Лхагва 6-р сар 20, 2018

ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ

10-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2015.11.03                                                                                                                                                                                                                              Зуунмод

1.Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн бодлогын хүрээнд

Хэвлэл мэдээлэл: Олон нийтийн интернет мэдээллийн төв нь 2015 оны 10-р сарын байдлаар давхардсан тоогоор нийт  70 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж, 71100 төгрөгний орлого оруулсан.ЗДТГ-т  10-р сарын   байдлаар дотоод удирлагын системээр нийт 60 гаруй албан бичиг гаднаас ирсэнийг холбогдох албан тушаалтанд нь хүргэн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч эзэнжүүлсэн.Өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонинг тогтмол захиалж алслагдсан багууддаа хүргэж мөн мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн иргэд нээлттэй үйлчлүүлж    ажиллаж байна.

            Архив, албан хэрэг хөтлөлт: Сумын ЗДТГ-т 10 дугаар сарын 30-ний байдлаар 38 бичиг гаднаас èðñíээс хугацаатай албан бичиг 14 ирсний 4 бичгийн хариуг хугацаанд íü өгсөн. Хугацаа болоогүй 10 бичиг  байна.

            Аймгийн 7027-1111-ээс 8 санал хүсэлт, гомдол ирж 1 иргэний хүсэлт  шийдвэрлэгдэх шатандаа байна.. Сумын ЗДТГ-аас багийн засаг дарга нар, байгууллага, аж ахуйн нэгжид 51 бичиг явуулсан. Мөн давхардсан тоогоор 5 бичгийг бусад байгууллага, багийн Засаг дарга нарт тарааж, Тамгын газрын мэргэжилтнүүдэд архивын 8 баримтыг ашиглуулан, 3 иргэнд лавлагаа олгон бүртгэл хөтөлж, хуулбар үнэн дарж баталгаажуулав.10 дугаар сард 61 өргөдөл ирснээс 18 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж,    43 өргөдөл хугацаа болоогүй шийдвэрлэгдэх шатандаа явж байна.

     Төрийн захиргаа, Хууль, эрх зүй: Зуунмод сумын 2015 оны 10 дугаар сарын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар  Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2013-2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 41 заалт бүрээр гаргаж хуралдаанаар хэлэлцүүлж 70,0 хувийн хэрэгжилтэйгээр батлуулсан.

          

Зуунмод сумын хэмжээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Авлигагүй аймаг-иргэдийн оролцоо” сэдэвт 14 хоногийн аяныг зохион байгуулах сумын Засаг даргын 2015 оны а/144 тоот захирамж, төлөвлөгөөний дагуу батлаж албан байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн дунд авлигын хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээнүүдийг зохион байгуулан байгууллагын вэб сайд болон самбар, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр сурталчлан ажиллаж байна. Зуунмод сумын ЗДТГ-аас “Авлигагүй аймаг-иргэдийн оролцоо” аяныг өрнүүлж, үйл ажиллагаа аяны талаар иргэд олон нийтэд аймгийн ТВS телевизэрээр мэдээлэл хийж сурталчилж ажилласан. Аяны хүрээнд Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах “мэдэгдэл” гаргаж Сумын Засаг дарга, сумын орлогч, сумын ЗДТГ-ын дарга, төрийн албан хаагч нийт 25 албан хаачид  мэдэгдэл гарын үсэг зурж баталгаажуулах арга хэмжээг зохион байгуулсан.Мөн 6- багийн иргэд,албан хаагчдыг уриалж төрийн албан хаагч, иргэдээ “Авлигагүй аймаг-иргэдийн оролцоо” аянд нэгдэцгээе иргэд та бүхэн санал хүсэлтээ бичиж гарын үсгээ зураж бидэнтэй нэгдэнэ үү арга хэмжээнд 200 гаруй иргэд нэгдэн оролцсон.

             Дэлхийн зөн ОУБ-ын төв онхх төв аймгийн ХБИ холбоо ХГБХХхамтран “СТРЕСС МЕЖЕМЕНТ” 2015.10.17-18 ны өдөр 15  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд тэдний асран хамгаалагч нарыг чөлөөт цагаа үр нөлөөтэй зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ тэдэнд чиглэсэн асаргааны арга зүй болон тэдний стресс, бухимдалыг тайлах, арга зүйг зааж, сэтгэл зүйг сэргээх, Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдтэй зөв харьцаж эерэгээр нөлөөлж, нийгэмд оролцоотой байлгаж чаддаг болгох зорилгоор “стресс межемент” чөлөөт сургалтыг зохион байгууллаа        

            Зуунмод сумын ЗДТГазар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөж эхлсэн Замын хөдөлгөөний аюулгүй бйдлын тухай хуулийг хэрэгжүүлж  сумын ГХУСАЗЗ-өөс тогтоол гарган “Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх” сургуулийн орчинд насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ХЦС, 5 дугаар сургууль, 4 дүгээр сургуулиудад  School-police арга хэмжээг эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан  эргүүл жижүүрийн хуваарийг гарган  сургууль бүр дээр  тодорхой ажлуудыг хийх талаар үүрэг чиглэлийг өгч замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжуудыг сурталчилав.  Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлөөс санаачлан 4 сургууль, гудамж, талбайд 8 ширхэг сурталчилгааны самбаруудыг хийлгэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчлэн найруулсан хуулийг самбар үзүүлэнгээр ЕБСургуулийн хүүхэд, насанд хүргэгчдэд хууль тогтоомжийг сурталчилж байна.

