Лхагва 6-р сар 20, 2018

ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ

ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2016.01.04                                                                                                                                                                                                                                                                                                                        Зуунмод

1.Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн бодлогын хүрээнд

Хэвлэл мэдээлэл: ДУС-ээр бусад байгууллагаас нийт 800 гаруй албан бичиг ирүүлснийг бичиг хэргээр дамжуулан холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж эзэнжүүлсэн.Манай байгууллагаас ДУС-ээр нийт  450 гаруй албан бичиг харъяа сургууль цэцэрлэг болон бусад байгууллагат явуулсан. 2015 оны жилийн эцсийн байдлаар ОНИМТ-өөр давхардсан тоогоор 350 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн, 859650  төгрөгний орлого оруулсан. Мэдээллийн төвийн  номын сангийн ном болон сэтгүүлийг танхимд сууж уншиж судлах болон зохих журмын дагуу 40 иргэнд гэрээр ном олгож үйлчилж ажилласан. Цахим самбар ажиллуулах журамыг Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 04-р сарын 01-ны өдрийн 17 тоот тогтоолоор батлуулсан.Үүнээс хойш  нийт 150 гаруй зар, мэдээ  явуулж иргэдэд хүргэсэн.Үүнд:Цаг агаарын мэдээг өдөр бүр ЦУОША-аас ДУС-ээр хүлээн авдаг,Сумын ЗДТГ, Сумын ГХУСАЗЗ, Аймгийн ЗДТГ, Аймгийн ИТХ –аас иргэдэд хамааралтай 100 гаруй   мэдээ мэдээлэл  мөн  ТББ, хувийн цэцэрлэг, бусад албан байгууллагаас нийт 167400 төгрөгний төлбөртэй зар явуулсан болно. Сумын хэмжээнд болж буй үйл явдал болон өдөр тутмын, онцлох мэдээ мэдээллийг тухай бүр нь /нийт 100 гаруй  мэдээ мэдээлэл/  сумын вэб хуудсанд байршуулж, вэбийн баяжилтыг тухай бүр нь тогтмол хийж ажиллаж байна.

            Архив, албан хэрэг хөтлөлт: Зуунмод сумын ЗДТГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны мэдээг тайлагнаж байна. Үүнд:

Сумын Засаг дарга, ЗДТГ-т 2015 оны жилийн эцсийн байдлаар 535 албан бичиг гаднаас èðñíээс хугацаатай албан бичиг 143 ирсний хариуг хугацаанд íü өгсөн, мөн 711 өргөдөл ирснээс 595 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж, 116 өргөдөл хугацаа болоогүй /газрын холбогдолтой өргөдөл хүлээгдэж байгаа/, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 83,6%-тай байна.

            ЗГ-ын 11-11 төв, аймгийн 7027-1111-ээс 73 санал хүсэлт ирж 100% шийдвэрлэгдсэн болно. Сумын Засаг даргын “А” захирамж 200, “Б” захирамж 6, Засаг даргын албан даалгавар 11, ЗДТГ-ын даргын “А” тушаал 37, “Б” тушаал 30,  Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-аас 690 албан бичиг тус тус гаргаж баримт бичгийн стандарт, зааврын дагуу явуулсан.    Сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид, ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанд оруулах баримт бичгүүд, нийт 8255 хуудас материалыг олшруулж өгсөн. Мөн давхардсан тоогоор 227 албан бичгийг  харъяа байгууллага, багуудад өөрийн биеэр тараасан. 

Сумын ЗДТГ-ын цаасан суурьт байнга хадгалах захирамжлалын баримт бичгийг түүвэрлэн 2004-2014 оны 27 хадгаламжийн нэгжийн 4176 хуудас,  “Хүмүүн” цогцолбор сургуулийн 2005-2008 оны 17 ХН-ийн 2537 хуудас,  ХТГ-ын 2014 оны 2 ХН-ийн 83 хуудас,  5-р сургуулийн 2006-2008 оны 3 ХН-ийн 185 хуудас, нийт 49 ХН-ийн 6981 хуудас материалыг скайнерт оруулж архивтаа нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авсан.  

            2015 оны байдлаар төрийн архивт нөхөн бүрдүүлэлтээр өгөх 222 ХН, 70 жил хадгалах 103 ХН, байнга хадгалах 633 ХН, түр хадгалах 1223 ХН, устгах 181 ХН-ийн данс бүртгэл жагсаалтыг тус тус үйлдэж аймгийн Төрийн архивын ББНШАЗК-оор баталгаажуулсан. Сумын архиваас 46 иргэнд лавлагаа олгож, ЗДТГ-ын ажилтан албан хаагчдад түр хугацаагаар 119 баримтыг ашиглуулан бүртгэл хөтөлсөн.

Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, аймгийн Засаг даргын 2015 оны А/344 дүгээр захирамжийн дагуу сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний А/122 тоот захирамжаар Зуунмод сумын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх, үзлэгийг орон нутагт зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу:

- Сумын ЗДТГ-аас архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, харъяа байгууллагууд, багийн Засаг дарга нарт үзлэгийн удирдамжийг хүргүүлж ажилласан.

- ЗДТГ-ын ажилтан албан хаагчид, багийн Засаг дарга, зохион байгуулагч нараас улсын үзлэгтэй холбогдуулж нийт 30 асуулттай тестээр мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авсан.

- ЗДТГ-аас комисс томилогдсон ажлын хэсэг 6 баг, 4, 5-р сургууль, “Баруун-Зуунмод” ӨЭМТөв, “Бүжинхэн”, “Дэгдээхий” цэцэрлэгүүдээр улсын үзлэгийн удирдамжийн дагуу явж ажлыг нь дүгнэхэд Номт баг 89% буюу “Хангалттай” үнэлгээтэй дүгнэгдлээ. Мөн бусад баг, харъяа байгууллагууд хангалттай дүгнэгдсэн бөгөөд шалган туслаж, зөвлөгөө өгч ажилласан.

 Зуунмод сумын ЗДТГ- нь аймгаас явагдсан улсын үзлэгт:

1.Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтаар дүгнэхэд           -66%-тай

2.Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдлыг дүгнэхэд                                              -87,5%-тай

3.Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэхэд                              -94,0%-тай

4.Байгууллагын архивын ажлыг дүгнэхэд  -99,0%-тай тус тус дүгнэгдсэн болно.

