Лхагва 6-р сар 20, 2018

Төв аймгийн Зуунмод хот дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв  2013 оноос эхлэн БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж ололт амжилт ихтэй байна.  Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КОЙКА ОУБ-н санхүүжилтээр МСҮТ-д   хоол үйлдвэрлэл, талх нарийн боовны орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинэ дадлагын төвийг байгуулсан бөгөөд Солонгос улсаас ирсэн мэргэжилтэн хоол үйлдвэрлэл талх, нарийн боовны чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу сургалт, дадлагын хичээл, Солонгос хэл зааж  амжилттай ажиллаж байна.  Эдгээр сайн дурын мэргэжилтэнүүдийн ажиллах хугацаа 2016 оны 10-р сард  дуусах бөгөөд аймгаас дараагийн сайн дурын мэргэжилтний  саналыг хоол үйлдвэрлэл, барилга, компьютерийн үйлчилгээний багш урихаар хүсэлт гарган холбогдох газарт хүргүүлжээ. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн Солонгосын мэргэжлийн багш нарын дадлага туршлагаас суралцаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, хөрөнгө оруулалтыг татаж болохын тод жишээ боллоо.

      

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system