  

   Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэстэй хамтран Олон нийтийн телевизэрээр иргэд олон нийтэд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг өдөр бүр заалт нэг бүрээр сурталчилж соён гэрээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна.            

            Зуунмод сумын ГХУСАЗЗөвлөлөөс 5 дугаар сургууль, 4 дүгээр сургууль, ХЦС-иудын ахлах ангийн хүүхдүүдийн дунд “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж ХЦС-ийн баг тэргүүн байр эзэлсэн.Мөн Замын цагдаагийн тасаг болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 5 дугаар ангийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” “Ногоон гэрэл цагаан шугам” уралдааны тэмцээнийг  тус тус зохион байгуулж өсвөр үе хүүхдүүдийн дунд хууль тогтоомж, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж ажилласан.

            Урианы жилийн ажлын хүрээнд Зуунмод сумын хэмжээнд “Сайн дурын ажилтан” бэлтгэх ажлыг эхлүүлэх талаар аймаг, сумын ЗДТГ-ын албан хаагчдад сайн дурын ажилтны талаар мэдээлэл сургалтуудыг явуулж аймгийн хэмжээнд сайн дурын ажилтан ажиллуулах талаар санаачлага гарган  тогтоолын төслийг аймагт хүргүүлэн ажиллахын зэрэгцээ  сумын ЗДТГ-аас санаачлан  албан байгууллагуудын дунд  үзэсгэлэн худалдааг гарган ажилласан.

Дотоод хяналт шинжилгээ:

Иргэний бүртгэл мэдээлэл:

 

2.Төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд

3.Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

Аймгийн статистикийн газарт  ХАА-3 мэдээнүүдийг гаргаж хүргүүлсэн.

  1. Тариалсан талбайн ХАА-6 ХАА-7а, ХАА-7б,  мэдээнүүдийг 6-н багаас айл, өрх аж нэгж тус бүрээр авч улсын статистикын ХАА-н мэдээ тайлангийн программд шивж оруулсан.
  2. Сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, багийн засаг дарга нараас хэрэгжилтийг авч, нэгтгэн үйлдвэр хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. 
  3. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөлвлөгөөний хэрэгжилтийг гаргаж ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлсэн.
  4. Зуунмод сумын 1-р бүсэд түүхий эд бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд ЗДТГ-ын даргын баталсан хуваарийн дагуу 7 хоногийн ням гариг бүр эргүүл жижүүрийн үүргийг гүйцэтгэж байна.  Мөн бусад мэргэжилтэнгүүдийн хувиартай өдөр давхар хяналт тавин ажиллаж байна.
  5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  чиглэлээрхийх ажлын төлөвлөгөөг боловсруулж сумын ИТХ-ын даргаар батлуулсан.
  6. Газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт орж тодорхой үүргийг гүйцтгэсэн.  

Байгаль орчин: Зохиомж дээд сургуулийн 216 оюутантай хамтран Богдхан уулын Манзуширийн амыг цэвэрлэж, 2тн хог хаягдлыг төвлөрүүлэн, шатааж устгасан.

  1. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийт 121 ААН,Байгууллагад албан даалгавар хүргүүлж, нийт 498 мод, 1511 бут тарьж, 50 байгууллага, 1133 иргэнийг оролцож   9 042 500 төгрөг зарцуулсан байна.
  2. МСҮТөвийн 220 оюутанд “Байгаль орчин ба хог хаягдал” сэдвээр сургалт хийсэн.
  3. Газрын дуудлага худалдаа зохион байгуулж, 131 иргэн бүртгэж цэлмэг хотхоны 48 айлын газрыг худалдан борлуулсан.
  4. “Ногоон Ази” төрийн бус байгууллагатай хамтран “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах”  талаар төсөл боловсруулан, уулзалт зохион байгуулсан
  5. Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор ААН,Байгууллагуудад тараах материал, албан тоот хүргүүлсэн.
  6. Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зөвлөлийн хурлыг хийн, төлөвлөгөө боловсруулан батлуулсан. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шалгалт ирж,
  7. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Аймгийн БОАЖГазарт хүргүүлсэн.
  8. “Мал амьтны журмын хашаа” хүлээж авах ажлын хэсгийг хуралдуулж, хүлээн авахад шаардлагатай материалын жагсаалт гарган ХТГазарт хүргүүлсэн.
  9. Хог хаягдлыг ялган ангилах зориулалт бүхий хогийн савны загвар, төсвийг батлуулан, 2 загварыг хийж гүйцэтгэсэн.
  10. Аймгийн хөдөлмөрийн хэлтэсээс цалинжуулан ажилгүй 30 иргэнийг түр ажлын байраар хангах ажлын байгаль орчны дүгнэлтийг хүргүүлсэн.
  11. Зориг сангаас зохион байгуулж буй “Байгаль орчны манлайлал хөтөлбөрт хамрагдан байгаль орчныг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах талаар сургалтанд хамрагдан 8 цагийн хичээлд суусан.

