БҮЖИНХЭН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

БҮЖИНХЭН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

63
0
SHARE

Бүжинхэн цогцолбор цэцэрлэг нь 2018 -2019 оны хичээлийн жилийн “Тайлант өдөрлөг”-ийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Мөнх-Алдрын талбай дээр эцэг эх, иргэдийн дунд зохион байгууллаа. “ Тайлан өдөрлөг”-ийн гол зорилго нь цэцэрлэгийн хүүхдүүд энэ хичээлийн жилд юу сурсан, хэрхэн яаж хөгжсөн, ямар дадал, чадвар эзэмшсэнээ эцэг эх, иргэдэд сурталчлах,  тайлагнах зорилгоор зохион байгууллаа. Энэ  өдөрлөгийн үеэр багш нарын хийсэн сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргаж, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлсэн дугуйлангийн тайлан тавьж,  хүүхдийн урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.DSCN9009

Аймаг орон нутгаас зохион байгуулсан уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт ололтуудыг эцэг эх, иргэдэд мэдээлж, хүүхдийн тоглох, сурах, хөгжих ээлтэй орчныг бүрдүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон бүлгүүдийн 7 эцэг эхийн зөвлөл, 1 хувь хүнийг шагнаж урамшуулсан.  Энэхүү “Тайлант өдөрлөг”-т нийт 349 хүүхэд, 300 гаруй эцэг эх, асран хамгаалагчид, 100 гаруй иргэд, 38 багш ажилчид оролцсон, маш их үр дүнтэй арга хэмжээ болсон.

DSCN8978

NO COMMENTS

LEAVE A REPLY