Лхагва 6-р сар 20, 2018

 

ЗУУНМОД СУМЫН  ХЭМЖЭЭНД 2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2016.10.26                                                                                                                                                                                                                             Зуунмод.

 

     Хийх ажлын агуулга

   Хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хэрэгжилт

  1. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1

Төрийн байгууллагын ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх удирдлагын эрх үүргийг хэрэгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх тайлбарлах

1.1.Сумын харьяа  байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагч нараас

ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдлийг гаргаж хэвшүүлнэ.

Төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэх,

албан хаагчдын манлайлах хүчин чармайлтыг ахиулна.

 

Зуунмод сумын харьяа сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, ЗДТГ-ын төрийн жинхэнэ албан хаагч, багийн Засаг дарга, удирдлагуудаас  “Авилга, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах” талаар  2015 оны 04.05-ний өдөр  мэдэгдэлд гарын үсэг зурж, байгууллагын цахим хуудсанд байршуулж олон нийтэд сурталчилж ажилласан.

Хэрэгжсэн: 100%

  

2

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх

2.1Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг  албан хаагчдад танилцуулж,  Цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулна.

Мэдээллийн ил тод байдал сайжирна

Төрийн захиргааны албан хаагч нарт нэг бүрчлэн ёс зүйн дүрмийг танилцуулж 31 албан хаагчдаар гарын үсэг зуруулж,   байгууллагын цахимд хуудсны /авилгын цэс/-д  байршуулсан.

Хэрэгсэн : 100%

 

 

 

2.2.Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах утас, хайрцаг ажиллуулж тухай бүр нь мэдээлнэ.

 Авилгрын зөрчлийн талаарх мэдээлэл болон өргөдөл гомдлыг хүлээн авах 7027-3516, 80883516 утсыг нээлттэй ажиллуулж байна.

 Хэрэгжих шатандаа 70%

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх,  урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх

Эрх зүйн үндэслэл:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 7.6.1, 7.6.2;

 

 

 

3.1Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх нэгдсэн болон хэсэгчилсэн сургалтыг төрийн   албан хаагчдад зохион байгуулна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ахиц гаргана.

Авлигаас ангид-Төв аймаг аяны хүрээнд Зуунмод сумын харьяа байгууллага, төрийн албан хаагчдын дунд аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны хууль тогтоомжуудаар танхимын сургалтуудыг зохион байгуулж албан хаагчдын дунд АХА тэмцээн явуулсан. Нийт 23 албан хаагчдад хамрагдаж тэмцээнд Зүүндэлгэр багийн Засаг дарга тэргүүн байр эзэлж өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

 Сургууль, цэцэрлэгүүд багш ажилчдын дунд хуулийн хүрээнд сургалтуудыг зохион байгуулж нийт 100 гаруй албан хаагчид хамрагдсан.

Хэрэгжих шатандаа 90%

3.2.Сумын харьяа, баг байгууллага  төрийн албан хаагчдад  жилд 2-оос доошгүй удаа дотооддоо   сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зэрэг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ.

Иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ.

Авлигаас ангид-Төв аймаг аяны хүрээнд албан байгууллагууд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  талаар дотооддоо сургалтуудыг 1 удаа зохион байгуулсан. Байгууллагын цахим хуудсанд хийсэн ажлуудыг тухай бүр нь байршуулж сурталчилж ажилласан. Аян хүрээнд Унагалдайн Андууд, Дэгдээхэй цэцэрлэгүүд эцэг, эхчүүдийн дунд “нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулсан. Аймгийн Гэр бүл хүүхдийн хэлтэстэй хамтран ЕБС-иудын захирал, багш нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан.Мөн Архидалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын удирдлага, багийн засаг дарга, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан нийт 30 гаруй иргэдийн дунд хэлэлцүүлгийг хийж санал хүсэлтийг авч ажилласан.Сум дундын шүүхтэй хамтран шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчилж 6 багийн хэмжээнд хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан.

Хэрэгжих шатандаа: 90%

3.3.Авлигаас ангид –Төв аймаг аяныг 3 сарын хугацаатай төрийн бүх шатны байгууллагуудын дунд зохион байгуулж. иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах дэвтэр, хайрцаг аялуулна.

Соён гэгээрүүлэх ажлыг өмнөх оныхоос 1 дахин нэмэгдүүлнэ.