4.Үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын хүрээнд

Дэд бүтцийн талаар:Зуунмод сумын Засаг даргын А/92 тоот захирамжаар баталсан 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргаж Сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлсэн

Зуунмод сумын хаягжилтыг стандарт журмын дагуу шинэчлэх гудамжны нэр хаягийг тодорхой болгох, шинээр олгох ажлыг зохион байгуулж ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж баталгаажуулан, зураглал гаргаж төслийг хэрэгжүүлж буй “Гео кад“ ХХК –нд хүргүүлсэн.   

Зуунмод сумын хүн амын судалгааг бүсчлэн гаргуулж судалгаа хийж зураглал гаргаж 6-н багийн тоог 1-ээр нэмэгдүүлэх саналыг Аймгийн Засаг даргад уламжилсан.

Зуунмод сумын 2015 оны ОНХС-аар хийгдэх хөрөнгө оруулалтын явцын тайлан, таницуулгыг бэлтгэж Аймгийн ХБХ-т хүргүүлсэн.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын талаар: Дэлхийн багш нарын баярын 21 дэх, Монголын багш нарын 49 дэх баярын өдрийн баярын өдрийг Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр боловсролын шинэчлэлийн талаарх илтгэлийг багш нарт тавьж, мэдлэг боловсролыг нь дээшлүүллээ. 

Зуунмод сумын Баянхошуу багт 100 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийг шинээр ашиглалтанд оруулснаар  2 настай 29, 3 настай 39, 4 настай 32, настай 22 нийт 122 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах болсон.

Аймгийн Музейтэй хамтран Зуунмод сумын Түүх соёлын дурсгалын үл хөдлөх тооллогыг явуулан түүх соёлын үл хөдлөх дурсгалын нарийвчилсан судалгааг тайлбарын хамт гаргаж, “Манзуширын хийд”, “Монгол улсын баатар Д. Самдангийн хөшөө”, “Миний нутаг шүлэг”-т хөшөө  зэрэг түүх, угсаатны ач холбогдол бүхий дурсгалт зүйлсэд судалгаа, шинжилгээний тодорхойлолт,  материал бүрдүүлэн ажилласан

Нийгмийн халамжын талаар:

эрүүл мэндийн үйлчилгээний талаар:

Газрын харилцааны талаар:

Нэг цонхны үйлчилээн дээр давхардсан тоогоор нийт 130 гаруй иргэнд үйлчилэн газрын холбогдох асуудлыг шийдвэрлэж, иргэдээс ирсэн санал, гомдолд хариу өгч, ажилласан. Мөн бичгээр 27 иргэний өргөдөл, хүсэлт хүлээн аваад байна.

Зуунмод сумын Засаг даргын 2 удаагийн захирамжаар 14 иргэнд газар эзэмшүүлж, 2 удаагийн захирамжаар 15 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн.

Аймгийн Засаг даргын À/478 òîîò захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Зуунмод суманд үйлдвэрлэлийн, амины орон сууцны хотхон, аж ахуй үйлчилгээний зориулалтаар  газар эзэмшүүлэх òºñºë ñîíãîí øàëãàðóóëàëò явуулж байна. Мөн Çóóíìîä ñóìûí Çàñàã äàðãûí À/160 çàõèðàìæààð ажлын хэсэг байгуулагдаж Зуунмод сумын 2015 оны газар зохион байгуулальн төлөвлөгөөний дагуу ãàçàð ýçýìø¿¿ëýõ äóóäëàãà õóäàëäàа зохион байгуулж 48 нэгж талбарт дуудлага худалдаа явуулсанаас 46 нэгж талбарыг дуудаж амжилттай зохион байгууллаа.

      Зуунмод сумын ЗДТГ-с зохион байгуулж буй олон нийтийн ажлуудад хамрагдан ажилласан ìºí ÃÕÁÕÁ-ûí ãàçðààñ õýðýãæ¿¿ëæ áóé àæèëóóäàä õàìðàãäñàí.

