УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

13
0
SHARE

70384486_2439122466137343_6692675622700843008_nМанай улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Төв аймгийн салбар комиссоос жил бүрийн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил Зуунмод сумын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисстой хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд, ач, зээ /аймгийн төвд амьдардаг/ нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан, ном хурууллаа. Одоогийн байдлаар 18 хүний материалыг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хүргээд байгаа юм. Мөн мөнгөн тэтгэмжийг насны дарааллаар нь жагсаан “Зууны мэдээ” сонинд нийтэлсний дараа улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоор дамжуулан олгох аж.

70908138_1638872229580322_5545911804116336640_n

NO COMMENTS

LEAVE A REPLY