-Улсын үзлэгээр Зуунмод, Борнуур сумд, Хөдөлмөрийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг хамрагдан нийт дүнгээрээ Төв аймаг 91,9% буюу “А” үнэлгээтэй дүгнэгдсэн.

 

-Монгол улсын Засгийн газрын “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2006.05.14-ний № 143 дугаар тогтоолын хэрэгжилт,

-2015 онд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх хэрэгжилт,

-Засгийн газрын өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг 2015 оны 1, 2, 3, 4-р улирлын байдлаар тогтмол гаргаж байна.

-Сумын Засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөрийн 2015 оны хэрэгжилт, сумын эдийн засаг, нийгмийн 2015 оны хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг тус бүр  хагас, бүтэн жилээр, сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн саналыг хугацаанд нь гарган өгч, мөн тус бүрийн нэгтгэлийг хийж сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан.

Төрийн захиргаа, Хууль, эрх зүй:

            Зуунмод сумын Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сумын нийгэм, эдийн засгийн 2015 онд хөгжүүлэх үндэсэн чиглэлийн хэрэгжилт, сумын нийгэм, эдийн засгийн 2016 оны төлөвлөгөөний төсөл, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн болон хуралдааны тогтоолын хэрэгжилтүүдийг 2015 оны жилийн эцсийн байдлаар гаргаж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болон худалдаан оруулж хэлэлцүүлсэн.

            Зуунмод сумынд хяналтанд авсан Монгол улсын Засгийн газрын 2015 оны 26 тогтоолын 64 заалт буюу 93,59 хувь, аймгийн ИТХ-ын хуралдааны 5 тогтоолын 7 заалт 98,5 хувь,  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 9 тогтоолын 21 заалт 94,7 хувь, аймгийн Засаг даргын 32 захирамжийн 15 заалт 92,18 хувьтай хэрэгжсэний тус тус гаргаж аймгийн ЗДТГазарт хүргүүлж ажилласан.

            Мөн “Амар тайван амьдралын төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх” 2015 оны жилийн ажлын бичмэл тайлан болон ажлын төлөвлөгөөний 22 заалтын хэрэгжилтийт гаргаж 90,0 хувьтай хэрэгжсэн төлөвлөгөөг гаргаж хугацаанд нь хүргүүлсэн.Сум, багийн хэмжээнд оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл судалгааг гаргаж санг үүсгэн ажиллаж байна.

            Зуунмод сумын ЗДТГ-ын дэргэдэх “Хүний эрхийн салбар” хорооноос 2015 онд зохион байгуулсан ажлын тайлан, төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргаж аймгийн Хууль зүйн хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор тайлагнасан.Хүний эрхийн салбар хорооны төлөвлөгөөний хэрэгжилт 90,0 хувь хэрэгжсэн. Мөн сумын ЗДТГ-ын “Ёс зүйн хорооны” 2015 оны ажлын тайлан, мэдээг тус тус гаргаж хүргүүлсэн.

            “Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх”-ийн талаар 150 гаруй иргэдээс 10 асуултаар судалгааг авч нэгтгэн аймгийн Хүний эрхийн салбар хороонд явуулсан.

              Зуунмод суманд зохион байгуулсан “Газрын дуудлага худалдааг”  хууль, журам зөрчсөн талаар 11 иргэн нэмхэмжлэл гарсны дагуу  Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  5 удаа хариу тайлбар гаргасны үндсэн дээр  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.  

                                               Эрх зүйн, сургалт сурталчилгааны талаар:

            Монгол улсын үндсэн хуулиар тунгаласан хүний эрх эрх чөлөөний сэдвийн хүрээнд ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд сургуулийн нийгмийн ажилтантай хамтран сургалтуудыг зохион байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй 106 иргэдэд тусгай хөтөлбөрийн дагуу эрхийг хамгаалах талаар сургалтуудыг явуулсан.

            Солонго цогцолборт сумын харъяа байгууллагууллага, иргэдийн оролцоотой “Сайн дурын” ажилтан бэлтгэх талаар сургалт явуулсан.

            Олон улсын Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор ажлын төлөвлөгөө гарган сумын албан байгууллага, аж ахуйн нэгжийн дунд Төв аймаг дахь ХЭҮК-ын мэргэжилтэнтэй хамтран  Хүний эрхийн өдрийг угтаж  Зуунмод сумын ЗДТГ, ШШГАлба, Бүжинхэн цогцолбор цэцэрлэг, Дэгдээхэй цэцэрлэгүүдэд нийт 70 гаруй албан хаагчдад хүний эрхийн ойлголт, хандлагын талаар тус тус сургалтуудыг зохион байгуулан явуулсан.

            Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-тэй хамтран Хүүхэд хамгаалал нөлөөллийн төслийн хүрээнд багийн хэсгийн ахлагч, гэрээр айлчлагч 36 иргэнд  “Сайн дурын ажилтны өдрийг” тохиолдуулан “Наран булаг” амралтын  газарт 1 өдрийн сургалтыг зохион байгуулж  хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж ажилласан.

            Зуунмод сумын ГХУСАЗЗөвлөлийн тогтоол гарч “Амар тайван амьдралын төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх” жилийн ажлын хүрээнд албан байгууллага аж ахуйн нэгжийн дунд “ Нэгдсэн эргүүл жижүүр зохион байгуулах арга” хэмжээнд нийт 40 гаруй байгууллага болон 500 гаруй ажилтан албан хаагчдад хамрагдсан болно. Нэгдсэн арга хэмжээг дүгнэхэд  ХЦС, Бүжинхэн цогцолбор цэцэрлэг, Музей,   Аймгийн Прокуорор, Төв Чандмань ДЭХГазар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд бусдыгаа хойшуучлан шинэлэг ажлуудыг зохион байгуулж эргүүл жижүүрийн хугацаанд идэвхтэй оролцсон

Дотоод хяналт шинжилгээ: ИТХ -ын ажлын албаны ажилтан  Н. Буянжаргалаас 2015-06-25 аас хойш гарсан ИТХ -ын тогтоол шийдвэрүүдийг авч ИТХ-ын хяналтанд авсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн жагсаалтанд нэмж оруулсан.

