Лхагва 6-р сар 20, 2018
Шуурхай мэдээ
Шуурхай мэдээ...

ХЭҮТ-ийн Төв аймаг дахь салбар нь аймгийн ГБХЗХГ, Дэлхийн зөн Төв ОНХХ, Зөв залуус клубтэй хамтран "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг зохион байгуулж байгаа билээ. Аяны ээлжит сургалт уулзалтаа бид ЕБС-ийн 8-9-р ангийн хөвгүүдийн дунд "Ухамсартай хөвгүүд" нэртэйгээр өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар жендэрт суурилсан хүчирхийлэл, цагаан туузтаны аян, эр хүн болж төрсний үнэ цэнэ зэрэг сэдвээр аймгийн Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Жадамба, активист Б.Отгонбаяр, активист Л.Оюунчимэг нар мэдээлэл сургалт хийсэн. Сургалт уулзалтад 4, 5-р сургууль, Хүмүүн цогцолбор сургуулийн 194 сурагч оролцож охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй гэдгээ амлан оролцлоо.

   

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system