 

Авлигаас ангид-төв аймгийн аяны хүрээнд сумын харьяа бүх байгууллагууд тусгай удирдамжийн дагуу албан хаагч ажилчдын дунд хууль тогтоомжийг сурталчилах сургалтуудыг зохион байгуулсан. Бүжинхэн, Ирээдүй цэцэрлэгүүд эцэг, эхчүүдээс санал хүсэлтийг авч байгууллагынхаа төлөвлөгөөнд тусган ажилласан. Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх санал асуулгыг төсөвт байгууллага, төрийн байгууллагын чиглэлээр 100 иргэнээс санал хүсэлтийг авч нэгтгэж дүгнэлт хийж ажилласан.

Хэрэгжих шатандаа: 70%

4

Сумын харьяа  Байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулна.

4.1 байгууллагын  шударга ёс, хариуцлага, нээлттэй ил тод байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  үйл ажиллагааг шалгаж, зөвлөн туслана.

ЗГ-ын 143-р, авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийг баримтална.

 “Шилэн данс”-ны хууль, журмын дагуу Сумын харьяа байгууллагын санхүүгийн ил тод байдлыг байнга хянаж заавар зөвлөмжийг өгч ажилладаг.Мөн сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж дүнг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж санхүүгийн хариуцлага алдсан нягтлан бодогчид сахилгын шийтгэл ноогдуулж ажил сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллав.

Хэрэгжих шатандаа: 50%

1.ХУУИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ

5

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд  сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд,байгууллага  чөлөөтэй авах нөхцөлийг хангах

5.1 Авлигын эсрэг хууль тогтоомжийг боломжит  хэлбэрээр сурталчилна.

/мэдээллийн самбар, цахим хуудас, теле сурталчилгаа, яриа таниулга, сонсгол, нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг, хэв-лэмэл материал г.м/

“Одонт хөтөлд” авлигаас ангид сурталчилгааны самбар байрлуулна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилах “Авилгаас ангид” сарын аяныг Зуунмод сумын хэмжээнд зохион байгуулж 6 багийн иргэдийн дунд “Хууль сурталчилах өдөрлөг”-ийн үеэр иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчил 10 гаруй гарын авлага бэлтгэж 300 гаруй тарааж сурталчилсан. Байгууллагын цахим хуудсаар мэдээллийг тухай бүр нь ил тод байршуулан ажиллаж байна. сумын харьяа байгууллагууд ажилчин албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль, нийтийн албаны нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх талаар албан хаагчдын дунд сургалт, өдөрлөг, уралдаан тэмцээнүүдийг аяны хугацаанд зохион байгуулан ажилласан. Багуудын хэсгийн байцаагч сайн дурын ажилтан нарт 1 өдрийн сургалтыг 40 гаруй иргэдэд явуулсан.

Хэрэгжих шатандаа 70%

6

 

 

 

 

 

 

 

 

Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүлгүүдтэй харилцан санал солилцох

 

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2;
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5

6.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, бусад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд иргэд, олон нийт, сонирхогч бүлгийн санал, шүүмжлэлийг цахим хуудсаар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ.

Олон нийтийн хяналтыг бэхжүүлж, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоог хангагдана.

 

 

 

 

Худалдаа үйлчилгээний журам, хог хаягдлыг журам, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх журмуудыг төслийн явцад байгууллагын цахим хуудсанд байршуулж иргэд олон нийтээр хэлэлцүүлж, санал хүсэлтийг тусгасан.

Хэрэгжих шатандаа 50%

6.2.Боловсруулж байгаа хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, бусад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа байршуулна.

Зуунмод сумын Засаг дарга, ИТХ-аас гарсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг тухай бүр нь байгууллагын цахим хуудсанд байршуулж олон нийтэд мэдээлдэг. Иргэдэд хамааралтай шийдвэрийн төслийн талаар хэлэлцүүлэг явуулж иргэдийн санал хүсэлтийг шийвэрт тусгадаг болсон.

Хэрэгжих шатандаа: 50%

 

 

 

                                                                                       1.2 ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ

7

Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх /цахим хуудсаараа/

 

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4;
  • Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.1. Тухайн жилийн батлагдсан төсвийг цахим хуудсанд  болон мэдээллийн самбарт байршуулж, олон нийтэд танилцуулна.

