Пүрэв 2-р сар 22, 2018
Шуурхай мэдээ
Шуурхай мэдээ...

Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Боловсролыг бүх нийтэд" сэдэвт аяны хүрээнд ЕБС-иудын 8-9-р ангийн охидын дунд "Ухаалаг охид" уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, биеэ хэрхэн зөв авч явах зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцаж ойлголт мэдлэгийг өглөө. Уулзалтад 4, 5-дугаар сургууль, Хүмүүн ЦДСургуулийн 230 орчим охид хамрагдав. Урилгаар ХӨҮИТ-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Энхзул нар оролцож "Охид хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж дуугарч чадах юм бол дэлхийг өөрчилж чадах хүч тэдэнд байгаа" гэдгийг ойлгуулж ухааруулсан сайхан сургалт боллоо.

   

Холбоосууд

Ажлын байрны захиалга

Утасны жагсаалт

Нэг цонхны үйлчилгээ

Байгууллагууд

Сумдууд

ОНИМТ

Иргэний танхим

Able Cloud system