Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Шинэ Үндсэн хууль” батлагдсан өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн өнөөдөр Зуунмод хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд эмэгтэй 4, эрэгтэй 18 хүн оролцож Монголын шатрын холбооны дүрмийн дагуу Швейцари системээр 8 өрөг тоглож шатар сонирхогчид маань ухаан бодлоороо өрсөлдлөө. Тэмцээнийг Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, Төв аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулж тэмцээний Эрэгтэй төрөлд 1,2,3-р байр эзэлсэн иргэд, эмэгтэй төрөлд 1 байр эзэлсэн 1 иргэнийг хоёрдахь шатны шалгаруулалтад оролцох БАТЛАМЖ гардуулав.