Төсөв санхүүгийн мэдээлэл үнэн зөв, бодит байх зарчимд нийцүүлэн тогтмол шуурхай мэдээлэх үйл ажиллагааг жигдрүүлэх

 

Сумын вэб сайтад 2015 оны 12-р сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан 2016 оны төсөв баталсан тогтоол,  2015 оны 12-р сарын 30-ний өдрийн а/208 тоот захирамжаар сумын төсвийн хуваарь батлах тухай захирамжийг сумын цахим хуудас, санхүүгийн ил тодын самбарт тус тус байрлуулсан.

Хэрэгжсэн: 100%

7.2. Өмнөх оны төсвийн гүйцэтгэл /4 дүгээр сарын 1-ний дотор/ цахим болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байршуулж мэдээлсэн байна.

 

2015 оны жилийн эцсийн сумын нэгтгэсэн санхүүгийн тайлан, санхүүгийн ил тодын самбар, шилэн дансанд, сумын цахим хуудасны Ил тод цэсний Төсөв санхүү хэсэгт байршуулсан.

Хэрэгжсэн: 100%

7.3. Сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг цахим хуудас болон мэдээллийн самбарт тухай бүртгэх.

Сумын харьяа бүх төсөвт байгууллагууд сар төсвийн гүйцэтгэлийн мэдээгээ сумын цахим, санхүүгийн ил тодын самбар, шилэн дансандаа тогтмол байршуулан, сумын цахим хуудасны Ил тод цэсний Төсөв санхүү хэсэгт байршуулан ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа: 70%

7.4. Улирлын төсвийн гүйцэтгэл цахим хуудас болон мэдээллийн самбарт тухай бүрт байршуулж иргэдэд мэдээлнэ.

/дараа сарын 8-ны дотор/

Сумын харьяа бүх төсөвт байгууллагууд улирлын төсвийн гүйцэтгэлийг санхүүгийн ил тодын самбар, шилэн дансандаа тогтмол байршуулан ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа : 70%

 

7.5. Хагас жилийн төсвийн гүйцэтгэл цахим хуудас болон мэдээллийн самбарт тухай бүрт байршуулж иргэдэд мэдээлнэ.

 /8 дугаар сарын 15-ны дотор/

Мэдээллийг тогтмол шинэчилж, өөрчлөлт орсон тухай бүр  өмнөх  мэдээллийг архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой болгох

 

Сумын харьяа бүх төсөвт байгууллагууд 2016 оны эхний хагас жилийн тайлангаа шилэн дансандаа мэдээлсэн. ЗДТГ-ын хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг цахим хуудсанд байршуулсан.

Хэрэгжсэн: 100%

 

 

 

 

7.6. Хагас жилийн санхүүгийн тайланг цахим хуудсанд болон мэдээллийн самбарт байршуулж иргэдэд хүргэх мэдээллийг хүртээмжтэй болгоно.

 /8 дугаар сарын 15-ны дотор

2016 оны 2 дугаар улирлын нэгтгэсэн санхүүгийн тайланг сумын цахим хуудас болон шилэн дансанд байршуулсан.

Хэрэгжсэн 100%

 

 

 

 

 

7.7. Дараа жилийн төсвийн төслийг  цахим хуудсанд иргэдийн өгсөн саналыг харгалзан  төсөлд тусгуулна.

/9 дүгээр сарын 15-ны дотор/

Тухайн байгууллага, албан тушаалтан төсөв санхүүгийн төлөвлөлтийг иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзнэ.

2017 онд төсвийн төслийг шилэн дансанд болон сумын цахим хуудсанд байршуулсан.

Хэрэгжсэн 100%

7.8. Жилийн эцсийн санхүүгийн тайланг цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд танилцуулна.

/4 дүгээр сарын 25-ны дотор/

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд болон мэдээллийн самбарт байршуулж, шаардлагатай бол хуульд заасан журмыг баримтална.

Хугацаа болоогүй

 

 

 

7.9. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтэд мэдээлнэ.

 /4 дүгээр сарын 25-ны дотор/

Хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно.

Аймгийн Аудитын газраас сумын санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг байгууллагын  цахим хуудас болон мэдээллийн самбараар ил тод байршуулж сурталчилж ажилласан.

Хэрэгжсэн 100%

 

7.10. Төсвийн хэмнэлт, хэлтрэлт, түүний шалтгааны тайлбарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байршуулж, олон нийтэд танилцуулна.

/улирал бүр/

Дээрх мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан

нийтийг хамарсан арга хэмжээний үеэр танилцуулж, тайлбар мэдээлэл өгнө.

