Сум хөгжүүлэх сан

Сум хөгжүүлэх сан

Зуунмод сумын ИТХТ-ийн 2009 оны 9-р сарын 18-ны өдрийн 52 тоот тогтоолоор  “Өрхийн Үйлдвэрлэлийг Дэмжих Сан” нэртэйгээр  ажиллаж байгаад   2011 оны 6-р сарын 20-ний өдрийн 50 тоот тогтоолоор “ Сум Хөгжүүлэх Сан” болон 10 дахь  жилдээ ажиллаж байна. 2016  онд ЗГ-ын 153 тогтоолоор журмыг шинэчлэн баталсан.

Зорилго: Сум хөгжүүлэх сангийн зорилго нь жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход оршино.

Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгох арга хэмжээний хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж сарын 0,25% жилийн 3%-ийн хүүтэйгээр 36 сар хүртэлх хугацаанд 100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр  олгох зээлийн материалыг Сумын ИТХ-ын баталсан Нэн тэргүүнд хөгжүүлэх “Үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт”-ийн хүрээнд төслийг тодорхой хугацаа зарлан хүлээн авдаг болно.