• 04 сарын 18, Пүрэв гараг
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛД ХЭРХЭН ЗУУЧЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
78 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын ЗДТГазраас санаачлан төрийн байгууллага, ажил олгогч, ажил хайгч иргэд харилцан мэдээлэл солилцох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Зуунмод сумын ЗДТГ, Политехник коллежийн холбогдох мэргэжилтнүүд, 6 багийн Засаг дарга нар оролцож төрийн байгууллагуудын уялдааг сайжруулж, ejob.gov.mn цахим программын хэрэглээг нэмэгдүүлэх, БИНХуралд тусгай сан болон ажлын байрны талаарх мэдээллийг тогтмол хийх, цагийн ажлын байранд зуучилдаг систем боловсруулах, Зуунмод хотын ажил олгогчдын зөвлөгөөнийг зохион байгуулах, ажил хөдөлмөр хийх сэдэл өгөх нөлөөллийн ажлууд хийхээр шийдвэрлэлээ.
Зуунмод сумын ЗДТГ

 

2023-03-21 16:43:03