 

 

 

 

Төсвийн хэтрэлт хэмнэлтийг шилэн дансанд байршуулсан

Хэрэгжих шатандаа 70%

 

 

 

 

 

 

7.11.Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлтийн мэдээг цахимдаа тухай бүр байршуулна.

 /өөрчлөлт орсноос хойш ажлын 7 хоногийн дотор/

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ИТХ-ын 02 тоот тогтоолоор батлагдсан төсвийн  тодотголыг шилэн дансанд, сумын цахим хуудас, санхүүгийн ил тодын самбарт байршуулсан.

Хэрэгжсэн 100%

 

7.12. Төсвийн орлого бүрдүүлэлтийг нээлттэй болгож /татварын орлого, татварын бус орлогын талаарх мэдээ-лэл/ цахим хуудсандаа байршуулан боломжит бүх хэлбэрээр иргэдэд мэдээллийг хүргэнэ.

Төсвийн орлого бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хуулийн дагуу үнэн зөв, ойлгомжтой, нээлттэй  байдлаар иргэдэд хүргэсэн байх

Сумын орлогын  гүйцэтгэлийн сар бүр шилэн дансанд  мэдээлж байгаа. Сумын орлогын төлөвлөгөө 3 дугаар  улирлын  байдлаар нэр төрлөөрөө тасарч, нийт дүнгээрээ 112 хувьтай биелэсэн байна.

Хэрэгжсэн 100%

 

 

7.13. Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлтийг тухай бүр цахим хуудас болон мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулна. /өөрчлөлт орсноос хойш 7 хоногийн дотор/

Хууль тогтоомжид зааснаар

Зуунмод сумын ЗДТГазар Нэг цонхноос төрийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөртэй үйлчилгээ үзүүлж буй төлбөр хураамжийн үнэ, тогтоосон шийдвэр, 28 нэр төрлийн жагсаалтыг гаргаж үнийн  хамт  байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод  байршуулж иргэд олон нийтэд сурталчилсан. Үйлчилгээний төлбөр хураамжинд өөрчлөлт ороогүй болно.

Хэрэгжих шатандаа 70%

7.14.Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийн хамт цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулна.

/гүйлгээ хийснээс хойш7 хоногийн дотор/

Хуульд зааснаар

Сумын ЗДТГ-ын цалингийн зардлаас бусад  таван сая төгрөгөөс дээш нийт 100,254,463,70 төгрөгний гүйлгээ хийдсэн.Үүнд: 6,636300 төгрөг нь өндөр настны  тэтгэмж, 8,217,000 төгрөг нь Замын цагдаагийн тасагт торгуулийн машины үнэ, 9039100 төгрөг нь компьютер тоног төхөөрөмж худалдан авсан, 5,100,000 төгрөг нь шатахууны үнэ, 12,030,000 газрын дуудлага худалдааны дэнчингийн буцаан олголтын  зардлуудыг гаргаж  шилэн дансанд байршуулсан. /үлдэгдэл  59232063,70 түлш халаалтын зардалд зарцуулсан/

Хэрэгжсэн 100%

7.15.Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийг цахим хуудсаар болон байгууллагын удирдлагуудын шийдвэрийг олон нийтэд ил тод мэдээлнэ. /өөрчлөлт орсноос хойш 7 хоногийн дотор/

Хууль тогтоомж болон журамд заасны дагуу хэрэгжүүлнэ

Сумын ЗДТГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн а/01 тоот захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоо батлагдсаны дагуу байгууллагын цахим хуудсанд захирамжийг байршуулж ил тод мэдээлсэн.

Хэрэгжих шатандаа: 100%

7.17.Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх мэдээлэл

Хууль тогтоомж журманд заасны дагуу хэрэгжүүлнэ

2016 оны байдлаар гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөр хэрэгжээгүй болно.

7.18.сум байгууллагын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг мэдээлэх.

Сумын ЗДТГазар нь НД-ын шимтгэл 1,555,798,25 төрөгний хэтрэлтэй байгаа.8 дугаар сард ажилчдын ээлжийн амралт давхацаж хэтрэлт үүсэх шалтгаан болсон.

Хэрэгжих шатандаа 50%

7.19.сум, байгууллагын төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг цахим хуудсандаа тогтмол байршуулж хэвшинэ.

Сумын харьяа байгууллагуудын  төсвийн гүйцэтгэлийн сарын  мэдээгээ, сумын цахим хуудасны Ил тод цэсний Төсөв санхүү хэсэгт,  санхүүгийн ил тодын самбар, шилэн дансандаа тогтмол байршуулан ажиллаж байна.

