баталсан Зуунмод суманд үйлдвэрлэл явуулдаг хүнсний цехүүд, ЕБС-ийн “Үдийн цай ханган нийлүүлэгч” байгууллагдад явуулсан.

Хэрэгжсэн: 100%

 

37.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээний үнийн монополь байдал, үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлж үр дүнг тооцож ажиллана.

 

2014-2016 онд Сумын худалдаа, нийтийн хоолны 120 гаруй цэг салбаруудад  аймгийн ХБХ-ийн даргын удирдамжийн дагуу аймгийн ХЭАХН-тэй хамтран стандартын шаардлагыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт хийж, баллаар түвшин тогтоох  ажлыг хийж ажилласан.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 79 худалдагчид  худалдаа үйлчилгээний стандартууд, үйлчилгээний соёлч боловсон байдал, хууль эрх зүйн талаар сургалтуудыг зохион байгуулсан.Хяналт шалгалтын явцад нийт 98 зөрчил илрүүлж 54 зөрчлийг газар дээр нь арилгуулсан.

Шалгалтанд хамрагдсан “Баянхаан”, махны захад 10, “Ноён-Уул” махны захад 12, “Шинэ-Оргил” махны захад 9 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагуудыг хүргүүлж зөрчлийг арилгуулж ажилласан.

 Сумын Засаг даргын 2014 оны а/97 дугаар захирамжийг зөрчсөн түүхий эд худалдан авч байсан 11-н иргэнийг Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.4 дэх заалт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1 дэх заалтуудын дагуу 85,000 төгрөгний  торгуулийн арга хэмжээ авч орон нутгийн хүү торгуулийн дансанд төвлөрүүлсэн.  

Хэрэгжих шатандаа:90%

 

 

Хүний эрхийн сургалт сурталчилгаа, хөтөлбөр төлөлөгөөний биелэлтэд тавих хяналт шинжилгээ, үнэлгээ

 

16

Хүний эрхийн талаархи боловсрол олгох сургалт сурталчилгаа, судалгааны ажлыг боловсронгуй болгож, хөтөлбөр төлөвлөгөөний  биелэлтэд хяналт тавьж ажиллана.

 

38.Хүний эрхийн сургалт явуулах хэрэгцээ шаардлагын талаар жил бүр нэгдсэн судалгаа гаргаж, сургалтыг нийгмийн бүлэг, салбар бүрт хүргэх ажлыг хэрэгжүүлнэ. 

2013-2015 онуудад ХЭҮКомисоос төрийн албан хаагч иргэдийн дунд жил бүр  хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулан явуулдаг. Дэлхийн зөн ОУБ-ын Төв ОННХ-тэй хамтран хүний эрхийн сургалтыг Хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх үүднээс сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хүүхдүүдэд сургалтуудыг явуулсан. Багийн эмзэг бүлгийн хүүхэд хамгааллын төсөл хөтөлбөрт хамрагдаж 80 гаруй ээжүүдийн дунд сургалт явуулсан. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 60 ээжд сургалт явуулсан. Хүний эрхийн талаар ҮЭ-ийн холбоо, Төв аймаг дахь ХЭҮК-ын ахлах  мэргэжилтэн нартай хамтран  албан байгууллагуудын албан хаагчдын дунд 2014-2015 онуудад 15 удаагийн сургалтаар нийт 538 хүнд  хүний эрхийн талаар сургалтуудыг зохион байгуулсан. Хүүхэд хамгаалал нөлөөллийн төсөлтэй хамтран хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, хүүхдийн эрхийн талаар сургалтуудыг  ЕБС-ийн сурагчид,  6 багийн төсөл хөтөлбөрт хамрагддаг зорилтот бүлгийн гишүүд зэрэг 1300 гаруй хүнийг хамруулсан байна.

Хэрэгжсэн: 100%

 

39.Хүний эрхийн сургалт, сурталчилгаа, хүний эрхийг хангах талаарх хууль тогтоомжийн биелэлтэнд хийх хяналт үнэлгээний зарим хэсгийг   ИНБ-уудад төсөл шалгаруулах замаар гэрээгээр гүйцэтгүүлнэ.

2014-2016 онуудад Хүний эрхийн ойлголт, жендерт суурилсан хүний эрх, Хүүхдийн эрх хүчирхийлэлгүй орчин сэдэвт сургалтуудыг тус тус явуулсан. Зуунмод сумын Хүний эрхийн салбар хорооноос жил бүр ХЭҮК-той хамтран хүний эрхийн сургалтуудыг албан байгууллага, иргэдийн дунд зохион байгуулан явуулсан.

  Хүний эрхийн өдрийг угтаж “Авлига-Таны эрхийг зөрчдөг” сэдэвт аяны хүрээнд ЕБС-ийн хүүхдийн дунд эссэ, зургийн уралдаан, АХА тэмцээн,  Улсын бүртгэлийн газар, Цагдаагийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газууд  аймгийн “Иргэний таним” хүний эрхийн талаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан.Аймгийн Хууль зүйн хэлтэс, “Эмнести интернэшил” зэрэг ТББ-тай хамтран албан байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн дунд “Хүний эрх ба хүний эрхийг хангахад төрийн үүрэг” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 2014-2015 онуудад Аймгийн ҮЭ-холбоо, ХЭҮК-ын мэргэжилтэнтэй хамтран “Хөдөлмөрлөх эрх”-ийн талаар 16 байгууллагын  давхардсан тоогоор 200 гаруй албан хаагчдад сургалтуудыг явуулж санал хүсэлтийг авч ажилласан. Аймгийн Хууль зүйн хэлтэс, сумын ЗДТГ-аас хуулийн байгууллагуудтай хамтран 6 багт хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж, нийт 200 гаруй иргэд оролцож иргэдээс эрүүл аюулгүй орчинд амьдарч буй талаар санал хүсэлтийг авч гарын авлага материалыг тарааж сурталчилсан.

Хэрэгжсэн  100%

 

40.Хүний эрхийн талаар   гарын авлага сурталчилгааны хуудсыг тогтмол бэлтгэн иргэдэд сурталчилна

Сумын ЗДТГазар, Төв аймаг дахь ХЭҮК-ийн мэргэжилтэнтэй хамтран сумын хүний эрхийн салбар хороо,  төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран  мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилж, 20 гаруй төрлийн  гарын авлага, товхимолыг  бэлтгэж иргэдэд түгээсэн.Жилдээ 8000 гарын авлагыг тарааж сурталчилсан.

Хэрэгсэн: 100%

 

             

                                                            

 

 

                                                  ТАНИЛЦСАН:

                                                                 ЗУУНМОД СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА                                                    П.ЦЭЛМЭГ  

 

 

                                                  ХЭРЭГЖИЛТ ГАРГАСАН:

                                                                           СУМЫН  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                                 Г.ЦЭЦГЭЭ