      ÃÕБХБГ-т 2015 оны газрын төлбөр төлөгчдийн судалгааг гаргаж хүргүүлсэн

Хог хаягдлын ажлын талаар: Зуунмод сумын 6 багийн айл өрх, аж ахуйн нэгж,албан байгууллагын хог хаягдлыг ачин зайлуулахад ХТГ-ын 6 машин графикийн дагуу ажиллаж байна.2015 оны 10-р сард Зуунмод сумын  6 багийн айл өрх, аж ахуйн нэгж,албан байгууллагаас 358  рейсээр 3761.6      м3 хог хаягдал ачин зайлуулж  ажиллав.ХТГ-ын жолооч Хишигт  нь ачигч А.Баярсайханы хамт 69-85 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр Ланс 2-р багийн айл өрхийн хог хаягдлыг 71 рейсээр 376.3 м3,жолооч Б.Нүрзэд ачигч Г.Лхагважав,Ц.Батсайхан нарын хамтаар Нацагдорж 5-р багийн айл архийн хог хаягдлыг 53 рейсээр 450.8 м3, жолооч Л.Мягмарсүрэн ачигч Д.Энэбиш,Д.Болдбаатар нарын хамтаар Барууг-Зуунмод 6-р багийн айл өрхийн хог хаягдлыг 39 рейсээр 331.5 м3 ,жолооч Ч.Ууганбаяр ачигч Ц.Буяннэмэхийн хамтаар З69-84 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр Зүүндэлгэр 4-р багийн айл өрхийн хог хаягдлыг 72 рейсээр 381.6 м3 , Жолооч Ө.Дамдиндорж 69-75 ТӨА дугаартай тээврийн хэрэгсэлээр ачигч Г.Даваахүүгийн хамтаар Баянхошуу 3-р багийн айл өрхийн хог хаягдлыг 60 рейсээр 468 м3 , жолооч М.Батдорж Хово машинаар нэмтээр айл өрхийн хог хаягдлыг ачиж дуусгаагүй байсан 6-р багт орж ажиллан 10 рейсээр 340 м3 хог хаягдлыг тус тус ачин зайлуулсан байна.Мөн 12-88 ТӨА серийн дугаартай тээврийн хэрэгсэлээр жолооч Д.Гантөмөр  ачигч Х.Бат-Отгоны хамтаар Номт 1-р багийн нутаг дэвсгэрийн баруун хэсэгийн болон ААН,албан байгууллагын  хог хаягдлыг 53 рейсээр 413.4 м3 хог хаягдал ачин зайлуулсан байна.Зуунмод сумын ЗД-ын захирамжаар 10-р сарын 9-10-ны өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээг зарлан хийсэн бөгөөд тус их цэвэрлэгээгээр ХТГ-ын 4 тээврийн хэрэгсэл 17 удаагийн рейсээр 135.7 м3  хог хаягдал ачин зайлуулж ажилласан болно.

Цэцэрлэгжүүлэлтийн ажлын талаар

Үйлчлэгч, цэцэрлэгжүүлэгч нар нь өдөр бүр   өөрсдийн хариуцсан зам талбай, явган замын болон боржурын шороо,ойр орчмын хог хаягдлыг  цэвэрлэн ажиллаж  байна.10-р сарын 10-ны  бүх нийтээр мод тарих өдрөөр төв цэцэрлэгт хүрээлэнд Цаг уурын алба 5 ширхэг хайлаас, ГХБХБАлба 10 ширхэг шар хуайс,мөн манай байгууллага 20 ширхэг улиас тарьж усалгаа хийсэн.

Бүх нийтэр мод тарих өдрийг тохиолдуулан мод бут тарихад зайлшгүй шаардлагатай хар шороо 10 м3-ыг тээврлэн авчирч цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд буулгасан болно.Мөн 10-р сарын 10-наас эхлэн цэнэг усалгааг хийж эхэлсэн бөгөөд ногоон байгууламжийн ажилтан Б.Цэрэнгомбо  нь  ”Шинэчилэл” цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутанд цэнэг усалгааг хийж дуусгасан болно.Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд 10-р сарын 09-ны өдөр их цэвэрлэгээ хийсэн болно.                                                                        Гэрэлтүүлэгийн ажлын талаар

ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн 12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.Төв садны 4 ш гэрэл засварлав.                                                                                Хашааны хаяг Мал,амьтны журмын хашаа гэсэн хаяг хийж байрлуулав.6-р багийн 9-4 тоот гудамжны цамхагт гэрэлтүүлгийн 6ш гэрэл засварлан асааж ажилд оруулав.Зүүндэлгэр багийн сургуулийн хойд цамхагт гэрэлтүүлгийн 5 ш гэрэл,ХТП 33 зам дагуух 10ш гэрэл тус тус засварлан асааж ажилд оруулав.