  1. 2015 оны хагас жилийн байдлаар ИТХ -д оруулсан эх материалыг өөрийн компьютерт байгаа файлтай тулгасан. Мөн 2015 онд ИТХ -д хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнөөс огт ороогүй асуудлын жагсаалтыг гаргаж мэргэжилтнүүдтэй ярилцаж зарим онцын шаардлагагүй материалуудыг хасах санал гаргасан.
  2. Мал тооллогын ажлын хэсэгт орж ажиллав. /Зүүндэлгэр багт/
  3. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт орж ажиллав.
    1. /Урилга, Анонс, Ширээ засах ажлууд хийв/
  4. Өрхийн эрүүл мэндийн төвд хяналт шалгалт хийх удирдамж боловсруулсан.
  5. Байгууллагын дотоод эд хөрөнгө тоолох ажлын хэсэгт орж ажиллав.
  6. Мэргэжилтнүүдээс ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг жилийн эцсийн байдлаар авч хяналт шинжилгээ хийж, дарга нараар батлуулж 31 хувь олшруулж ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчдөд тараав.
  7. ЕБС-ийн захирлуудын IV улирлын үйл ажиллагааны тайланд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгөв.
  8. 2015-12-18 нд ИТХ-ын ээлжит 15-р хуралдаанд оролцов.
  9. Эрээнээс ирсэн буцалтгүй тусламжийн барааны эхний ээлжийн барааг тоолж  хүлээн авч, багуудад хуваарилав.
  10. Төрийн дээд одон медаль болон ЗД-ын хүндэт жуухаар шагнуулахаар ирсэн материалуудыг хянаж, Төрийн дээд одон медалийн материалыг ИТХ-д уламжилж, ЗД-ын жуухын Захирамжийн төслийг боловсруулж бэлтгэсэн.
  11. Сумдад хэрэгжиж байгаа Аймгийн ЗД-ын захирамж, Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэр, ЗГ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.
  12. Багийн засаг дарга нарын ажлын тайлан, Батламж гэрээний биелэлт, үндсэн чиглэлийн хэрэгжилтүүдэд хяналт шинжилгээ үнэлгээ хийв.

Сумын ЗД-ын мөрийн хөтөлбөр, 2015 оны үндсэн чиглэлийг ИТХ-аас гарсан санал шүүмжийн дагуу товчоог эцсийн байдлаар боловсруулж ИТХ-ын ажлын албанд өгсөн

Иргэний бүртгэл мэдээлэл:

 

2.Төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд

  1. 3.Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд: Аймгийн статистикийн газарт  ХАА-3 бүтээгдэхүүний үнийн мэдээг цуглуулж  статистикийн газарт хүргүүлсэн.    
  2. 2015 оны 12сарын 07-ны өдрөөс10-ны өдрүүдэд мал тооллогын ажилд оролцсон.
  3. Үйлдвэр хөдөө аж ахуйн газарт 2015 оны хийсэн ажлын тайланг powerpoint-оор бэлдэж танилцуулсан. 
  4. Хэрэгжилтүүдийг гаргаж өгсөн. / үр дүнгийн гэрээ, тогтоол шийдвэр, засгийн газар, аймгийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт,  ҮХАА-н газрын 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт/ гэх мэт

