ЗУУНМОД ХОТЫН 77 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ЗУУНМОД ХОТЫН 77 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

21
0
SHARE

Зуунмод хот. 1942 оын 02 дугаар сарын 17-ны өдрийн БНМАУ-ын Бага хурлын 12 дугаар тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл хотоос нүүлгэх шийдвэр гарч тухайн оныхоо 3 дугаар сард Зуунмодны Сэрүүн дэнжид тооноо өргөснөөс хойш эдүгээ 77 дахь жилтэйгээ золгож байна. Зуунмод хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Мөнх-Алдарын талбайд зохион байгуулсан бөгөөд нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Зуунмод хотын захирагч Г.Мөнхбадрал, ЗДТГазрын дарга Г.Батжаргал тэргүүтэй аймаг сумын удирдлагууд болон Зуунмод хотын үе үеийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд оролцлоо.

64736563_2296847870364804_5804370506354262016_n
Аймгийн нам захиргаа
ны байгууллагууд гэр, байшин хослуулан төвхнөж, 1960 оноос бие даасан хороо захиргаа байгуулан засаг захиргааны шинж бүрдэж байх үед аймгийн төв дунд сургуулийн хоёр давхар барилга, авто баазын арваад машины “граж”-аас өөр барилга байшингүй, айл өрх, албан байгууллагуудыг 2 ширхэг дизель мотор ашиглан гэрэлтүүлдэг, ганцхан уурын зуухтай байв. 1965 онд Төв аймгийн төв болсон цагаасаа хурдацтай хөгжиж аймгийн нам захиргаа, олон нийтийн байгууллагууд, үйлдвэр үйлчилгээний газрууд тохилог барилга, байшинтай болж, хүн амын төвлөрлөө даган худалдаа, үйлчилгээ, агуулахын газрууд шинээр бий болж төвийн эрчим хүчний системд холбогдон, орон сууц, зам талбай, гудамж хороолол, сургууль, соёлын шинэ байгуулагуудаар хүрээгээ тэлж байжээ. 1980 онд хот байгуулалтын төлөвлөгөөгөө баталж байсан Зуунмод хотын өнөөгийн хөгжлийн шинэ үе эхэлж сүүлийн арваад жилд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хотын өнгө үзэмж сэргэн, орчин цагийн томоохон хот болон өргөжин хөгжсөөр байна. Өнөөдрийн байдлаар 17200 хүн амтай Зуунмод хотод 60 гаруй төсвийн байгууллага, 400 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинэ үйлдвэрлэл, шинэлэг үйлчилгээ, томоохон бүтээн байгуулалт бий болсоор байна.
Зуунмод хотын 77 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Зуунмод сумын иргэн О.Баасанхүү, ИТХ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр М.Балжинням нарыг шагнасан бол их хотынхоо буурин дээр мэндэлсэн өдгөө 77 настай ахмад настан Г.Жинка, Г.Батсүх нарт хотын удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон хүүхэд багачууд, залуучуудад шагналыг нь гардууллаа.

64465650_2296810343701890_6356543532131418112_n

64611915_2296848057031452_814755510799564800_n

65238294_2296848063698118_1174598140125249536_n

 

NO COMMENTS

LEAVE A REPLY