Даваа 5-р сар 21, 2018
Шуурхай мэдээ
Шуурхай мэдээ...

Ардын төрийнхөө их баяр наадамд 10 жилийн зайтай 2 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэн, 6 удаа шөвгөрсөн  Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат МУ- ын 14 дэхь аварга Давгацэрэнгийн Хадбаатарын алдарыг хүндэтгэн мөнхжүүлж амжилт бүтээлийг нь хойч үеийнхэндээ таниулах зорилгоор сумын цолтой болон залуу бөхчүүдийн 8 дахь удаагийн барилдааныг2017 оны 12 дугаар сарын 02-нд ивээн тэтгэж байгууллагуудтай  хамтран зохион байгууллаа.

Барилдаанд Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Төв, Хэнтий, Ховд, Увс, Сэлэнгэ, зэрэг 13 аймгийн 65 залуу бөхчүүд хүч сорин барилдсанаас Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 2009 оны төгсөгч Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Зэвсэгт хүчний 350-р анги, Даян дэвжээний бөх сумын заан Д.Дэмиддорж түрүүлж Ховд аймгийн Дөргөн сумын харъяат сумын заан Л.Цэнд-Аюуш үзүүрлэв.

Барилдааныг Акума –Эрин ХХК-ны захирал Ж.Баттулга, Далай буян ХХК-ны захирал Л.Сэргэлэн, Угаалцайдам сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Ворлд гоулд ХХК-ны захирал Ц.Энхболд, нутгийн зөвлөийн гишүүн Чингис- групп ХХК-ны захирал Б.Сүрхийсайхан нар ивээн тэтгэж туслалцаа дэмжлэг үзүүллээ.

      

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system