Байгаль орчин: 2015 оны үндсэн чиглэлийн төлөвлөгөө гарган батлуулсан

  1. Аймгийн хөгжлийн хөтөлбөрийн тайлан гаргасан.
  2. Сумын ИТХурлаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барьсан.
  3. Байгууллагын дотоод журмыг шинэчлэх саналыг хэлэлцсэн.
  4. Нохой, муурны журмын хашаа байгуулах ажлын төлөвлөгөө гарган, төсвийг батлуулахаар Аймгийн Засаг даргад өргөн барьсан
  5. “Утаагүй Зуунмод-2015” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаан сайжруулсан зуух борлуулагч 5 компань, цахилгаан халаагуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллага хүрэлцэн ирж ард иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийсэн.
  6. Улаанбаатар Цэвэр агаар төслийн албанд хүсэлт гарган сайжруулсан зуухны талаар лабораторийн шинжилгээнд хамрагдан баталгаажуулсан тухай мэдээллийг судалж, эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан зуухны мэдээллийн сантай болсон.
  7. 2015 онд 1923 шуудай мод худалдан авч 5 багийн 9 цэгт тарааж өгсөн. 5 191 200 төгрөг төвлөрүүлж, 962 400 төгрөг борлуулалтанд хүлээгдэж байна.“Төв-Чандмань” ДЭХГазартай түлээ худалдан авсан мөнгөний тооцоо хийж, тулгасан.
  8. Азийн сангаас зохион байгуулсан “Хөтлөх урлаг”-ын сургалтанд 4 хоног сууж, хөтлөгчийн сертификаттай болсон.
  9. Багуудын ИНХурал дээр, Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?, Хог хаягдлын менежмент, нийтийн эзэмшилийн зам талбайд бохир ус асгахгүй байх, нохой, муурыг хэрхэн эзэмших, нохой муур тэжээх журам зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сурталчилгаа хийсэн.
  10. 2015 оны 2 дугаар сар 2-нд урианы жилийн ажлын хэсэг хийх ажлын төлөвлөгөө батлах тухай хуралдаж, ААНБайгууллагуудад албан тоот хүргүүлж, жилийн төлөвлөгөөний төслийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн.
  11. 2015 оны 2 дугаар сар 3-нд
    1. 09:00-15:00 багийн хооронд Зүүндэлгэр багт гарсан хорио цээрийн бүсэд жижүүр хийж, 14 үхрийг ариутган, малын ундны усыг зөөж, хориотой бүсэд хүн, мал нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан.
    2. 15:00 цагаас Нацагдорж багийн ИНХуралд Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?, Хог хаягдлын менежмент, нийтийн эзэмшилийн зам талбайд бохир ус асгахгүй байх, нохой, муурыг хэрхэн эзэмших, нохой муур тэжээх журам зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сурталчилгаа хийсэн.
  12. 2015 оны 2 дугаар сар 4-нд 1-р сарын ажлыйн тайлан бичсэн
    1. Хямдралтай үнээр түлээ борлуулах цэгүүдээр шалгалт хийж, үлдэгдэл тооцоог бодож, гарын үсэг зуруулсан,
    2. золбин нохойг устгах журмыг боловсруулсан.
    3. Харилцааны соёлын талаар “Дэлхийн зөн” ОУБ-аас зохион байгуулж буй сургалтанд суусан.
  13. 2015 оны 2 дугаар сар 5-9-ны хооронд “Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Өрхийн бэлэн байдал сэдэв”-т Эрдэнэт хотод сургалтанд суусан.
  14. Аймгийн БОГазраас ирсэн албан тоотын дагуу тайлан мэдээг бэлтгэн, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлийн судалгаа хийж, хүргүүлсэн.
  15. Бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 он 2 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулсан.
  16. “Цэцээ гүний хурд 2015” морин уралдаан зохион байгуулах ажлын хэсэгт оролцож, хурдан морьны бүртгэл хөтөлсөн
  17. 3-р сард Аймгийн мэргэжлийн хяналтын газарт сургалтанд суусан.
  18. Аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан “Байгаль орчны салбарын” семинарт суусан.
  19. 2014 оны ээлжийн амралтийг биеэр эдэлсэн.
  20. Улаанбаатар хотод сургалтанд “Нөхөрлөлийн үйл ажиллагаа” сэдэвт суусан.
  21. Онцгой байдлын газраас зохион байгуулсан гамшигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцсон.
  22. 4-р сард Зуунмод Засаг даргын тамгын газрын нийт ажилчдын дунд зохион байгуулсан спортын тэмцээнп оролцож, Теннис 2-р байр, Гар бөмбөг 3-р байр, авхаалж самбаа сорих дасгал 4-р байр тус тус эзэлж багаараа амжилттай оролцсон.
  23. 2012, 2013, 2014, оны байгаль орчны холбогдолтой баримт бичиг архивласан.
  24. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Зуунмод сумын төлөвлөгөөний хэрэгжилт гаргасан
  25. Төрийн албаны зөвлөлийн шалгалтанд Зураг авалт хийлгэж, ажлын ачаалал хэвийн үнэлгээ авсан.
  26. Урианы жилийн ажлын хэсгийн хурлаар Ажлын төлөвлөгөөний дагуу Нийтийн эргүүл хийх хуваарь гарган, Зуунмод ЗДТГазар эхний эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн
  27. СӨХ байгуулах хурлыг зохион байгуулж, 160 иргэдийг цуглуулан, хэлэлцүүлэг санал авсан.
  28. Иргэдийн гомдлын дагуу Ус цэвэршүүлэгч худалдан борлуулж, ундны усны стандартын талаар ташаа мэдээлэл тарааж, бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг цагдаагийн байгууллагад өгч, иргэдэд ундны усны стандартын талаар мэдээлэл багийн дарга нараар дамжуулан хүргэсэн.
  29. Бүх нийтийн их цэвэрлэгээг сумын хэмжээнд зохион байгуулж, 58 байгууллага 900 орчим иргэдийг хамруулсан.
  30. 5-р сард Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Сумын Засаг даргын албан даалгавар гарган 126 байгууллагад хүргүүлсэн. Байгаль орчны ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар “Нэг сая мод тарих хөдөлгөөн”-ийг өрнүүлж, 2015 оны 5 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Модны суулгац, цэцгийн үр, зүлэгний үрний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж нийт 1500 орчим модны суулгац зарж борлуулсан.
  31. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт семинарт суусан.
  32. Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж, ИТХурлаар хэлэлцүүлсэн.
  33. Сумын хэмжээнд нийтийг хамарсан ажил зохион байгуулах төсөл бичиж, хөдөлмөрийн хэлтэс өгсөн. Нийт 4 400 000 төгрөгний санхүүжилтээр зорилтот бүлгийн 20 хүнийг ногоон байгууламж байгуулах, эзэнгүй хог хаягдал цэвэрлэх ажлыг хийлгэж байна.
  34. Мерико Эм Жи Эл ХХК-ны мод үржүүлгийн талбай дахь гүний худагт усны тоолуур тавьж, баталгаажуулсан.
  35. МСҮТ1-9 гудамны айл өрхүүдэд ил задгай халуун үнс, нурам асгахгүй, объектын түймрээс урьдчилан сэргийлэх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн.
  36. ХТГазрын ногоон байгууламжын инженертэй хамтран Багуудад модны суулгац хүргүүлж, мод, цэцэг, зүлэг тарих аргачлалын талаар заавар зөвлөгөө өгсөн.
  37. Зуунмод голын ай сав дахь эзэнгүй хог хаягдал цэвэрлэх албан даалгавар гаргаж, одоогийн байдлаар хуваарийн дагуу 3 дахь ээлжийн цэвэрлэгээ хийгдэж байна. Мөн албан даалгаварт заасны дагуу байгууллага тус бүр ялган ангилах зориулалт бүхий хогийн сав байрлуулна.
  38. “Эко-эх дэлхий” ТББайгууллагатай хамтран Төв сааданд 60 ширхэг бургас тарьсан.
  39. “Төмөр-треид” ХХК-тай хамтран Хүмүүн дунд сургуулийн хашаанд 11ш нарс тарьсан.
  40. Хот байгуулах сургалтанд суусан.
  41. ОБГазартай хамтран явуулах өрхийн бэлэн байдал сэдэвт сургалтын төлөвлөгөө боловсруулан, батлуулсан.
  42. Зөвшөөрөлгүй гүний худаг өрөмдөж байсан “Ач холдинг” ХХК-ны үйл ажиллагааг түр зогсоосон. 
  43. Шинэчлэл цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутны амьдралтын хувийг ХААИСургуулийн мод үржүүлгийн мэргэжилтэнд шалгуулж, 90%-тай болохыг дүгнүүлсэн.