 

                                                                                                        1.3 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ:

 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах

 

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5;
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8

8.1.Тухайн байгууллагаас олгож буй зөвшөөрлийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулах

Тусгай зөвшөөрөл, лиценз, эрх олгох г.м бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хамаарна.

 

Зуунмод сумын ЗДТГазар Нэг цонхноос төрийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөртэй үйлчилгээ үзүүлж буй төлбөр хураамжийн үнэ, тогтоосон шийдвэр, 28 нэр төрлийн жагсаалтыг гаргаж үнийн  хамт  байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод  байршуулж иргэд олон нийтэд сурталчилсан. Сумын ЗДТГ-аас тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ, Хог аягдлын төлбөр, газартай холбогдолт хураамжуудын жагсаалтыг  цахим хуудсан байршуулсан.

Хэрэгжих шатандаа 90%

8.2.Дээрх зөвшөөрлийг  олгоход шаардлагатай баримт бичгийн жагсаалт, уг асуудлыг шийдвэрлэх журмыг цахим хуудсандаа байршуулах

Сумын ЗДТГазар, Иргэний бүртгэл, газар өмчлөх, эзэмших, нийгмийн халамж, нийгмийн даатгал зэрэг үйлчилгээ үзүүлж буй бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтуудыг ил байршуулж иргэдэд төрийн үйлчилгээ шуурхай хүргэх боломжоор ханган,цахим хуудсанд байруулсан.

Хэрэгжих шатандаа 70%

8.4.Чиг үүргийн дагуу нууцад хамаарахаас бусад бүртгэлийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа ил тод болгох

 

 

Байгууллагын нууц хөндөгдөхөөс бусад мэдээллийг нээлттэй иргэдэд хүргэнэ.

Сумын ЗДТГазрын төрийн албан хаагчид хариуцсан ажлын чиг үүргийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа, мэдээлэл, сар улирлын тайлан, өдөрлөг, нээлттэй хэлэлцүүлэг, нийтийг хамарсан зохион байгуулалтай арга хэмжээ зэрэг ажлуудыг зохион байгуулсан тухай бүрд нь мэдээллийн самбар, урсдаг самбар, байгууллагын цахим хуудсаар мэдээллийг иргэд олон нийтэд сурталчилан ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа 50%

9

Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох

 

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6

9.1.Төрийн албан хаагч нэг бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлсэн байх

Төрийн албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тэнцвэртэй болгох

Зуунмод сумын ЗДТГ-ын тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн а/05 тоот тушаалаар   ажлын хэсэг байгуулж төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт боловсруулах зааврын дагуу  22 төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, 6 төрийн үйлчилгээний албан хаагч, 14 багийн хэсгийн ахлагч   нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн  боловсруулан батлуулж ажилласан.

Хэрэгжих шатандаа 90%

9.2.Хариуцсан ажил, үүргийн чиглэлийн талаарх мэдээллийг цахим хуудсаараа нээлттэй болгоно.

Байгууллагын цахим хуудсанд төрийн албан хаагчдын албан тушаал, ажлын чиглэл, нэр хаяг, холбоо барих утас зэргийг байгууллагын цахим хуудсанд ил тод байршуулсан.

Хэрэгжих шатандаа: 50%

10

Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан оролцуулах

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 6.1.13;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.3

10.1.Тодорхой төрлийн үйл ажиллагааны  хэрэгжилт,  явц байдалд хяналт тавих, судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг иргэний нийгмийн байгууллагаар  гүйцэтгүүлсэн байна. /1 ба түүнээс дээш/

Төрийн  бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, шинэ шатанд хүргэнэ.

Ажил олгогч эдийн холбоо төрийн бус байгууллагаас сумын Засаг дарга,  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан хэм хэмжээ тогтоосон зарим нэг захирамж, тогтоолуудад явцын хяналт шинжилгээ хийж, төрийн албан хаагчдын дунд Захиргааны ерөнхий хуулиар сургалтыг зохион байгуулсан.

Хэрэгжих шатандаа: 50%

10.2..Хэрэгжүүлсэн ажил, хамтын ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаараа тухай бүр мэдээлнэ.

