• 04 сарын 25, Пүрэв гараг
Баянхошуу 3-р баг
200 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗУУНМОД СУМЫН БАЯНХОШУУ  3-р БАГ

            Баянхошуу баг нь 1984 онд байгуулагдсан ба Зуунмод сумын төвөөс 2.5 км зайтай оршдог.

            1984-1986 онд хороонд Г.Эрдэнэбат, 1986-1988 онд Д.Отгонбаяр, 1988-1991 онд Г.Намхай, 1991-2002 онд Д.Золжаргал, 2002 оноос 2013 оныг хүртэл Ё.Дуламсүрэн, 2014-2016 онд Б.Балжидмаа, 2016-2017 онд Д.Оюунгэрэл, 2017-2021 онд Ш.Цэндсүрэн нар Багийн Засаг даргаар ажиллаж байна.

            Баянхошуу баг нь 1932 хүн ам, 521 өрхтэй, 55-аас дээш насны 317 ахмад настан, 18 хүртэлх насны 650 хүүхэд, гэрт 285 өрх, байшинд 236 өрх амьдардаг.

2020 оны жилийн эцсийн байдлаар 74 малчин өрх, 16 мал бүхий өрхийн нийт 12499 мал тоологдсоноос адуу 1065, үхэр 867, хонь 5714, ямаа 4853 толгой байна.

            Тус баг нь: Багийн Засаг дарга, Зохион байгуулагч, туслах түшмэл Цагдаагийн газрын Баянхошуу багийг хариуцсан Хэсгийн байцаагч, Өрхийн Эмч, Сувилагч, 2 Хэсгийн ахлагч, Үйлчлэгч-сахиул гэсэн 8 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай баг нь Монгол улсын Гавъяат 2, Улсын аварга барилгачин 1, Монгол улсын Ургацын аварга 1, Улсын аварга механикжуулагч 1 зэрэг алдартнуудтай.              

            Багийн нутаг дэвсгэрт:

            1.Аж ахуйн нэгж, албан байгууллага:

                        а/ Бумбардай хүүхдийн цэцэрлэг

                        б/ “Баян-Бүрд хөгжил” хоршоо Ахуй үйлчилгээ, ус түгээгүүр

                        в/ “Дэлхийг тэвэрсэн хүүхдүүд” ТББ Солонгосын- соёл мэдээллийн төв

                        в/ Өрхийн эмнэлэг

                        г/ “Атрын шим“ ХХК Хүнсний ногоо тариалагч

                     д/ Баянхошуу багийн захиргаа

                     е/ “Сэцэн дэндүнэ” ХХК Бөднө шувууны аж ахуй

                     ё/ Тэнгэрийн бэрээ од ХХК Эсгийний үйлдвэрлэл

                    ж/ “Дашномдоллин хийд”

                    з/ Ус түгээгүүрийн газар-5

            2.Хүнсний дэлгүүр:

            а/ Өлзийт, б/ Ивээл супермаркет в/ Өглөө, г/ Баянхошуу супермаркет, д/ Миний 3 эрдэнэ ихэр улаан

гэх дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. 

Багийн утас: 70273519

             

 

2021-08-09 20:29:27