  44. 6-р сард Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Нийтийг хамарсан ажлын төслийг хүргүүлэн 4,4 сая төгрөг батлуулсан. Нийтийг хамарсан ажлын хүрээнд амьжиргааны түвшин доогуур 20 иргэнийг түр ажлын байраар хангах замаар нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, эзэнгүй хур хог хаягдал, жалга, шуудуу цэвэрлэн, Ногоон байгууламж бий болгох ажлыг зохион байгуулсан.
  45. МСҮТ, СХЗХэлтэст 10 ширхэг жимсний бут хүргүүлж, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэний хашаанд тарьж өгсөн.
  46. Нацагдорж багийн морь барианы газарт зөвшөөрөлгүй худаг ухаж байсан 2 иргэний үйл ажиллагааг таслан зогсоосон.
  47. МХГазраас зохион байгуулсан семинарт оролцсон.
  48. Аймгийн Засаг даргын захирамж, Аймгийн ИТХТогтоол, Аймгийн Үндсэн чиглэл, Сумын Засаг даргын батламж гэрээ, Сумын ИТХТогтоол, Сумын үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Үр дүнгийн гэрээ, Урианы жилийн ажлын төлөвлөгөө, Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх 2013-2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тус тус гаргасан.
  49. Хог хаягдлын улсын тооллогыг явуулж, Нэг айл өрхөөс гарах хог хаягдлын норматив хэмжээг тогтоож, нэгдсэн мэдээ тайланг Аймгийн БОАЖГазарт хүргүүлсэн.
  50. Мал амьтны журмын хашаа байгуулах захирамжийн төслийг боловсруулан, ХТГазартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
  51. Хог хаягдлыг бууруулах тухай Сумын Засаг даргын 2015 оны 05 тоот албан даалгаварыг 10 байгууллагад хүргүүлж, гол ай савын хог хаягдлыг 7 хоног бүр цэвэрлүүлсэн
  52. ОБГ, ДЗМОУБ, Улаанзагалмай ОУБайгууллага, Аймгийн БОАЖГазартай хамтран гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн бэлэн байдал” сургалтын Зуунмод сумын төрийн болон төрийн бус 50 байгууллагын сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан ажилтнуудын дунд зохион байгуулсан.
  53. 9-р сард ОБГазар, Дэлхийн зөн ОУБайгууллагатай хамтран Нацагдорж баг-35 хүн, Баруун-Зуунмод баг-30 хүн, Аймгийн цагдаагийн газар-70 хүн, Нэгдсэн эмнэлэг-35 хүн, 016-р цэргийн ангиудад “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалт явуулсан.
  54. Аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2014 оны 09, 42 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтийг гарган, Сумын ИТХ-аар хэлэлцүүлсэн.
  55. “Зуунмод сумын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх, арчилах, хураамж тогтоох, золбин нохойг устгах журам”-ын төслийн ИТХуралд өргөн барьж, батлуулсан
  56. Сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар албан даалгаварыг 9-р сард хэрэгжүүлэхээр товлогдсон 11 байгууллагад албан даалгаварыг хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьсан.
  57. Усын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль сурталчилах зорилгоор “Хариуцлагын тогтолцоо” тараах материал хэвлүүлж, тараасан.
  58. “Ногоон Ази” төрийн бус байгууллагатай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг боловсруулан, хамтран ажиллах хүсэлт илгээсэн.
  59. Ногоон байгууламжын нэгдсэн тооллогыг хийж, мэдээллийн сантай болсон.
  60. “Шинэ хашаа” төслийн хүрээнд УАА-н 17 өрхөд ялган ангилах зориулалт бүхий хогын сав байрлуулах ажлын төслийг боловсруулсан
  61. Мал амьтны журмын хашаа байгуулах ажлын гүйцэтгэлийг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг хүргүүлсэн.
  62. 10-р сард Зохиомж дээд сургуулийн 216 оюутантай хамтран Богдхан уулын Манзуширийн амыг цэвэрлэж, 2тн хог хаягдлыг төвлөрүүлэн, шатааж устгасан.
  63. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийт 121 ААН,Байгууллагад албан даалгавар хүргүүлж, нийт 498 мод, 1511 бут тарьж, 50 байгууллага, 1133 иргэнийг оролцож   9 042 500 төгрөг зарцуулсан байна.
  64. МСҮТөвийн 220 оюутанд “Байгаль орчин ба хог хаягдал” сэдвээр сургалт хийсэн.
  65. Газрын дуудлага худалдаа зохион байгуулж, 131 иргэн бүртгэж цэлмэг хотхоны 48 айлын газрыг худалдан борлуулсан.
  66. “Ногоон Ази” төрийн бус байгууллагатай хамтран “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах”  талаар төсөл боловсруулан, уулзалт зохион байгуулсан
  67. Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор ААН, Байгууллагуудад тараах материал, албан тоот хүргүүлсэн.
  68. Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зөвлөлийн хурлыг хийн, төлөвлөгөө боловсруулан батлуулсан. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шалгалт ирж, 90% дүгнүүлсэн.
  69. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Аймгийн БОАЖГазарт хүргүүлсэн.
  70. “Мал амьтны журмын хашаа” хүлээж авах ажлын хэсгийг хуралдуулж, хүлээн авахад шаардлагатай материалын жагсаалт гарган ХТГазарт хүргүүлсэн.
  71. Хог хаягдлыг ялган ангилах зориулалт бүхий хогийн савны загвар, төсвийг батлуулан, 2 загварыг хийж гүйцэтгэсэн.
  72. Аймгийн хөдөлмөрийн хэлтэсээс цалинжуулан ажилгүй 30 иргэнийг түр ажлын байраар хангах ажлын байгаль орчны дүгнэлтийг хүргүүлсэн.
  73. Зориг сангаас зохион байгуулж буй “Байгаль орчны манлайлал хөтөлбөрт хамрагдан байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах талаар сургалтанд хамрагдан 8 цагийн хичээлд суусан.
  74. Төв аймгийн бахархалт одонт туг аялуулах аяны хүрээнд Зуунмод суманд “Одонт туг” хүлээн авах ажлын хэсэг байгуулж, ЕБС, цэцэрлэгүүдийн дунд “манай хот-миний гэр” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, “эгэл баатар” шалгаруулах, Хот тохижуулах газрын үйлчлэгч нарт “талархал” гардуулах, айл өрхүүдтэй хог хаягдлын гэрээ хийх, Одонт тугийг байгууллагуудаар аялуулах зэрэг ажлыг зохион байгуулах захирамжийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьсан.
  75. 11-р сард Хог хаягдлын норматив тогтоох улсын тооллогыг явуулж, тайлан мэдээг АБОАЖГ-т хүргүүлсэн.
  76. Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан даалгаварыг албан байгууллагуудад хүргүүлж 65 байгууллага, 2300 иргэнийг хамруулж, 18000м2 талбайн цас мөсийг цэвэрлүүлсэн.
  77. Иргэн Д.Оюунтуяа-ийн гаргасан өргөдлийг судалж үзээд, 6-р багийн иргэн Сэрээтэр-тэй холбогдож, нохойгоо устгуулахаар тохиролцон ХТГ-т албан тоот хүргүүлсэн.
  78. Төв-Чандмань ДЭХГ-т ус ашиглагчтай гэрээ байгуулан, ус ашигласны төлбөр төвлөрүүлэх тухай албан шаардлагыг хүргүүлсэн.
  79. Хүмүүн цогцолбор сургуулийн 35 багшид байгаль орчны бохирдол ба хог хаягдал сэдвээр сургалт явуулсан.
  80. 4-р сургуулийн багш нарт байгаль орчны бохирдол ба хог хаягдал сэдвээр сургалт явуулсан.
  81. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Зуунмод сумын УАБТ гарган, Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэсэн.
  82. 12-р сард Ахмадын хорооны ахмадууда Байгаль орчин ба орчны эрүүл ахуй сэдвээр сургалт хийсэн
  83. Хүний эрхийн сургалтанд суусан.
  84. Мал тооллогонд явсан.
  85. Сумын үндсэн чиглэлийн хэрэгжилт, Сумын ИТХ-ын тогтоолын хэрэгжилт, ЗГ-ын тогтоолын хэрэгжил, Аймгийн ЗД-ын захирамжийн хэрэгжилт, Аймгийн ИТХ-ын тэмдэглээр өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт, Сумын ИТХ-ын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт, Аймгийн ИТХ-ын тогтоолын хэрэгжилт, Урианы жилийн хэрэгжилт, Байгаль хамгаалах сангийн тайлан гарган холбогдох газарт хүргүүлсэн.
  86. Сумын ЗД-н 2015 оны 11 тоот албан даалгаварыг төрийн болон төрийн бус ААНБ иргэдэд хүргэн, хэрэгжилтэнд нь 2удаа шалгалт хийн, 192800 төгрөгний хариуцлага тооцсон.
  87. “Мал амьтан саатуулах журмын хашаа”-г хүлээн авч, ХТГ-т хүлээлгэн өгсөн.