 Ажил олгогч эдийн холбоо, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн төв аймаг дахь салбар хороо төрийн бус байгууллагуудтай хамтран иргэд байгууллагад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслэл болон байгууллагын цахим хуудсанд хийсэн ажлын талаар мэдээллийг тавьж байршуулж ажилласан.

Хэрэгжих шатандаа 50%

 

11

 

 

 

 

Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах

 

 

 

11.1.Удирдлагын шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байна./цахим хуудсандаа тусгай цэстэй болох/

Байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх хяналт тавих, төлбөр хураамжийн мэдээг шинэчлэн гаргаж иргэдэд хүргэсэн байдал

 

 

Сумын Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоолуудыг тухай бүр нь байгууллагын цахимд тусгай цэс нээж  удирдлагаас гарсан шийдвэрүүдийг цахимд байршуулдаг болсон.

Хэрэгжих шатандаа: 70%

11.2.Удирдлагаас гаргасан төрийн болон байгууллагын нууцад хамааруулснаас бусад шийдвэрийг /тушаал, захирамж, тогтоол/-ийг батлагдсан даруйд нь цахим хуудсандаа байршуулна.

Сумын цахим хуудсанд  Сумын Засаг даргын захирамж, ИТХ-ын тогтоол нийтэд хамааралтай хэм хэмжээ тогтоосон захирамж, тогтоолуудыг  тухай бүр нь Авлига ба хууль цэсэнд байршуулж мэдээллийн самбарт тавьж иргэдэд сурталчилж байна.  сумын цахим 2016 оны 10 дугаар сарын байдлаар нийт 15 шийдвэрийг байршуулсан.

Хэрэгжих шатандаа: 70%

11.3.Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж /хуульчилсан акт/, дүрэм, журам, зааврыг цахим хуудсандаа байршуулна.

Төрийн албан хаагчдын хариуцсан чиглэлээр мөрдөгдөж байгаа  хууль, тогтоомж дүрэм, журам нийт 159 жагсаалтыг гаргаж цахим хуудасны Авлига ба хууль цэсний Дүрэм журамд ил тод байршуулсан. Шинээр гарсан тогтоол, шийдвэрийг ДУСистем болон Legal info.mn хаягнаас татан авч мэдээллийн ил тод самбараар сурталчилж байна.

Хэрэгжих шатандаа 70%

11.4.Үйлчлүүлэгчээс авч буй төлбөр, хураамжийг цахим хуудсандаа байршуулна.

Сумын ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж үйлчлүүлэгчээс хууль тогтоомж журмын дагуу төлбөр хураамж авч байгаа жагсаалтыг байгууллагын цахим хуудасны Авилга ба хууль цэсний Төлөвлөгөө цэсэнд байршуулж мэдээллийн самбараар иргэдэд сургталчилсан.  

Хэрэгжих шатандаа 70%

12

Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах

 

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.11;
  • Мэдээллийн ил тод бай-дал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг со-нирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3;

 

12.1.Хууль тогтоомжоор тогтоосон өөрийн эрхлэх асуудлын хүрээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилсан байна.

Засгийн газрын 7027-1111,авлига, ашиг сонирхлын зөрчлийг мэдээлэх 1800-1969 утсанд ирүүлсэн мэдээллийг харгалзан үзнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зуунмод сумын ЗДТГ-ын хэмжээнд 2016 оны 10 дугаар сарын байдлаар 7027-1111 утсаар 57 санал хүсэлт ирснээс 53 хүсэлтийг хугацаанд нь хариуг өгч 4 хүсэлт нь хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа байна. 108 утсаар 3 санал гомдол ирүүлсэнийг сумын хамтарсан багаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Одоогоор 1800-1969 утсаар мэдээлэл ирээгүй болно.

Хэрэгжих шатандаа 100%

12.2.Өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээлэл хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн байх (утас, хайрцаг, санал хүсэлтийн дэвтэр, факс, цахим, бичгээр, амаар г.м хэлб

эрээр)

Зуунмод сумын хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл / санал, мэдэгдэл/ гомдол, хүсэлт, мэдээллийг хүлээн авах санал хүсэлтийн хайрцаг, 70273514, 80883514 утсаар, амаар болон бичгээр нээлттэй хүлээн авах нөхцлийг бүрдүүлж ажилласан.

Хэрэгжих шатандаа:100%

 

 

 

 

 

 

12.4.Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлт, мэдээллийг шийдвэрлэсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол хугацаанд мэдээлсэн байна.

