Лхагва 6-р сар 20, 2018

Мэдээллийн технологи өндөр  хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм та бүхэнтэй цахим интернэтийн орчинд уулзаж байгаадаа миний бие нэн таатай байгаагийн ялдамд та бүхэндээ Зуунмод хотын ажилч хичээнгүй түмэн олныхоо чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилъя.

Сумын Засаг даргын эрхэм хүндтэй бас хариуцлагтай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар хэрэгжүүлж, айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нэмэгдүүлэх, Сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллах болно.

Та бүхэндээ ажил хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.МӨНХБАДРАЛ

 

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system