4.Үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын хүрээнд

 Урианы жилийн ажлын хүрээнд аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн  хэсгийн байцаагч хошууч Энхбаяртай хамтран Номт багийн нутаг дэвсгэрт 4 сарын 14 өдөр оройн 19:00-21:00 цагийн хооронд эргүүлийн үүргийг 3-р багийн зохион байгуулагч Р.Үзмээтэй хамтран  хийсэн.

       СӨХ-г зохион байгуулах хуралд 2-3 удаа суусан.

       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих төсөл, ХХЭ, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийн төсөл, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд дээр ажиллаж  сумаас дэмжин зохих газарт нь хүргүүлсэн.

        Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны газруудад аймгийн Онцгой байдлын газраас  “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” талаар сургалтыг зохион байгуулахад оролцсон.

         Аймгийн ЖДҮ эрхлэлтийг дэмжих төслийг 4 сарын 20 өдрөөс 5 сарын 5 хооронд авахаар багуудад зар тараан ажиллассан.

       Сумын Засаг даргын удирдамжийн дагуу малын гаралтай бараа, түүхий эд худалдан борлуулж байгаа газруудад стандартын шаардлагыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалт хийсэн. Аймгийн хөдөлмөрийн хэлтэст сум хөгжүүлэх сангийн мэдээ, статистикийн хэлтэст ахуй үйлчилгээний мэдээ,  иргэдээс ирсэн архины болон тамхины тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг өргөдлүүдийг шийдвэрлэн ажилласан

Дэд бүтцийн талаар:

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын талаар: Зуунмод сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн а/168 тоот захирамжаар байгуулагдсан “Одонт туганд хүндэтгэл үзүүлэх ажлын хэсэг”-ийн гишүүнээр ажиллан  Төв-Чандмань ДЭХГ, “Төв АЗЗА” ТӨХК, Зэвсэгт хүчний 016 дугаар анги, Цагдаагийн газар зэрэг төрийн байгууллагуудаар 14 хоногийн хугацаанд “Одон туг” аялууллах аяныг  зохион байгуулав.

 “Зуунмодчуудын бахархал”  сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулахад “Бүжинхэн” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч А.Өнөбаяр, Дэгдээхий цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч Ж.Марал, “Бумбардай” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч М.Төгсжаргал нар тэргүүлсэн бол ЕБС-ийн 1-5 дугаар ангийн суралцагчдын гар зургийн уралдаанд Хүмүүн цогцолбор бага сургуулийн 4Г ангийн суралцагч Л.Хонгорзул, 4 дүгээр сургуулийн 5А ангийн суралцагч Ч.Мөнхтулга, Хүмүүн цогцолбор бага сургуулийн 5В ангийн суралцагч Б.Аззаяа нар эхний шагналт 3-н байранд  шалгарч, Зуунмод сумын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. 

 Мөн “Манай хот-миний гэр” эссэ бичлэгийн уралдаанд Хүмүүн цогцолбор сургуулийн 12Ж ангийн суралцагч Б.Төгөл-эрдэнэ, 5 дугаар сургуулийн 10А ангийн суралцагч Б.Энхжин, Хүмүүн цогцолбор сургуулийн 12Ё ангийн суралцагч О.Отгонсайхан нар тэргүүлэн сумын Засаг даргын “Өргөмжлөл”,  мөнгөн шагналаар шагнагдсан.

Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Төв сайхан нутгийн ажилсаг, хичээнгүй ард түмний  хөдөлмөр бүтээлээр бүтээгдсэн “Одонт туг”-ийн дор ЕБС-ийн ахлах ангийн төлөөлөл 24 суралцагчаар  Монгол улсын Иргэний андгайг өргүүлэн, сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн батламжийг гардуулан,  хүүхдүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч нарт толилуулсан. 

Сумын Хүүхэд хамгааллын багийг 2 удаа хуралдуулан 0501, 0401 кейстэй ажиллан Улаанбаатар хотын 3-р төрөхөд төрөөд 2 жилийн хугацаанд Монгол улсын бүртгэлд хүүхдээ бүртгүүлээгүй байсан Э овогтой С-ийн материалыг холбогдох газруудын албан хаагчтай  биечлэн уулзаж цуглуулан, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран улсын бүртгэлд бүртгүүлэн регистрийн дугаар олгуулан, бүртгэл мэдээллийн санд оруулахаар ажиллаж байна.   

Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 тоот тогтоол, сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 7.7 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын  ИТХ, ЗДТГ-ын болон 6-н багийн ажилтан, албан хаагч, хамт олныг спортын төрөл бүрийн арга хэмжээнд өргөнөөр татан оролцуулах, цаашид ур чадварыг нэмэгдүүлэн, нийтийн биеийн тамираар хичээллүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллагсдын тэмцээнийг удирдамж боловсруулан 1 өдөр  зохион байгуулахад Ж.Цэндсүрэн, Б.Батжаргал, А.Шаравнямбуу ахлагчтай баг тамирчид эхний 3-н байранд шалгарсан

Нийгмийн халамжын талаар: Зуунмод сумын ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Л.Оюунчимэг миний бие нь 2015 оны 12-дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. Өршөөлийн хуулиар хорих ангиас суллагдсан иргэдэд төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээг тодорхой болгож ажилласан. Тухайлбал:

6-р багийн иргэн  С.Жигмиддаваагийн бичиг баримтыг яаралтай гаргуулах асуудлаар УБХ-ийн байцаагчтай уулзаж шат дараалсан арга хэмжээг авлаа. Мөн эрүүл мэндийн дэвтэртэй болгож эмнэлэгт хэвтүүлсэн.

3-р багийн иргэн Б.Эрдэнэбатад онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж олгуулахаар материалыг бүрдүүлж НХҮХ-т хүргүүллээ. Мөн гудамж талбайн цас цэвэрлэх ажил хийлгэж нийтийг хамарсан ажилд хамруулсан. Дээрх 2 иргэнийг газартай болгох асуудлыг  шийдвэрлэхээр ажиллаж байна.

6-р багийн иргэн И.Доржсүрэнгийн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж авах өргөдлийн дагуу НХҮХ-ээс зөвлөгөө авч НХҮЕГ-аас ирсэн зөвлөмжийн дагуу зохих хариуг засаг даргын албан тоотоор хүргүүлсэн.

  1. 2 төрлийн сургалтанд хамрагдлаа. Үүнд:

2015 оны 12-дугаар сарын 08-наас 09-ний хооронд УБ хотын “Хөдөлмөр сургалтын төв”-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт” чиглэлээр 2 хоногийн 16 цагийн сургалтанд хамрагдаж чадамжийн гэрчилгээтэй болсон.

2015.12.21-нд Аймгийн ЭМГ-т “Амьсгалын замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар сургалтанд хамрагдаж, сургалтын мэдээллийг шуурхайгаар БЗД, зохион байгуулагч нарт өглөө.

  1. 2015.12.14-нд “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцүүлэхэд бэлдэж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд орууллаа.
  2. 2015.12.15-нд өөрийн хариуцсан байгууллагуудад цас цэвэрлэгээнд гарах зарыг түгээж төв авто замын цасыг цэвэрлэсэн.
  3. 2015.12.17-нд усны цэнхэр болон шар савны эрүүл мэндэд учруулах хор уршгийн талаар БОХУБ-тай хамтран зөвлөмж гаргаж багуудад өгч ажиллалаа.
  4. 2015.12.18-нд ИТХ-ын төлөөгчдийн хуралд суусан.
  5. Шуурхайд 4 удаа сууж 2 удаа мэдээлэл хийсэн.
  6. 2 иргэний өгсөн өргөдлийн дагуу судалгаа хийж,  харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж шийдвэрийг гарган өргөдлийн хариуг хүргэлээ.
  7. 2015.12.21-нд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэхэд хөтөлбөр, төлөвлөгөө гарган бусад байгууллагуудын оролцоог ханган оролцож Сэлвэшн арми ТББ-аас 60 хүүхдэд бэлэг гардуулсан.
  8. Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн мэргэжилтнүүдтэй уулзаж 2016 оны 06-дугаар сард шүдний эмчилгээ, оношилгоо хийх болсон талаарх мэдээллийг авлаа.
  9. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн хуралд сууж төлөвлөгөө гаргасан.
  10. Байгууллагынхаа шинэ жилийн баярыг зохион байгуулах ажлын комисст орж сугалааны болон хүнсний бүтээгдэхүүнийг УБ хотоос цуглуулах, бусад зохион байгуулалтын ажилд идэвхийлэн оролцож 2015.12.28-нд зохион байгууллаа.

Газрын харилцааны талаар:

Нэг цонхны үйлчилээн дээр давхардсан тоогоор нийт 100 гаруй иргэнд үйлчилэн газрын холбогдох асуудлыг шийдвэрлэж, иргэдээс ирсэн санал, гомдолд хариу өгч, ажилласан. Мөн бичгээр 27 иргэний өргөдөл, хүсэлт хүлээн аваад байна.Зуунмод сумын Засаг даргын 2 удаагийн захирамжаар 15 иргэнд газар эзэмшүүлж, 1 удаагийн захирамжаар 3 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, 2 иргэний газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, мөн 2 ААНБ-ын газрын хэмжээг өөрчилсөн, Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 4-р сургуульд дотуур байрны зориулалтаар газар эзэмшүүлсэн.Аймгийн Засаг даргын À/510 òîîò захирамжаар 1 иргэнд эзэмшиж буй газрыг нь өмчлүүлсэн.