 

Зуунмод сумын хэмжээнд  иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэдээс 2016 оны 10 дугаар сарын байдлаар нийт 607 өргөдөл гомдлыг хүлээн авч 470 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж 77,4 хувийн шийдвэрлэлттэй байна.Шийдвэрлэлтийн явцыг 14 хоногт  байгууллагын шуурхайн цагаар өргөдөл гомдлын мэдээг танилцуулж, улирал бүр гаргадаг өргөдөл гомдлын мэдээг  байгууллагын цахим хуудсанд байршуулж  олон нийтэд сурталчилж хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хэрэгжих шатандаа 70%

13

Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах

 

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1

 

 

13.1.Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг гаргах, уг жагсаалтыг гаргаж олон нийтэд сурталчилах.

Авлигын эрсдэл буурсан байна.

 

Зуунмод сумын хэмжээнд авлигад өртөж болзошгүй ажил үйлчилгээ, албан тушаалд ажиллаж байгаа 22 албан хаагчдын жагсаалтыг гаргаж сумын ЗДТГ-ын даргаар баталгаажуулан сумын цахим хуудсанд Авлига ба хууль цэсэнд байршуулсан.

Хэрэгжих шатандаа 70%

13.2.Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 /хүнд суртал, чирэгдлийг багасгах, сөрөг үзэгдлийг хаах, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах, мэдэгдэл гаргах, албан хаагчийн ажлын байрыг сэлгүүлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээг хэрхэн зохион байгуулан г.м/

Сумын хэмжээнд “Авлигаас ангид” аяныг харьяа байгууллагын хэмжээнд зохион байгуулж иргэд, хүүхэд залуучуудын дунд тодорхой төрлийн уралдаан, АХА болон сургалтуудыг зохион байгуулан явуулсан. Мөн байгууллагын хэмжээнд Авилгын эсрэг хууль, нийтийн албаны нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, шилэн дансны тухай хуулиудаар төрийн албан хаагчдад сургалт явуулсан.Ашиг сонирхлын мэдүүлгийг тухай бүр нь шийдвэрт хавсаргадаг болсон.

Хэрэгжих шатандаа: 50%

 

 

 

 

 

14

Албан хаагчдын шударга байдал ба түүнийг нэмэгдүүлэх

14.1.Албан хаагчдын үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн дүн, үйл ажиллагаандаа зөрчил, дутагдал  гаргасан бол уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдлыг мэдээллийн самбарт болон цахим хуудсанд байршуулна. / тухайн албан хаагчийн эрх ашиг сонирхлыг зөрчихгүй байх зарчмыг баримтална./

Албан хаагчдын ажлын хариуцлагад ахиу гаргана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сумын ЗДТГ-ын даргатай  2016 оны 03 дугаар сард 

нийт төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээг байгуулж гэрээ байгуулсан талаар мэдээллийг сумын цахим хуудсанд тавьж байршуулсан.Хагас жилийн байдлаар үр дүнгийн гэрээг дүгнэсэн. Зөрчил дутагдал гаргасан төрийн албан хаагч байхгүй болно.

Хэрэгжих шатандаа 90%

 

 

 

 

 

 

1.4 ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

15

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай Хуулийн 8 дугаар зүйл Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг түүнтэй танилцах боломжоор хангах

Эрх зүйн үндэслэл:

  • Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5;
  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай

15.1.Сул орон тооны зарыг цахим хуудсандаа байршуулна. /тухай бүр шинэчилсэн/

/1 дүгээр сарын 10-ны дотор/

 

Сумын ЗДТГ-аас 6-р багийн зохион байгуулагч, БОУБайцаагч, Газрын даамал зэрэг албан хаагчдын жирэмсний амралтын хугацаанд түр ажиллах албан хаагчдыг төрийн албаны нөөцийн жагсаалтанд бүртгэлтэй байгаа албан хаагчдыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн түр томилсон.

Хэрэгжих шатандаа: 50%

15.2.Сонгон шалгаруулалт явуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

2016 онд сул ажлын байр гаргаагүй тул сонгон шалгаруулалт зарлаагүй болно.

 

 

15.3 Байгууллагын дотоод журам, албан хаагчдын ёс зүйн дүрэм, хүний нөөцийн стратеги түүний хэрэгжилт, хянаж үнэлсэн журмыг цахимд байршуулах, тухай бүр мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

Байгууллагын дотоод журам, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг сумын цахим хуудсанд тавьж байршуулсан.

Хэрэгжих шатандаа 70%