Зуунмод сумын ЗДТГ-с зохион байгуулж буй олон нийтийн ажлуудад хамрагдан ажилласан ìºí ÃÕÁÕÁ-ûí ãàçðààñ õýðýãæ¿¿ëæ áóé àæèëóóäàä õàìðàãäñàí.

 

Хог хаягдлын ажлын талаар: Зуунмод сумын 6 багийн айл өрх, аж ахуйн нэгж,албан байгууллагын хог хаягдлыг ачин зайлуулахад ХТГ-ын 6 машин графикийн дагуу ажиллаж байна.2015 оны 10-р сард Зуунмод сумын  6 багийн айл өрх, аж ахуйн нэгж,албан байгууллагаас 358  рейсээр 3761.6      м3 хог хаягдал ачин зайлуулж  ажиллав.ХТГ-ын жолооч Хишигт  нь ачигч А.Баярсайханы хамт 69-85 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр Ланс 2-р багийн айл өрхийн хог хаягдлыг 71 рейсээр 376.3 м3,жолооч Б.Нүрзэд ачигч Г.Лхагважав,Ц.Батсайхан нарын хамтаар Нацагдорж 5-р багийн айл архийн хог хаягдлыг 53 рейсээр 450.8 м3, жолооч Л.Мягмарсүрэн ачигч Д.Энэбиш,Д.Болдбаатар нарын хамтаар Барууг-Зуунмод 6-р багийн айл өрхийн хог хаягдлыг 39 рейсээр 331.5 м3 ,жолооч Ч.Ууганбаяр ачигч Ц.Буяннэмэхийн хамтаар З69-84 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр Зүүндэлгэр 4-р багийн айл өрхийн хог хаягдлыг 72 рейсээр 381.6 м3 , Жолооч Ө.Дамдиндорж 69-75 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр ачигч Г.Даваахүүгийн хамтаар Баянхошуу 3-р багийн айл өрхийн хог хаягдлыг 60 рейсээр 468 м3 , жолооч М.Батдорж Хово машинаар нэмтээр айл өрхийн хог хаягдлыг ачиж дуусгаагүй байсан 6-р багт орж ажиллан 10 рейсээр 340 м3 хог хаягдлыг тус тус ачин зайлуулсан байна.Мөн 12-88 ТӨА серийн дугаартай тээврийн хэрэгсэлээр жолооч Д.Гантөмөр  ачигч Х.Бат-Отгоны хамтаар Номт 1-р багийн нутаг дэвсгэрийн баруун хэсэгийн болон ААН,албан байгууллагын  хог хаягдлыг 53 рейсээр 413.4 м3 хог хаягдал ачин зайлуулсан байна.Зуунмод сумын ЗД-ын захирамжаар 10-р сарын 9-10-ны өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээг зарлан хийсэн бөгөөд тус их цэвэрлэгээгээр ХТГ-ын 4 тээврийн хэрэгсэл 17 удаагийн рейсээр 135.7 м3  хог хаягдал ачин зайлуулж ажилласан болно.

Цэцэрлэгжүүлэлтийн ажлын талаар

Үйлчлэгч, цэцэрлэгжүүлэгч нар нь өдөр бүр   өөрсдийн хариуцсан зам талбай, явган замын болон боржурын шороо,ойр орчмын хог хаягдлыг  цэвэрлэн ажиллаж  байна.10-р сарын 10-ны  бүх нийтээр мод тарих өдрөөр төв цэцэрлэгт хүрээлэнд Цаг уурын алба 5 ширхэг хайлаас, ГХБХБАлба 10 ширхэг шар хуайс,мөн манай байгууллага 20 ширхэг улиас тарьж усалгаа хийсэн.

Бүх нийтэр мод тарих өдрийг тохиолдуулан мод бут тарихад зайлшгүй шаардлагатай хар шороо 10 м3-ыг тээврлэн авчирч цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд буулгасан болно.Мөн 10-р сарын 10-наас эхлэн цэнэг усалгааг хийж эхэлсэн бөгөөд ногоон байгууламжийн ажилтан Б.Цэрэнгомбо  нь  ”Шинэчилэл” цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутанд цэнэг усалгааг хийж дуусгасан болно.Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд 10-р сарын 09-ны өдөр их цэвэрлэгээ хийсэн болно.                                                                        Гэрэлтүүлэгийн ажлын талаар

ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн 12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.Төв садны 4 ш гэрэл засварлав.                                                                                Хашааны хаяг Мал,амьтны журмын хашаа гэсэн хаяг хийж байрлуулав.6-р багийн 9-4 тоот гудамжны цамхагт гэрэлтүүлгийн 6ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.Зүүндэлгэр багийн сургуулийн хойд цамхагт гэрэлтүүлгийн 5 ш гэрэл,ХТП 33 зам дагуух 10ш гэрэл тус тус засварлан асааж ажилд оруулав.

                                       

                                   

15,16,17,18-р байрны орчны явган замын 10ш гэрэл,20 м кабель сольж ажилд оруулав.УАА-н замын гэрэлтүүлгийн тоолуур 3 фазын № 401509264688,автомат,шит сольж 15 ш гэрэл засварлан асаав.Дэнжийн гудамж замын гэрэлтүүлгийн тоолуур 2015,10,20 нд ажиллахгүй болсон.Самдан баатарын хөшөөний 6 ш гэрэл,ХТП-11 –ээс тэжээл авсан 4 замын уулзвараас дивизийн байрны чиглэл дэхь зам дагуух гэрэлтүүлгийн 250 м кабель сольж,12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.                                                                                                        

                                  

                                   

                                     

 

 

             

Канвоны гудамжны тасарсан кабель залгаж 13 ш гэрэл засаж ажилд оруулав.ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн талбайн 6ш,Бодоогийн гудамжны 8ш,Канвоны гудамжны 5ш,Зуунмод голын хөндлөн явган зам дагуух 6ш гэрэл,1 ш толгой,УАА-н зам дагуух гэрэлтүүлгийн 12ш тус тус засварлан асааж ажилд оруулав.Энэ сард нийт 131 ш гэрэл засварлан асааж,270 метр кабель сольж ажилд оруулав.

 

 

                                 

                                 

 

 

Зуунмод сумын ЗДТГ

 

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system